Өнөр нийслэл хотод маань 412 мянга гаруй өрх айл аж төрж байна. Харин тэдний тал хүрэхгүй хувь нь шаардлага хангасан орон сууцад амьдардаг. Аюулгүй орчинд амьдарна гэдэг хүний нэн тэргүүнд хангагдах учиртай чухал хэрэгцээ. Үүнийг уншиж буй танд ч байраа томруулах, байршлаа солих, зуслангийн байшинтай болох, оффис түрээслэх зэрэг олон сонголт, шаардлага тулгарч байж мэдэх юм. 

Тиймээс бид энэ удаа орон сууцны ашиглалт, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой үл хөдлөх хөрөнгийн төслийн тухай онцолж, өндөр өгөөж хүртэх шинэ платформыг танилцуулж байна. 

Нийт хүн амын талаас илүү хувь нийслэл хотноо амьдарч буй бол дагуул хот гэгдэх Дарханд 3.5 хувьтай тэнцэх хүн амьдарч байна. Энэхүү хэт төвлөрөл нь нийтийг орон сууцжуулахад олон сорилтын нэг болж байна. Статистикийн газрын өнгөрсөн оны тайлангаар нийслэлийн 207 мянга гаруй өрх зөөврийн ус хэрэглэж буйгаас гадна цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдоогүй амьдарч байна.

Хэрхэн орон сууцтай болох вэ? 

Нийслэлийн орон сууцны үнэ өмнөх оноос 12.4 хувиар өсөж, шинэ орон сууцны нэг м.кв-ийн дундаж үнэ 3.32 сая төгрөг болжээ. Бид орон сууц худалдан авахад бэлэн мөнгөөр шууд худалдан авах эсвэл банкны орон сууц болон ипотекийн зээлээр авах сонголт бий. Бага, дунд орлоготой иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих зорилгоор 2008 оноос Засгийн газар Монгол банктай хамтран орон сууцны ипотекийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Түүнээс хойш 2022 оны наймдугаар сар хүртэл Монгол банк болон банкны эх үүсвэрээр 106 мянга гаруй зээл олгожээ.

NAR-ийн судалгаагаар миллениалс буюу 1982- 2002 онд төрсөн залуус орон сууцны зах зээлийн 43 хувийг эзэлж байгаа нь бусад үеийнхэнтэй харьцуулахад хамгийн өндөр хувьтай байгаа аж. Монголд улсын хувьд ч ипотекийн зээлдэгчдийн 40-өөс илүү хувийг 25-35 насныхан эзэлж байна. Ганц бие залуус болон залуу гэр бүл ипотекийн зээлд хамрагдахад дараах шалгуурыг хангасан байх учиртай. Үүнд:

  • Хүсэлт гаргагч нь өмнө нь ипотекийн зээл авч байгаагүй
  • Одоогийн ажиллаж буй газарта доод тал нь нэг жил ажилласан байх
  • Зээл төлөлтийн хэмжээнээс 2-3 дахин их орлоготой байх
  • Хамтран зээлдэгч нь ипотекийн зээлийн өргүй байх

Ипотекийн зээл гэдэг бүрэн ашиглалтад орсон, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан авах зээл юм.

Unread

Ипотекийн зээл болон моргейжийн зээл нь хоёулаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, урт хугацааны зээл олгодог орон сууцны зээл юм. АНУ болон өмнөд Америк, Азийн зарим оронд моргейж гэх нэрээр, Евро бүсэд болон Азийн хойд бүсийн орнуудад ипотек гэх нэр томьёог өргөн ашигладаг. Саяхан АНУ-д 30 жилийн хугацаатай, тогтмол хүүтэй моргейжийн зээлийн хүү өсөж, зургаан хувь болсноор зээлийн хүсэлт өнгөрсөн жилээс 29 хувиар буурсан гэнэ. Учир нь, ипотекийн зээлийн хүү өсөхийн хэрээр орон сууц худалдан авах зардал өсөж буй юм.

Технологи + Хөрөнгө оруулалт 

Үл хөдлөх хөрөнгийн салбарын төсөл хэрэгжүүлэгч, хөгжүүлэгчдэд зориулан олон нийтээс санхүүжилт босгоход туслаx, хөрөнгө оруулагч нарт урт хугацааны өндөр өгөөж хүртээх технологи, хөрөнгө оруулалт хосолсон Block.mn платформ мэндэлжээ. Хадгаламжаас өндөр хувьтай, бондоос олон давтамжтай, хувьцаанаас илүү хурдан хугацаанд өгөөж өгөх, койн болон бусад дижитал валютуудаас илүү найдвартай үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Төсөлд хөрөнгө оруулахдаа хамгийн багадаа 12 сар, хамгийн ихдээ 18 сараар мөнгөө байршуулаад “түгжинэ” гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хадгаламж болон бонд шиг дундаас нь мөнгөө авах боломжгүй. Нийт 12 сарын хугацаатай хөрөнгө оруулбал 15 хувь, 18 сард 27 хувийн өгөөж амлаж буй нь арилжааны аль ч банкнаас өндөр дүн бөгөөд хугацаа уртсах тусам өндөр өгөөжтэй.

Block.mn-ийн анхны хэрэглэгчээр "Улаанбаатар Групп" оролцож, invest.ubgroup.mn санхүүжилтийн платформоо тун удахгүй нээх гэнэ. Тус группийн зүгээс Vision Tower оффис төсөл, Central Park орон сууцны төслийг танилцуулах бөгөөд олон нийт хөрөнгө оруулж, өгөөж хүртэх боломжтой. Платформд хөрөнгө оруулагчид дараах үр ашгийг хүртэх боломжтой. Үүнд:

  • Инфляцаас мөнгөө хамгаална
  • Өндөр өгөөж хүртэнэ
  • Хөрөнгө оруулалтын дүнгээс шалтгаалан UB Block Drops хүртэнэ
  • Хямд үнээр үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой
  • Төслийн явцыг ажиж худалдан авалт хийх буюу эрсдэлээс сэргийлэх боломжтой.


"Улаанбаатар Групп"-ийн аль ч төсөлд захиалга өгөх, эсвэл хөрөнгө оруулалтаа оффис болон талбайн түрээст шилжүүлбэл 12 сарын найман хувь, 18 сарын 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Хөрөнгө оруулагч нар бэлэн байр авах 10-20 саяын хөнгөлөлттэй сугалаанд оролцох болон UB loyalty картаар 0.5 - 1 хувийн бонус оноо цуглуулах боломжтой.

Яаж хөрөнгө оруулалт хийх вэ?

- Invest.ubgroup.mn цахим хуудас руу орно.
- "Улаанбаатар Групп"-ийн мэдээлэлтэй танилцана.
- Төслүүдийн мэдээлэлтэй танилцана.
- UB Block Drop-уудтай танилцана.
- Хөрөнгө оруулах Дропоо сонгоно.
- Дансаа цэнэглэнэ.

Хөрөнгө оруулалт хийх товч 10-р сарын 29-нд идэвхэжнэ.
Хөрөнгө оруулагчдын мөнгө хөрөнгө оруулалтын санд төвлөрч, "Улаанбаатар Групп"-ийн төслүүдэд хөрөнгө оруулах юм. Энэ нь Монгол Улсад мөрдөж буй хөрөнгийн удирдлагын дүрэм, журмын дагуу, хууль эрхзүйн орчны хүрээнд хийгдэх зохицуулалттай үйл ажиллагаа юм.