Бүхий л худалдан авалтдаа бэлэн мөнгө ашигладаг, түрийвч дүүрэн том, жижгээр нь ялгасан мөнгөн дэвсгэрттэй байсан цаг саяхан. Цар тахал, орчин цагийн цахим хэрэглээ зэрэг олон шалтгаанаас улбаалан өдгөө бид өдөр тутамдаа дотоодын төлбөрийн карт болон төлбөрийн цахим шийдлүүдийг түлхүү ашиглах болов. 

Цахим худалдан авалт ихсэх тусам шинээр бий болж буй нэгэн төлбөрийн хэрэгсэл бол олон улсын төлбөрийн карт. 21-р зуунд яагаад хүн бүр олон улсын, тэр дундаа виртуал Visa карттай байх ёстойг товч бөгөөд тодорхой тайлбарлая.

Виртуал карт гэдэг нь цахим худалдан авалтад зориулсан биет бус төлбөрийн карт юм.

Сонирхуулахад, дэлхийн анхны төлбөрийн картын санааг 1949 онд АНУ-ын бизнес эрхлэгч Фрэнк Макнамара олжээ. Тэрээр Нью-Йорк хотын нэгэн зоогийн газар хоол идээд тооцоогоо хийх гэтэл түрийвчээ мартсан байж. Эл явдлаас сэдэвлэн зоогийн газруудад хооллоод тооцоогоо сарын эцэст нийлүүлэн төлдөг гишүүнчлэл бүхий картын бизнесийг эхлүүлсэн нь асар өндөр амжилт олж, одоогийн бидний мэдэх төлбөрийн картын эхлэл тавигдсан түүхтэй.


Фрэнк Макнамара

Виртуал карт

1990-ээд онд Цахиурын хөндийгөөс эхэлсэн нэгэн давлагаа нь өдгөө бидний мэдэх цахим худалдаа юм. Цахим худалдаа өргөжихийн хэрээр цахимаар төлбөр тооцоо хийх шийдэл хэрэгтэй болжээ. Ийнхүү эхэн үедээ 1970-аад онд дэлхий дахинаа стандарт болсон соронзон туузтай төлбөрийн картуудыг энэ төрлийн гүйлгээнд ашигладаг байв. Гэсэн хэдий ч хэрвээ картаа л алдах юм бол карт дээрх мэдээллийг ашиглан хүссэн этгээд нь гүйлгээ хийж, төлбөр төлж болох нь тун өндөр эрсдэл байсан тул шинэ шийдэл хэрэгтэй болсон байна.

Ийнхүү санхүү болон технологийн компаниуд илүү аюулгүй арга эрэлхийлсээр виртуал төлбөрийн картын санааг боловсруулсан түүхтэй. Энэ төрлийн карт нь нэг удаагийн дугаартай, хүссэн үедээ сольж болдог нууц үг буюу пин кодтой, тодорхой хугацаанд л идэхтэй байдаг, гүйлгээ бүрээ хянах, гүйлгээний хязгаар тогтоох зэрэг олон давуу талтай юм. 2004 онд PayPal энэ технологийн түүчээлж “PayPal Virtual Debit Card”-аа танилцуулсан бол 2014 оноос Apple, Google зэрэг технологийн томчууд, 2017 оноос Visa, Mastercard зэрэг санхүүгийн аваргууд нутагшуулж, улмаар 2020 оноос эхлэн олны хэрэглээнд бүрэн нэвтэрсэн билээ.



Виртуал Visa карттай болох хялбар бөгөөд үнэгүй арга

MonPay-ийн хамт олон ээлжит шинэчлэлээрээ хэрэглэгчдэдээ виртуал Visa картыг үнэ төлбөргүй нээх боломжийг бүрдүүлжээ. Цахим мөнгөний гэрээгээ салбар дээр очиж хийсэн, 18-аас дээш насны хэрэглэгч бүр MonPay аппаасаа ганцхан минутын дотор виртуал картаа нээж болох бөгөөд одоогоор ямар нэгэн шимтгэл, хураамжгүй байгаа юм. Хэрэв цахим мөнгөний гэрээгүй бол өөрт ойр байрлах Мобикомын салбарт очин гэрээгээ байгуулаарай.

Уг картын хамгийн том давуу тал нь хэрэглэгчийн монпэй данстай шууд холбогдох учир хялбархан цэнэглэх, үлдэгдлээ шалгах, гүйлгээний түүхээ харах боломжтой. Валютын ханш нь Visa-гаас тогтоосон ханшаар тооцогдох аж.



Тэгвэл яагаад Visa карт гэж?

Анхлан 1958 онд BankAmericard нэртэй үүсгэн байгуулагдаж, 1976 онд одоогийн Visa нэрээ авсан тус компани нь дэлхий дахинаа мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг. Энгийнээр тайлбарлавал, тэд хамтран ажиллагч санхүүгийн байгууллагуудаараа дамжуулан Visa нэрийн дор олон төрлийн биет болон виртуал төлбөрийн картыг үүсгэдэг гэсэн үг. Өнгөрсөн оны байдлаар Visa 210 тэрбум удаагийн гүйлгээгээр12.3 их наяд ам.долларыг нэг хэрэглэгчээс нөгөөд шилжүүлжээ. Нийт 200 орны 70 сая мерчант, 4,3 тэрбум хэрэглэгчтэй энэхүү аварга систем хүртээмжтэй, найдвартай, хялбар байдлаараа ямагт ялгардаг.


Виртуал Visa карттай болох шалтгаанууд:

Хүртээмжтэй: Виртуал Visa картыг Netflix, Amazon, App Store, Spotify, Taobao зэрэг бүх л цахим платформуудад холбож, төлбөр төлөх боломжтой.

Найдвартай: Биет карт биш учир картаа хаях, мэдээллээ хэн нэгэнд алдах, хүсээгүй зарлага гаргах зэрэг эрсдэлээс бүрэн хамгаалж болно. Мөн хүссэн үедээ картаа хаах, и-пин кодоо өөрчлөх, үлдэгдлээ шалгах, гүйлгээний түүхээ харах боломжтой.

Хялбархан: Виртуал картаар төлбөр тооцоо хийхэд маш амар. Хэдий олон улсад төлбөр төлж байгаа ч гэсэн картын дугаар, нэр, гурван оронтой CVV кодоо хийгээд л Netflix-ийн сар тутмын төлбөрөө төлж, Pinduoduo-с хүссэн бараагаа захиалж болно.