Барилгын салбарынхан дунд хэлц үг болтлоо “шингэсэн” үг бол “Барилгын чанар нь барилгын материалын чанараас шууд хамааралтай”. Үнэхээр ч чанар, цаг хугацаа, өртөг зэрэг нь барилгын төсөл эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Энэ удаагийн нийтлэлдээ бид барилгын материал ханган нийлүүлэгчээ сонгоход анхаарвал зохих таван зүйлийг хуваалцахаас гадна Unread-ийн зүгээс санал болгох дотоодын ханган нийлүүлэгч компанийг онцоллоо.
1. чанарын баталгаа

Аливаа бараа материал чанарын шаардлага хангасан эсэхийг баталж, эрх бүхий байгууллагуудаас тохирлын үнэлгээний болон чанарын гэрчилгээ олгодог. Эдгээр гэрчилгээ бүхий барилгын материалыг сонгон хэрэглэх нь барилгын чанар, аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл болно.
Чанар стандартын гэрчилгээ олгогч баталгаажуулалтын хэд хэдэн байгууллага байдаг:
- Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 гэрчилгээ
- Стандартчилал хэмжил зүйн газрын MNS стандарт
- Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO14001:2015 гэрчилгээ
- Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгогддог Америкийн тест ба материалын нийгэмлэгийн тэмдэг
- Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгогддог Олон улсын барилгын код гэх мэт.
2. найдвартай байдал

Материал болон бүтээгдэхүүнийг цаг тухайд нь нийлүүлэх нь барилгын төслийг хугацаа хоцролгүй явагдахад түлхэц болдог. Мөн томоохон төсөлд шаардагдах ихээхэн хэмжээний бараа материалыг тогтвортой нийлүүлэх хүчин чадалтай эсэхэд анхаарал хандуулахаас гадна өмнөх үйлчлүүлэгчдийн үнэлгээ, гүйцэтгэлийн түүхийг судалж, дүн шинжилгээ хийхээ бүү мартаарай.
3. өртөг ба санхүүгийн уян хатан байдал
Төсөв хэтрүүлэхгүй байх нь аливаа төслийн хувьд тун чухал үзүүлэлт. Иймд нийлүүлэгчийн санал болгож буй үнийн өрсөлдөх чадварыг харгалзаж үзэх буюу зах зээлийн ханштай харьцуулан үзэхэд гэмгүй. Дараа нь төлбөрийн хувьд уян хатан, зээлийн нөхцөлтэй эсэхийг лавлаад нийлүүлэлтийн явцад гарч болзошгүй нуугдмал зардлыг урьдчилан тодорхойлох хэрэгтэй.
4. байгаль орчинд ээлтэй байдал

Тогтвортой хөгжилд ач холбогдол өгч, байгальд ээлтэй барилгын төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол бараа материалын сонголтдоо онцгой анхаарах шаардлагатай. Иймд байгальд ээлтэй ханган нийлүүлэгч болон бараа материалын гол шинж чанарыг танилцуулъя:
Ногоон ханган нийлүүлэлт: Дахин ашиглах боломжтой, эрчим хүч, ус, дулааны хэмнэлттэйгээр бүтээсэн, товхондоо байгальд ээлтэй материал нь орчин үеийн хамгийн нөхөрсөг сонголт. Мөн асбест, формальдегид, поливинилхлорид зэрэг хорт бодисын найрлага бүхий материал нь хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг тул байгалийн модон материалууд (дерево), байгалийн шил, чулуу, байгалийн гаралтай өнгө, будгийн материал сонгохыг зөвлөж байна.
Байгаль орчны стандарт: Ханган нийлүүлэгч компанийн үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэдэг эсэхийг анхаарч үзэж болох юм. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэхэд зориулсан шинэ технологи, материалуудыг судалж, нийлүүлэхийг зорьдог, сэргээгдэх эрчим хүч ашиглах шийдлүүдийг санал болгодог, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бодит хувь нэмэр оруулдаг гэх мэт.
5. харилцаа, хамтын ажиллагаа
Хэрэв таны шилж, сонгосон ханган нийлүүлэгч компани дээрх шаардлагуудыг хангаж, эцсийн шийдвэрээ гаргах гэж байгаа бол хамгийн сүүлийн бас хамгийн чухал байж мэдэх нэг зүйл үлдлээ. Тэр бол харилцаа, хамтын ажиллагааны уян хатан байдал.
Харилцааны чанар: Асуудал шийдвэрлэх хурд, үр дүнтэй харилцаа бий болгож байгаа эсэх
Дэмжлэг үйлчилгээ: Техникийн туслалцаа, буцаалтын нөхцөл зэргийг судлах
бонус

Хэрэв хараахан ханган нийлүүлэгчээ сонгоогүй байгаа бол 50 гаруй брэндийн албан ёсны дистрибьютер, 20 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 4,350 мкв талбай бүхий орчин үеийн худалдааны төвөөс худалдан авах боломжийг санал болгоё. Номин Стандарт ХХК нь 20 жилийн хугацаанд Монголын 50 орчим барилгын компанийн 200 гаруй төсөлд ханган нийлүүлэгчээр ажилласан арвин туршлагатай.
Сонирхуулахад, дэлхийн 120 гаруй улсад салбартай, 30 жилийн түүхт, захиалгын гэрийн тавилгын номер нэг OPPEIN брэндийн 800 мкв showroom тун удахгүй Номин Макрод нээгдэхийг дуулгахад таатай байна.
Oppein showroom-ээр зочилсноор:
- Итали дизайнеруудын урласан тансаг загваруудтай танилцах
- Гэрт тань тав тухыг мэдрүүлэх интерьерийн шийдлүүдийг бодитоор мэдрэх
- Гэрийн бүтэн болон хэсэгчилсэн интерьер дизайны зураг гаргах үйлчилгээ
- Захиалгын тавилга
- Тавилга угсралтын үйлчилгээ болон интерьер дизайны мэргэжлийн зөвлөгөө авч, санал солилцох боломжтой.
Мөн төлбөрийн уян хатан нөхцөлтэй бөгөөд бартер, бэлэн төлбөрийн хөнгөлөлт, 90 хүртэлх хоногийн кредит, Номин бонус картын хөнгөлөлт эдлэх боломжтой. Түүнчлэн Ариг банк, Omniway, StorePay, PocketZero ашиглан зээлээр авах нөхцөлийг санал болгодог гэнэ шүү.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Хаяг: Хан-Уул дүүрэг, Номин Юнайтед
Борлуулалтын алба: 8988-8079, 8988-8066, 8988-6066, 8988-8068, 8988-6810, 8988-6017, 8988-2221, 8988-8097
Фэйсбүүк хуудас: Номин Мишээл

Сэтгэгдэл бичих

