Түүхийн хувьслын явцад зөвхөн хувцаслалт, хоол хүнсний соёл шинэчлэгдээд өнгөрөлгүй санхүүгийн хэрэглээний соёл ч алгуурхан хөгжсөөр олон арга хэлбэр, дүрсэд шилжин өнөөг хүрчээ. Энэ удаагийн нийтлэлээр хамтдаа монголчуудын санхүүгийн соёлын түүхээр үе дамжин аялцгаая.
1.АРСЛАНТАЙ АВДАР /1940 он хүртэлх/
Хэрэглээнд тохирсон: Монголчууд бидний эд баялаг, өв хөрөнгөө нандигнан хадгалдаг цор ганц сейф нь алдарт “арслантай авдар” байлаа. Нүүдэлчин түмний санхүүгийн хэрэглээнд тохирох эд агуулах сав нь жижиг төмөр цоожтой дөрвөлжин бор авдар байсан ба үеэс үед залгамжлагдан, хуучирч хэмхрэх хүртлээ ашиглагддаг байжээ. “Хорин шарыг маань хоёр гуравхан хулгана идчихлээ гэж үү” хэмээн халаглах нэг нь байхад авдар дотроо орж нуугддаг байсан нэг нь ч бас байна. Эмээгийн бор авдраас чихэр нууцаар иддэг байсан хүмүүс ч бас зөндөө байгаа биз ээ.
2. ЧЕМОДАН /1990 он хүртэлх/
Авсаархан: Агуулж тээвэрлэхэд хялбар, авсаархан модон чемодан нь монголчуудын ахуй, санхүүгийн соёлд том үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэс чемодан кодтой эсвэл цоожтой болсон буюу илүү найдвартай ашиглах боломж бүрдэж, эд хөрөнгөө алдах эрсдэл бага ч гэсэн буурч чаджээ. Авсаархан бөгөөд авч явахад хялбар тул хүмүүс хэдхэн мөнгөн дэвсгэрт байсан ч хамаагүй цалингаа гагцхүү чемоданаар тээвэрлэдэг байсан нь сонин.
3.ГАН ТӨМӨР СЕЙФ /2025 он хүртэл/
Баталгаатай: Илүү боловсронгуй, баталгаатай агуулахын хэрэгцээ дэлхий нийтэд нэмэгдэж, айл бүрийн хойморт заларсан нь төмөр сейф байсан юм. Сейф зөвхөн гэр бүлийн хэрэглээгээр хязгаарлагдахгүй албан байгууллага, хувь хүмүүс гээд бүгдийн санхүүгийн хэрэглээ болж чадсан юм. Эвдэршгүй ган төмрөөр хийгдсэн, эзэмшигч нь хүссэн түлхүүр эсвэл нууц кодыг ашиглан нэвтрэх боломжтой сейфийг тухайн үед айл бүр шууран авч ашиглаж байлаа. Сонирхуулахад, сейф гэх нэршил нь англи хэлний “safe” буюу “аюулгүй” гэх үгнээс гаралтай гэнэ шүү.
4. Pocket Safe /Орчин үе/
Бүгдийг багтаасан: Он цаг улиран өнгөрсөөр технологийн хөгжил санхүүгийн салбарт бүтэн нэвчиж, монголчуудын санхүүгийн хэрэглээ цахим ертөнц рүү буцах замгүйгээр шилжсэн өнөө үед таны хэрэглээнд төгс тохирох, хамгийн авсаархан, баталгаатай “Pocket Safe” итгэлцлийн үйлчилгээг санал болгож байна. “Итгэлцэл” гэдэг нь таны хөрөнгийг найдвартай хадгалж, тохирсон хугацаандаа үр шимтэй нь хамт эргүүлэн төлдөг санхүүгийн үйлчилгээ юм. Зах зээл дээр өрсөлдөхүйц олон давуу талыг уг үйлчилгээ танд мэдрүүлэх тул та зүгээр л ашиглаад үзээрэй.
1. Зорилтот “Pocket Safe” итгэлцэл: Мөрөөдөл бүрдээ зориулан хүссэн нэр, хугацаагаа сонгон “Pocket Safe” нээгээрэй.
2. Ухаалаг “Pocket Safe” итгэлцэл: Нэг удаа холбоод л март. Зугаал, ажлаа хий, хүүхэдтэйгээ тогло. Тэр хооронд таны хөрөнгийг өсгөж л байна.
3. Уян “Pocket Safe” итгэлцэл: Үр шимээ газар дээр нь хүртэж, газар дээр нь ашиглах боломжийг бүү алдаарай.
4. Өндөр дүнтэй “Pocket Safe” итгэлцэл: Ирээдүйдээ хөрөнгө оруулах их хүсэл эрмэлзэлд тань үр шим олгоно.
Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.