Автомашин гэдэг зүгээр л хөл дүүжлэх унаа биш түүх өгүүлж, мэдрэмж өрдөх чухал өмч билээ. Ихэнх улс оронд урдаа барьдаг автомашин гэж бий. Английн хувьд тэр нь MINI. Тийм ээ, та бидний Mr Bean-ээс үзэж өссөн, хожим нь Лондон хоттой холбоотой бүхий л зүйлсээс хардаг MINI бол Английн нэрийн хуудас.
Энэхүү домогт тэрэг Монгол Улсад албан ёсоор орж ирэхэд ердөө хэдхэн хоног үлджээ. Нээлтээс урьтаж илүү ойроос танилцъя.

Oh so Mini, oh so Iconic
Дайны дараах Их Британид шатахуун зарцуулалт ихтэй, том оврын машинууд давамгайлж байх үед ноён Леонард Перси өөрийн шилдэг инженерүүдийн нэг Алек Исигойнис-д маш том даалгавар өгчээ. Ийнхүү шатахуун зарцуулалт бага, загварлаг, дөрвөн хүнийг багтаахын зэрэгцээ ачаа ачих чадалтай машин бүтээхийг зорьсон нь 1959 онд танилцуулагдсан MINI байлаа.
1959 оноос 2000 оны эхэн үе хүртэл Английн British Motor Corporation тус загварыг хөгжүүлж байсан бол 2000 оны эхэн үеэс хойш Германы алдарт машин үйлдвэрлэгч BMW компани хөгжүүлэх болов.

faith of a few
MINI алдарт Монте Карлогийн уралдаан буюу одоогийн Formula 1 уралдаанд одоогоос яг 60 жилийн өмнө оролцож байсан түүхтэй. Герман болон Итали автомашинуудын түрүүлдэг байсан уг тэмцээнд этгээд загвартай, олныг хөгжөөсөн шинэхэн ялагчтай болсон нь өнөөх л MINI. Тэрхүү уралдаанаас хойш мөчөөс эхлэн эл загвар дэлхий нийтэд танигдаж, түүнийг дагаад Их Британи ч автомашин сонирхогчдын хараанд өртсөн юм.

MR. BEAN
Бор хүрэм, бамбарууш, ногоон MINI машинаар энэ дэлхийн олон хүүхэд залуусын бага насны дурсамжийг бүтээлцсэн Mr. Bean-ийг дурдахгүй өнгөрч үл болно. Түүний хөлөглөдөг MINI бол 1979 оны Leyland British Mini 1000 загвар аж. Тус автомашиныг цувралын гол дүр Роуэн Аткинсон өөрөө сонгож байжээ. Хөгжилтэй загвар, тод өнгө, хурд хүчээрээ сонгогдсон ногоон тэрэг 2002 оноос эхлэн Mr Bean Animated Series хүүхэлдэйн кинонд дүрээ мөнхөлсөөр буй.

Алдартнуудын унаа
Их Британийн алдарт Beatles хамтлагийн гишүүн бүр тус тусын MINI автомашинтай байсан төдийгүй бүгд өөр өөрийнхөө хэв маягт тохирсон загварыг унаж байжээ. Жишээ нь, тус хамтлагийн бөмбөрчин Ринго Старр бөмбөрөө авч явахад хялбар гэх шалтгаанаар дээвэр нь онгорхой загвартай байв. Автомашины түүхч, блоггер Кийрон Маухан үүнийг дурсан “Тэднийг Лондон хотын нэг цэгээс нөгөөд хормын төдийд хүргэдэг машин нь Mini л байсан. Энэ загвар Жон Ленноны цагаан Роллс Ройсоос ч тухтай санагддаг байж.” хэмээн бичсэн байдаг.
Өдгөө уг автомашин нь дан ганц хэрэглээ бус хүмүүсийн амьдралын хэв маяг, сонирхол хоббиг ч илэрхийлэх болжээ. Учир нь хэрэглэгчид MINI-ийг барагтай л байгаагаар нь ашигладаггүй. Өөрийн сонирхолд нийцүүлэн гоёж чимэглэдэг.

mini МОНГОЛД
Гэгээлэг, хөгжилтэй дүрээрээ олны хайрыг хүртсээр буй уг автомашиныг Бавариа Моторс компани албан ёсоор Монголд авчирч буй бөгөөд нээлт нь Драмын театрын урд Цэдэнбалын талбайд 9-р сарын 13-ны 12-18 цагийн хооронд олон нийтэд нээлттэй болох юм. Та бүхэн хүрэлцэн очиж MINI-тэй бүр ойроос танилцаарай.


Сэтгэгдэл бичих

