Улс орны эдийн засгийн өсөлт, технологийн дэвшлийг тодорхойлох олон үзүүлэлтийн нэг нь яах аргагүй нийслэл хотын өнгө төрх билээ. Нийслэлийн өнгө төрхийн салшгүй хэсэг нь тэнгэр баганадсан өндөр барилгууд байдаг. (Сонирхуулахад, дэлхийн стандартаар 100 метрээс дээш өндөртэй барилгыг "өндөр барилга" хэмээн тооцдог.)

Гэхдээ барилгууд нь мэдээж хэрэг байгаль хийгээд орчинтойгоо зохилдсон байх шаардлагатай. Улаанбаатар хотын үзэмжид нэгэн содон өнгө нэмэн баригдаж буй “360 Мандала Тауэр” нь одоог хүртэл баригдаад буй орон сууцны барилгууд дундаа хамгийн өндөрт тооцогдох барилга юм.  “360 Мандала Тауэр”-ийн навчин хэлбэрт дүрслэлтэй, дэлгэмэл өнцөгт гоёмсог шилэн фасад бүхий өвөрмөц архитектур нь монголын барилгын салбарт урьд хожид байгаагүй шинэ дүр төрх, шийдлийг бий болгосноос гадна цамхагийн бүтээн байгуулалтанд шинэ  стандарт, технологийг нэвтрүүлж буй ажээ.

Ингээд нийслэл хотын амьдрал буцлах шинэ төв, Улаанбаатарын хамгийн амар тайван цэгүүдийн нэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойморт байрлах "360 Мандала тауэр" төсөлтэй танилцацгаая.

Нэр: 360 Мандала Тауэр

Хаяг: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талд, Мандала хотхоны урд

Чиглэл: Орон сууцны төсөл

Хөгжүүлэгч: Монкон констракшн

Төсөл эхэлсэн хугацаа: 2018 он

Холбоос: 360mandalatower.mn (Вэб), 360 Мандала (Фэйсбүүк)



СЭДЭЛ

Бид 2006 оноос хойш тасралтгүй барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар манай баг иргэний ба үйлдвэрийн барилга, дэд бүтцийн барилга байгууламж барих гэсэн үндсэн чиглэлүүдэд төвлөрөн ажиллаж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш манай хамт олон барилгын 60 гаруй төсөл хэрэгжүүлснээс өөрсдийн бие даан хөгжүүлсэн зургаан үндсэн төслийн нэг нь энэхүү “360 Мандала Тауэр” хос цамхаг.

Дэлхийн өндөр хөгжилтэй хот бүхэнд өвөрмөц архитектур, дизайны шийдэл шингэсэн барилгууд бий. Тэдгээр барилга нь зөвхөн эдийн засаг талаасаа гадна хийцлэлийн хувьд дахин давтагдашгүй гэдгээрээ бусдаас онцгойрч, тухайн хотод зочлон очсон хэн бүхний анхаарлыг татаж чаддаг нэгэн төрлийн урлагийн бүтээл болсон байдаг.

Туршлагатай архитекторууд, барилгын инженерүүд амьдралынхаа туршид нэгээс хоёр л онцгой, томоохон төсөл дээр ажилласан байдаг гэх судалгаа бий. Үнэхээр онцгой төслүүд дангаараа таваас арван жилийн хугацаа шаарддаг. Чинхүү хүсэл сонирхол, зориг, мөрөөдөл байсны үндсэн дээр тэрхүү бүтээлүүд бий болдог. Тиймдээ ч манай хамт олон өнгөрсөн хугацаанд цуглуулсан туршлага, хүсэл эрмэлзэл болоод санхүүгийн нөөцөө нэгтгэн Улаанбаатар хотод урьд хожид баригдаж байгаагүй онцгой хийцлэл, шинэлэг экстерьер дизайнтай төслийг хэрэгжүүлэх цаг нь болсон хэмээн шийдэж, “360 Мандала Тауэр” төслийг эхлүүлсэн.



ялгарал

Манай төсөл нь их хотын иргэдэд зөвхөн орон сууц бус цаг хугацаа хэмнэж бүтээмжид хөтөлсөн, эрүүл амгалан амьдралын хэв маяг цогцлоосон гайхалтай орчинг санал болгож буй гэдгээрээ онцлог. Тухайлбал бид айл бүрд жилийн аль ч улиралд цонхоо онгойлгохгүйгээр дотор агаараа бүрэн цэвэршүүлэх ERV систем суурилуулж өгсөн. Дотоод орчны агаарын чанар хурцаар яригдах болсон орчин цагт та энэхүү системийн тусламжтай гэрийнхээ агаар солилцоонд хэзээ ч санаа зовох шаардлагагүй болно оо гэсэн үг. Мөн дэвшилтэт технологид дурлагсдад гарцаагүй таалагдах иж бүрэн автоматжуулалтын систем айл бүхэнд бий. Та гар утсаараа дамжуулан хөшгөө нээж, гэрлээ бүдгэрүүлж болох төдийгүй дулаан, цахилгаан, камер гээд аюулгүй байдлаа бүхэлд нь хянах боломжтой. Үзэсгэлэнт байгалийг тольдон харах террас бүхий 11 давхартаа бид оршин суугчдад зориулсан арга хэмжээ, хурлын, хүүхдийн өрөөг төлөвлөж өгсөн байгаа. Энэ давхарт хөршүүд хүүхдүүдээ хамт тоглуулангаа ажил хэрэг ярилцаж, тогтмол үйл ажиллагаанууд ч зохиож болох.

