Санамсаргүйгээр олж илрүүлсэн гайхалтай бүтээлүүдээс эхлээд таны амьдарч буй газраас шалтгаалан найтаах чимээ хүртэл харилцан адилгүй сонсогддог гэх мэт энэ гараг эрхэс, огторгуй ертөнц тэр аяараа гайхшрам мэдээллээр дүүрэн. Юмсын гүн рүү нэвчих тусам улам сонирхолтой болдгийн адилаар бид өнөөдөр та бүхнийг Монголын хамгийн олон контенттой LookTV-ийн апптай илүү ойроос танилцуулах болно. 


Та үүнийг мэдэх үү?


Юнителийн дараа төлбөрт 30'000, 33'000, 40'000 төгрөгийн багцуудад LookTV Basic багц, 50'000, 60'000, 100'000 төгрөгийн багцуудад LookTV Premium багц дагалдах бөгөөд LookTV-ийн эрхээ дугаартайгаа холбон үзэх боломжтой.

Хэрвээ та LookTV хэрэглэгч бол:

  • LookTV-д өөрийн эрхээрээ нэвтэрнэ.
  • Нэвтэрч орсныхоо дараа тохиргоо хэсэгт утасны дугаараа бүртгүүлэхэд багцад дагалдах эрх идэвхжих юм.

Харин LookTV хэрэглэгч биш бол:

  • Хамгийн нэгдүгээрт, гар утсан дээрээ LookTV аппликейшн суулгах эсвэл вэбээр www.looktv.mn холбоос руу нэвтрэх.
  • И-мэйл эсвэл фэйсбүүк хаягаараа бүртгэл үүсгэх.
  • Нэвтэрч орсныхоо дараа тохиргоо хэсэгт утасны дугаараа бүртгүүлэхэд багцад дагалдах эрх идэвхэжнэ.