Бид өмнө нь Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага буюу ЖАЙКА-гаас санаачлан зохион байгуулж буй “QUEST: Co-Creation × Innovation” хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулсан билээ. Хугацаат ёсоор сүүлийн шатанд шилдэг 20 баг шалгарсан ба тэдний санал санаачилгыг сонсох өдөр энэ сарын 31-нд зохион байгуулагдана.
Хэрэв уншигч та бүхэн нийгмийн асуудлуудыг шийдэхээр зорьж буй тэдний бизнес санаа, бүтээлч төслүүдтэй танилцахыг хүсвэл нийтлэлээ дуустал нь уншаарай.
“QUEST 2025” хөтөлбөрийг эргэн сануулах нь
Товчхондоо энэ бол хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, их дээд сургууль, Засгийн газар зэрэг олон талт оролцогчдыг нэгтгэн нийгмийн асуудлуудыг шийдэх шинэлэг санаануудыг эрэн хайж буй хөтөлбөр юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн санаа шийдлийг зургаадугаар сарын 23-ны өдөр хүртэл хүлээн авсан ба их дээд сургууль, техникийн коллеж, судалгааны хүрээлэнгээс эхлээд төр, хувийн хэвшлийн байгууллага, компаниудаас оролцох хүсэлтээ илгээжээ.
Хөтөлбөрийн хүрээнд хоёр удаагийн Matching event зохион байгуулж, Токио болон Нагояа хотуудад төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, боловсролын байгууллагын төлөөллөөс бүрдсэн оролцогчдыг хүлээн авсан юм.
ШАЛГАРСАН БАГУУД
Хөтөлбөрийн танилцуулгын шат долдуугаар сарын 31-нд зохион байгуулагдах ба финалист 20 багаас ердөө 10 баг шалгарах юм.
Сүүлийн шатанд тунаж үлдсэн 10 багийг Deloitte-ийн мэргэжилтнүүдээс санаа боловсруулах, бизнес загвар гаргах, стратегийн тал дээр зөвлөгөө авах, төслөө бодитоор хэрэгжүүлэх үе шатанд дэмжлэг авах, 3 сая иенийн санхүүжилт бүхий PoC (Proof of Concept) туршилт хийх боломж хүлээж буй.
ТанилцуулгыН ШАТЫГ ХЭРХЭН ҮЗЭХ ВЭ?
Инновац ба түншлэлийн хүчээр илүү сайхан дэлхийг хамтдаа бүтээх зорилготой уг хөтөлбөрийн сүүлийн шатыг цахимаар үзэх боломжтой.
Тантай ижил зорилгоор асуудалд гарц хайж буй тэдний төсөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү. 7-р сарын 31-ний 10:00 (Монголын цагаар 09:00) хүртэл бүртгүүлэх боломжтой.
Танилцуулгын шат 7-р сарын 31-ний 14:30-19:00 цагийн (Монголын цагаар 13:30-18:00) хооронд үргэлжилнэ.