“Таны санхүүгийн нөмөр” уриан дор тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй Нөмөр Кредит ББСБ нь хэрэглэгчид хүртээмжтэй, үр ашигтай зээлийн үйлчилгээг хялбар хийгээд уян хатан нөхцөлөөр санал болгодог.  

Тэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ нөмөр нөөлөг нь болж, бүхий л талаас нь дэмжин ажиллахыг зорин “Ээжүүдийн тойрог” арга хэмжээг Монголын уран зургийн галерейд гуравдугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “Ээж ээ та чадна аа” хэмээх эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан 80 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд цуглаж, бизнесээ эхлүүлэхэд тулгарч байсан сорилт бэрхшээл, жаргал зовлонгийн тухай бие биедээ хуваалцан хамтдаа нөмөр нөөлөгтэй нэг өдрийг өнгөрүүлсэн юм. Мөн хүрэлцэн ирсэн хэрэглэгчид дундаас гурван эмэгтэйд нийт 25 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон билээ.  

Бизнесийн ертөнцөд шинээр хөл тавьж буй бүсгүйчүүддээ зориулан бид энэ удаа Нөмөрийн хэрэглэгч эмэгтэйчүүдийн бодит түүхүүдээс хуваалцахаар бэлтгэлээ.  


"Сондорхон урлан” оёдлын салоны Гүйцэтгэх захирал О.Биндэряа


“Сондорхон урлан” хэмээх оёдлын салоныг ээж маань үүсгэн байгуулж байсан юм. Анх бид зөвхөн охидын гоёмсог, чамин загвартай үндэсний дээлийг урладаг байсан бол одоо бүх төрлийн үндэсний дээл, хувцас урлалын салон болон өргөжсөн байна. Миний хувьд гурван охинтой айлын том нь болохоор 13 настайгаасаа эхлэн ээжийнхээ ажилд тусалсаар сүүлийн дөрвөн жилд салоныхаа үйл ажиллагааг бүхэлд нь хариуцан ажиллах болсон.

Манайх шиг олон охинтой айлын ээжүүд охиддоо өөрийн гараар ямар нэгэн онцгой, чамин зүйл урлах гэхээр ямар загвараар хэрхэн хийхээ мэддэггүй шүү дээ. Дэлгүүрт зарагддаг дээлүүд дийлэнх нь нэгэн хэвийн, тогтсон хэв загвартай, хязгаарлагдмал сонголттой байдаг болохоор ээж маань шинэлэг, содон, чамин хийцийг үндэсний хэв шинжтэй хослуулан дээл урлахаар зэхсэн нь өнөөдрийн Сондорхон салоны эхлэлийн цэг байсан билээ.

Жил гаруйн өмнө манайх эргэлтийн хөрөнгөгүй, санхүүгийн хувьд хүндхэн нөхцөл байдал тулгарч, нэг хэсэгтээ л яах учраа олохгүй байлаа. Тэр үед “Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд таван сая төгрөгний зээл олгож байна” гэх Нөмөрийн мэдээллийг сошиалаас хараад зээлийн үйлчилгээ авахаар шийдэж, хэрэглэгч нь болж байсан юм. Барьцаагүй зээлээр авсан таван сая төгрөгөө бид дараа дараагийн бизнесийн үйл ажиллагаандаа зөв зарцуулсы үр дүнд тэрхүү цагаас хойш өдийг хүртэл санхүүгийн хүнд асуудалтай нүүр тулсангүй. Хэдийгээр санхүүгийн хүндхэн цаг үеийг туулсан ч нөгөө талдаа нөмөр нөөлөгтэй хамт олны хэрэглэгч болсон болохоор тухайн үеийг менежмент, төлөвлөлтийн хувьд асар том амьдралын хичээл авсан хэмээн эерэгээр дурсдаг.

Зочлох үйлчилгээний салбарын даавуун эдлэлийн оёдлын цехийн Үүсгэн байгуулагч Б.Болормаа 


2018 оны үед ресторан, зочид буудал зэрэг үйлчилгээний газрууд үйл ажиллагааны онцлогоос үл хамааран бүгд нэгэн жигд улаан, цагаан хосолсон ширээний даавуутай, ямар ч үндэсний ресторанд орсон зөөгч нар нь бүгд ижил цагаан цамц, хар өмдөөр хосолдог байлаа. Миний хувьд загвар зохион бүтээх, оёдлын үйлэнд дур сонирхолтой байсан болохоор зочлох үйлчилгээний байгууллага бүхэн өөрсдийн гэсэн ондоошлыг даавуун эдлэл, ажлын хувцас зэрэгтээ шингээснээр илүү үзэмжтэйн дээр үйлчлүүлэгчдийг татах шинэлэг арга хэрэгсэл болж болох юм гэж бодсон хэрэг. Үйлчилгээний онцлог, ялгарлаас шалтгаалан ямар материал, загвар тохиромжтой вэ? гэдгийг судалж эхэллээ. Тухайлбал, Энэтхэг ресторан байвал ажилтнууд нь Сари шиг загвартай дүрэмт хувцастай байх, Хятад ресторан бол ширээний бүтээлэг нь ямар байвал илүү зохимжтой вэ? гэдэг тал дээр хийсэн судалгааныхаа үр дүнг хэд хэдэн ресторануудад танилцуулан, зөвлөгөө өгч, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Одоогоор манай хамт олон Монголын бүхий л томоохон ресторануудтай хамтран ажиллаж байна.