Шинэ үеийн залуусын хувьд өөрсөдтэйгээ ижил хүсэл тэмүүлэл, алсын хараа, соёл бүхий хүмүүсийн хүрээлэл дунд амьдрах нь амьдралын чанарт эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Дээр нь нэмээд цамхгийн нэгээс гурван давхарт спорт цогцолбор, консьерж үйлчилгээ, үйлчилгээний салбаруудын ВИП салбарууд үйл ажиллагаа явуулах тул та түгжрэлд цаг алдахгүйгээр гэр бүлдээ чанартай цаг зарцуулж чадна.



Түүнчлэн барилгын чанарт онцгой анхаарал хандуулан ажиллаж буй маань яахын аргагүй бусдаас онцгойрох ялгарал юм. Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал:

Өндөр түвшний хяналт- Монголын нөхцөлд барилга байгууламжийн өндөр, хүчин чадал, зориулалтаас хамааруулаад барилгуудыг төвөгшлийг таван ангилалд хувааж үздэг. 51 метрээс дээш өндөртэй барилга нь онцгой төвөгшилтэй барилгын ангилалд багтана. Харин “360 Мандала Тауэр” нь 108 метр өндөртэй. Манай төсөлтэй ижил дээрх ангилалд багтах барилгад төрийн болон мэргэжлийн байгууллагууд маш сайн анхаарал хандуулж, хяналт шалгалтыг өндөр түвшинд тавьдаг хэмээн ойлгож болно.

Чадварлаг мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа- Мэргэжлийн бус хүмүүс “360 Мандала Тауэр”-ыг гаднаас нь ажиглаж харвал өвөрмөц хэлбэр нь илүүтэй нүдэнд тусна. Харин мэргэжлийн хүмүүст хэлбэрээс гадна төвөгтэй шийдэл шаардсан олон зүйлс байдаг барилга юм. Тийм ч болохоор бид энэ төсөл дээр Тайванийн алдарт Federal Engineering Consultants компанитай хамтрахаар болсон. Тайванийн арал нь өөрөө газар хөдлөлтийн эрчим өндөртэй бүс нутагт хамаарахаас гадна технологийн дэвшлээр ч манайхаас хэдэн алхмын урд алхаж байгаа улс шүү дээ. Өмнө нь дөрвөн төсөл дээр хамтран ажилласан тухайн компани маань 50 гаруй инженер техникийн ажилтантай, дэлхийн хэд хэдэн улсад бүтээц төлөвлөлтийн чиглэлээр ажил гүйцэтгэсэн туршлагатай. Эдгээр өндөр түвшний мэргэжилтнүүдтэй хамтарснаар газар хөдлөлтийн болон салхины үйлчлэлд маш сайн ажиллагаатай байх шийдэл гаргаад зогсохгүй барилгын ажлын гүйцэтгэлийг хялбар болгох шийдлүүд гаргаж чадсан.


360 mandala tower гэж юу вэ?

Бидний хувьд энэ төслийг бүхий л утгаараа жинхэнэ “сорилт” хэмээн нэрлэнэ.

нэр

Өндөр, нарийн хийц ухаан шаардсан, дахин давтагдашгүй архитектурын загвар дизайныг шингээсэн энэ төслийн нэрээ бид бүх зүйлсийг нь бодож тунгааж байж 360 хэмээр их хотоо тольдон харах харагдац, хотын хамгийн оновчтой байршилд сүндэрлэж байгаа цамхаг гэдэг утгаар “360 Мандала Тауэр” хэмээн нэрлэсэн.



одоо

Одоогоор манай компани 2500 айлын төлөвлөлттэй, Мандала Гарден цогцолбор хотхон болон 360 Мандала Тауэр, түүний хос цамхаг болох 365 Мандала Тауэр гэсэн өөрсдийн төслүүд дээр ажиллаж байна.

Мандала гарден цогцолбор хотхоны вэб хуудас:

http://mandalagarden.mn/

БАГ

Бид “360 Мандала Тауэр” төсөл дээрээ мэргэжлийн, туршлагатай 30 гаруй инженерүүдээр багаа удирдуулан ажиллаж байна.


эрсдэл

Мэдээж Улаанбаатар хотод анх удаа баригдаж байгаа барилга гэдэг утгаараа төслийг гүйцэтгэх хугацаанд бидний өмнө олон сорилт тулгарсан. Хамгийн наад зах нь “360 Мандала Тауэр” шиг хэлбэртэй өндөр барилгын салхины ачааллын үзүүлэлтийг хэрхэн тооцох талаар манайд батлагдсан норм, дүрэм байгаагүй тул манай инженерүүд өөрсдөө салхины динамик туршилт хийж, авсан өгөгдөл дээрээ тулгуурлан барилгаа төлөвлөсөн. Салхины ачааллаас гадна Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог тул холбогдох норм, дүрмийн шаардлагын дагуу газар хөдлөлтийн үйлчлэлд мөн дээрхтэй адил цоо шинээр тооцож төлөвлөсөн.

Энэ мэтчилэн манай хамт олон бат бөх, тогтвортой, ашиглалтын хэвийн нөхцөл хангасан цамхаг босгохын төлөө барилгын салбарыг нэг алхам урагшлуулах олон шинэлэг ажил хийсэн гэж бодож байгаа.