Өвөрхангай аймаг, Хархорум хот - Дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар болох Орхоны хөндийд Монголын түүхэн нийслэл шинэ Хархорум хотыг сэргээх бүтээн байгуулалт энэ сарын 15-нд албан ёсоор эхэллээ.
“Оюу толгой” компани нь шинэ Хархорум хотын Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн 143.9 га талбайд нийт 100 мянган мод буюу 30 мянган шилмүүст мод, 3,325 навчит мод, 32,675 бут сөөг тарина. Тэр дундаа тухайн бүсийн уур амьсгал, хөрсний нөхцөлд тохирсон төрөл зүйлүүд болох гацуур, нарс, шинэс зэрэг шилмүүст мод, хайлаас, улиас, жигд, хус зэрэг навчит мод, бүйлс, гүйлс, ягаан сөөгт, улаан бургас зэрэг бут сөөгийг Ойн газрын зөвлөмжөөр сонгосон. Түүнчлэн, ирэх гурван жилийн хугацаанд тариалсан модны арчилгаа, усалгаа, нөхөн тарилтыг “Оюу толгой” компани хариуцах юм.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган хувь нэмрээ оруулж буй иргэд болон байгууллагуудад ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбуман мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 100 сая мод тарьж ургуулах үүрэг амлалт авсан. Ус, хөрсний бохирдлыг бууруулж, ээлтэй амьдрах орчныг бий болгох, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 500 мянган мод тариалах төлөвлөгөөнийхөө хүрээнд Шинэ Хархорум хотын ногоон байгууламжид ийнхүү хувь нэмрээ оруулж байгаа юм. “Оюу толгой" компани уурхайн хашаагаар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд энэ мэт эерэг нөлөөллийг бий болгосоор байна.
З Зочин 2025.06.24 66.181.186.48
Бурхан минь. Орхоны хөндий бол тэр чигээрээ дэлхийн соёлын өв. Энд ингэж газар олголт хийсэн, төр тэрэнд санхүүжилт оруулж байгаа толгйо тархи нь дамраараа эргэсэн хүмүүсийн шоуг харахаас огиудас хүрж байна. Наад нэг гар бариад бйагаа зургийн ард байгаа сүмийн барилгаа аварах хөрөнгө гаргаж чадахгүй бйаж юун их реклам.