2022 оны үед манай үйлдвэрлэлд даавуун дээр хатгамал хэвлэл хийх зориулалттай тоног төхөөрөмж шаардлагатай байсан ч шууд худалдан авахад санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан юм. Гэтэл оёдолчин маань эмэгтэйчүүдийн бизнесийг дэмждэг нэгэн төслийн талаар сонссон тухайгаа ярьж, Нөмөрийн зээлийн үйлчилгээг анх санал болгож байлаа. Бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тэлэхийн тулд зээл авах тохиолдол байлгүй л яахав. Миний хувьд өөр хэд хэдэн банкнаас зээл авч удаатай ч Нөмөрийн хувьд ажилтнууд нь найрсаг, эелдэг харилцаатайн дээр хэрэглэгчийн зээлийг түргэн шуурхай судалж, шийдвэрлэдэг нь бусад ижил төрлийн байгууллагаас давуу талтай мэт санагдсан. Бидний насны хүмүүс ашиглахад тусгайлан анхаарсан мэт хялбар, ойлгомжтой апптай учраас зээл төлөх өдөр сонордуулга ирмэгц, зээлийн үдлэгдлээ хараад, хянаад явах боломжтой.

“Уран хэрлэн тоонот” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Ш.Уранчимэг 


Миний хувьд хүүхдийн эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ 10 гаруй жилийн өмнө ажиллаж байсан ч нөхөр болон охин хоёр маань хүнд өвчин тусаж, амжиргаагаа залгуулах дааж давшгүй ачаа миний нуруун дээр бууж байв. Хоёр шалтгааны улмаас ажлаа орхин эмч, эмнэлгийн ажилтнуудын хувцас оёдлын бизнес эрхлэхээр болсон. Нэгдүгээрт, илүү мөнгө олж, гэр бүлийнхээ санхүүг явах хэрэгцээ шаардлага тулгарсан. Хоёрдугаарт, сэтгэл санааны хүнд хэцүү нөхцөл байдлаас үүдэн ажил дээрээ алдаа гаргачихвий гэсэн айдас надад төрж эхэлсэн. Байнгын асаргаа шаардлагатай хоёр өвчтэй хүнийг асарч буй хүний хувьд үр дүнгээрээ цалинждаг, хэдийд ч ажиллах боломжтой, бас миний үндсэн мэргэжилтэй илүү ойр санагдсан бизнес бол эмнэлгийн ажилтны хувцас оёдол байсан юм.

Намайг залуу байхад барьцаа хөрөнгө байхгүй, эргэн төлөлтийн баталгаа хангалтгүй гэдэг шалтгаанаар банкууд зээл олгодоггүй байв. Олсон багахан ашгаасаа байрны түрээс, эм тарианд арай гэж хүргээд урд хормой, хойд хормойн зарчмаар л аж төрдөг байлаа. Харин 2019 онд телевизээр “Ээж ээ та чадна аа” төслийн хүрээнд бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд барьцаагүй зээл олгоно гэсэн сурталчилгааг хараад “Тэтгэврийн насны надад зээл олгох болов уу?” хэмээн эргэлзэж байсан ч очиж уулзсан нь хамгийн зөв шийдвэр болсон. Тухайн үед би түүхий эдээ татан авах эргэлтийн хөрөнгөгүй байсан тул ямар нэгэн зээлд хамрагдах зайлшгүй шаардлага тулгараад байсан юм. Гэтэл анх удаагаа, Нөмөрийн хамт олон ганцхан өдрийн дотор миний хүсэлтийг хүлээж аваад, зээлийг маань шийдвэрлэж өгсөн нь надад асар их урам зориг өгч байсан сан. Тэр цагаас хойш оёдлын цехээ өргөжүүлж, өөрийн нэр дээр компани байгуулж, хоёр хүнийг цалинжуулж байна.


Ташрамд сонирхуулхад, Нөмөр Кредит ББСБ -ийн “Ээж ээ та чадна аа” эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр нь бичил бизнес эрхлэгч бүсгүйчүүддээ зориулан эргэлтийн хөрөнгийн зээл, шугаман зээл, дэмжих зээл гэсэн гурван төрлийн 3-15 сая төг хүртэлх 6-36 сарын хугацаатай, барьцаагүй зээлийг санал болгож буй. Бичил бизнесээ эхлүүлээд хоёр ба түүнээс дээш жил болсон, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй бүхий л эмэгтэйчүүд энэхүү зээлд хамрагдахад нээлттэй. Хэрэв та дээрх шаардлагуудыг хангаж байвал Нөмөрийн салбар дээр очин зээлээ судлуулах боломжтой ба цаашид гар утасны аппаараа зээлээ төлж, мөн үлдэгдэл төлбөрөө хянах боломжтой. Та зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Нөмөр аппыг татаарай.

Апп татах линк: Google Play | App Store

Залуу уран бүтээлч Э.Ононгуагийн "Нөмөр" дээлийн үзэсгэлэн

Нөмөрийн хамт олноос зориулж буй "Ээж" фото зургийн үзэсгэлэн