Let’s face it. We spend hours on our phones every day. So why not turn that screen time into something useful? In this article, we’re spotlighting some of the best Mongolian Instagram accounts that help you improve your english in a fun, casual, and effective way. Whether you’re into bite-sized tips, movie-based learning, or interactive stories - there’s something here for everyone. Swipe, learn, repeat! 

1. Tacticsofdiana 


Цээжлэх үгсийг карусел постоор, харин ярианы хичээлийг бичлэгээр оруулдаг. Постолж буй шинэ үгс нь нэг үг бус бие даасан утга илэрхийлэхүйц холбоо үгс, богино өгүүлбэрүүд байдаг учраас шууд хэрэглээнд нэвтрүүлэхэд хялбар. Мөн үгийн утгыг маш энгийн, залуусын хэрэглээнд нийцүүлэн орчуулдаг. Бичлэгээр оруулсан хичээлүүд нь ч мөн адил шууд хэрэглэж эхлэхэд тохиромжтой, хялбар байдаг тул хэрэглээний англи хэлээ сайжруулахыг хүсэж байгаа хүмүүст тохиромжтой.

Зочлох

2. angli_heltei_zaluus 


Шинэ үгийг жишээ өгүүлбэр, дуудлагыг нь сонсож болохуйц богино бичлэгийн хамт нийтэлдгээрээ онцлогтой. Ихэвчлэн эшлэл болохуйц өгүүлбэрүүдийг богино бичлэг болгон оруулдаг. Үгийн сангаа баяжуулахыг хүсэж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Постын арын дэвсгэр зураг нь үгийн утга санаатай мөн нийцдэг тул шинэ үгийг зургаар цээжилдэг хүмүүст дөхөмтэй байж мэдэх юм.

Зочлох

3. cracking_english 


Хүн бүрийн сурах арга барил харилцан адилгүй. Зарим нь харсан зүйлээ хурдан тогтоодог бол зарим нь сонссон зүйлээ хэзээ ч мардаггүй гэх мэт. Та чухам ямар арга барилаар суралцвал үр дүнтэй гэдгийг олоход энэхүү хаяг тусална. Сурах арга барилаа олохыг хүссэн хүмүүс бяцхан форм бөглөх ба тэд тухайн хүнийг шинэ зүйлийг ямар арга барилаар суралцвал үр дүнтэй болохыг тодорхойлж, сургалтын төлөвлөгөөг гаргаж өгдөг. Англи хэл заахаас илүүтэй хэрхэн англи хэлийг амжилттай сурах тал дээр төвлөрч, зөвлөмж постууд оруулдаг.

Зочлох

4. americano_tv_ 


Уг хаягийн өнгө төрх, постуудын хэв загвар тун “хөөрхөн”. Утсаар ярихдаа, хоол захиалахдаа гэх мэт тодорхой нөхцөл байдалд хэрэглэж болох үг хэллэг, өгүүлбэрүүдийг багцлан оруулдгаараа онцлогтой. Мөн хэл сурагчдын хамгийн их хүсдэг зүйл болох “унаган” сонсогдох тал дээр анхаардаг нь онцлон зааж буй үг хэллэг, дуудлага зэргээс нь анзаарагддаг.

Зочлох

5. kino_edu 


Гадаад, монгол дуу, алдартай кинонуудын хэсгийг үзэнгээ уугуул мэт сонсогдох англи үг хэллэгээр үгсийн сангаа баяжуулах боломжтой. Гэлээ ч хэт урт харилцан яриа бус хоёроос дөрвөн үгтэй богино өгүүлбэрүүд оруулдаг тул цээжлэхэд хялбар үгсийг ашиглан үзэл бодлоо илэрхийлэхэд тус болно гэж найдаж байна.

Зочлох

6. _musicandy 


Хэрвээ та дуу хөгжим сонирхдог бол англи хэлээ өөрийн сонирхолтой нийцүүлэн сайжруулах боломжтой. Эсвэл зүгээр л хит болж буй, дуртай дууныхаа утга санааг ойлгоход ч энэ хаяг тусална. Зөвхөн англи гэлтгүй к-поп дууны алдартай хэсгүүдийг ч монгол орчуулгын хамт хүргэдгээрээ онцлог.

Зочлох

7. Antaenglishhub 


Эдгээр дундаас хамгийн эмх цэгц, дэс дараатай хаяг нь. Хэлийг “нухаж” сурдаг хүмүүст илүү тохиромжтой. Гоёл чимэглэл, гоо сайхан, өнгө зэрэг аливаа сэдэвт хамаарах багц үгсийг харгалзах зургийн хамт, шинэ үгийг жишээ өгүүлбэрийн хамт, аливаа дүрмийг хэрхэн хэрэглэх, мөн хэрхэн хэрэглэж болохгүй талаар тайлбар бүхий постуудыг босоо багана дамнуулан ойлгомжтой байдлаар постолдог тул эмх цэгцтэй аргаар суралцахыг илүүд үздэг хүмүүст таалагдана гэж найдаж байна.

Зочлох

8. enfinity_english 


Зурган пост болон богино бичлэг хосолсон форматаар контентоо бэлтгэдэг энэхүү хаяг өнгө үзэмж, постын дизайны хувьд нэг хэв загварт баригддаггүй, үргэлж ялгаатай байдгаараа онцлогтой. Мөн англи хэлний чадваруудаас аль нэгийг нь голчлон авч үзэлгүй, дууны хэсэг, киноны хэсэг, дүрмийн хичээл, шинэ үг зэрэг маш олон төрлийн контентууд бэлтгэдэг тул сурах арга барилаа олж мэдэхээр эрмэлзэж буй, олон талт байдлаар суралцахыг хүсэж байгаа залууст тохиромжтой.

Зочлох