Барилгын дотоод тохижилт, тэр дундаа тавилгын материал эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байснаар олон талын хор уршигтай. Энэ удаагийн нийтлэлдээ бид тус сэдвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах гээд үзье. 

Тавилгын материалд бензол, ацетон, формальдегид зэрэг дэгдэмхий органик нэгдлүүд (VOC) шууд буюу дам байдлаар ашиглагддаг. Өнөөгийн тавилгын материал VOC агуулсан байх нь хэвийн үзэгдэл ч гол асуудал нь VOC-ийн хэмжээ юм. Тавилгын материал дахь VOC болон формальдегидийн ялгарлын дээд хэмжээг тогтоодог хэд хэдэн (Greenguard Gold, CARB Phase 2, E0/E1) ангилал бий.

E0/E1 стандарт: Формальдегидийн ялгарлыг 0.124 мг/м³ (E1) буюу түүнээс бага хэмжээнд байлгах

Greenguard Gold: Дотоод орчны VOC агууламжийг хүүхэд болон эмзэг бүлэгт аюулгүй түвшинд барих



Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн судалгаанууд (EPA, WHO, Harvard T.H. Chan School of Public Health) -аар их хэмжээний VOC агуулсан тавилга нь богино хугацаандаа толгой өвдөх, эргэх, нүд, хамар, хоолой цочрох, дотор муухайрах, амьсгалахад хүндрэл үүсэх сөрөг нөлөөтэй бол урт хугацаандаа астма, харшлын эрсдэл нэмэгдэх, дархлаа сулрах, зарим төрлийн хорт хавдрын эрсдэл нэмэгдэх (ялангуяа формальдегид өндөр байвал), хүүхдийн танин мэдэхүй, анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Мэдээж их VOC-ийн сөрөг нөлөө гэж байгаа юм чинь бага VOC-ийн эерэг тал гэж бас бий. Бага VOC-тэй материал нь анхаарал төвлөрөлт, бүтээмжид эерэг нөлөөтэй тул хөдөлмөрийн чанарыг дээшлүүлэхэд тусалдаг. Ташрамд дурдахад, Harvard Healthy Buildings хөтөлбөрийн 2024 оны тайланд бага VOC орчинд ажиллаж буй хүмүүсийн анхаарал төвлөрөл, шийдвэр гаргах хурд 61 хувиар өндөр байгааг тогтоожээ. Мөн бага VOC бүхий орчинд хүчилтөрөгчийн солилцоо хэвийн явагдаж, хүн илүү сэргэг байж чаддаг.

Ингээд бодоод үзэхээр эрүүл мэндэд ээлтэй материалаар хийгдсэн тавилгын эрэлд гармаар санагдаж байна уу? Тэгвэл ...



Италийн нэрт дизайнеруудын ур ухаанаа шингээн бүтээдэг, Олон улсын “Гоо зүйн шилэгдмэл” шагналт, дэлхийн номер нэг кабинет үйлдвэрлэгч OPPEIN брэндийн шоурүүм “Номин Макро Молл”-д үүд хаалгаа нээсэн байна.

OPPEIN брэнд нь 1994 онд гал тогооны тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө АНУ, Хятад, Япон, Канад, Австрали зэрэг дэлхийн 120 гаруй улсад танигдаж, 7,900 гаруй шоурүүм, 10 мянга гаруй томоохон төслийн ард амжилттай гарсан арвин туршлагатай, салбартаа тэргүүлэгч брэнд болжээ. Энэхүү брэнд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, E1 стандартын чанартай хавтан, материал ашиглаж, цаг хугацааны эрхэнд гандаж элэгдэхгүй, гаднын нөлөөнд тэсвэртэй тавилгуудыг олон жилийн туршлага, судалгаан дээр үндэслэн хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог.

oppein брэндийг хэнд санал болгох вэ

1. Орчин үеийн дизайн, интерьер сонирхогчид: Минималист, модерн, лофт, неоклассик гэх мэт хэв маягийн загваруудыг түлхүү санал болгодог. Гал тогоо, унтлагын өрөө, угаалгын өрөө, хувцасны шүүгээ гэх мэт интерьерийн бүх хэсгийг цогц хэв маягаар тохижуулах боломжтой.

2. Эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавигчид: Өмнө дурдсанчлан ашигладаг материал, хавтан нь E0/E1 зэрэглэлд хамаардгаас гадна зарим нь бүр Low-VOC стандартад нийцсэн, хүүхэд болон мэдрэмтгий хүмүүст ээлтэй байдгаараа онцлог.

3. Чанартай, удаан эдэлгээтэй тавилга хүсэгчид: Ус, чийгэнд тэсвэртэй меламин хавтан, кварц чулуун тавцан, чанартай тоноглол (Blum, Hettich гэх мэт) ашигладаг.

4. Захиалгат шийдэл сонирхогчид: Хэмжээ, өнгө, материал, нэмэлт тоноглолыг хэрэглэгчийн хүссэнээр өөрчилж болдог. Ингэхдээ, тухайн байрны хэлбэр, хэмжээ, гэрэл тусгалд тааруулан загвар гаргаж өгдөг.

5. Байгальд ээлтэй хэрэглээг дэмжигчид: Байгальд үзүүлэх сөрөг нөлөө багатай материал, энерги бага зарцуулдаг үйлдвэрлэл, дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүн санал болгодог. Сонирхуулахад, 2025 онд гаргасан зарим шинэ цуврал нь “sustainable materials” төрөлд багтдаг.



Та бүхэн “Номин Макро Молл”-ын шоурүүмд зочилсноор:

- Итали дизайнеруудын урласан тансаг бэлэн загваруудтай танилцах

- Орчин үеийн интерьерийн шийдлүүдийг бодитоор мэдрэх

- Гэрийн бүтэн болон хэсэгчилсэн интерьер дизайны зураг гаргуулах

- Тавилга захиалга болон угсралт

- Интерьер дизайны мэргэжлийн зөвлөгөө авах, санал солилцох

Мөн Монголын хамгийн олон хэрэглэгчтэй лояалти үйлчилгээ болох “Номин Бонус карт”-ыг ашиглан 3-10 хувийн хямдралыг картдаа хуримтлуулж, гэрийн тавилгаа 50 хүртэлх хуваир хөнгөлүүлэх боломжтой.

Утас: 777-62-888

Байршил: Яармагийн замын дагуу, Эмнэлгийн буудал, Номин Макро салбарын 2-2.5 давхарт