Жил гаруй хугацааны өмнө бид Монгол Улсын Сангийн яамтай хамтран “Ирээдүйгээ төсөвлө” аяныг эхлүүлж байсан билээ. Иргэн нэг бүрд хамаатай улсын төсөв хэрхэн бүрддэг, яаж зарцуулагддаг, хамгийн чухал нь таны зүгээс үүнд хяналт тавих, санал санаачилга дэвшүүлэх ямар боломж байгааг бид энэхүү аяны хүрээнд бэлтгэн хүргэсэн нийтлэл контент, арга хэмжээгээрээ уламжлахыг зорьсон.
Ингээд тус аяны хүрээнд тухайлан ямар арга хэмжээ, үйл ажиллагаа, бүтээлч контентууд бэлтгэсэн талаар энэхүү нийтлэлдээ тоймлон хүргэе.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: “ИРЭЭДҮЙГЭЭ ТӨСӨВЛӨ” АЯНЫГ ЭРГЭН САНАХ НЬ
Жил бүр улсын төсөв батлагдсаны дараа энэ салбарт ийм бага төсөв тавилаа, тэр аймаг тийм их төсөв хуваарилж гэхчлэн яриа хэлэлцүүлэг өрнөж, олны анхаарал ийш ханддагаас
өөр энэ сэдвийг чухалчилж үзэх нь ховор. Харин улсын төсвийн 80 гаруй хувийг бидний төлж буй татвар бүрдүүлдэг гэвэл эл сэдвийг анхаарах учиг болж магад.
Тиймээс Монгол Улсад төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхийн тулд Засгийн Газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилгоор, Европын Холбоо, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн Яам Unread Media компанитай хамтран “Ирээдүйгээ төсөвлө” аяныг 2021 оны арванхоёрдугаар сараас эхлүүлсэн билээ. Бидний зорилт тун энгийн. Уг аянаар дамжуулж олон нийтэд төсвийн тухай энгийн ойлголтоос эхлээд Монгол Улсын төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын үйл явцад хэрхэн оролцож болох тухай чухал мэдээллүүдийг төрөл бүрийн контент, эвент арга хэмжээнүүдээр дамжуулан хүргэхэд оршиж байсан юм.
Илүү тодруулбал, тус аяны хүрээнд:
- "Zoom" онлайн хэлэлцүүлгүүд
- Цуврал видео контентууд
- Подкаст – богино цувралууд
- Зочин экспертийн нийтлэлүүд
- ЕБС-ийн сурагчдын дунд “Хэрвээ би Сангийн сайд байсан бол...” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан
- Их, дээд сургуулийн багш оюутнуудын дунд “Ирээдүйгээ төсөвлө” эрдэм шинжилгээний хурал
- Залуу мэргэжилтнүүдэд зориулсан “MOF” дөрвөн долоо хоногийн менторшип хөтөлбөр
- Дата шинжлэх ухааны мэргэжилтэн, Эдийн засаг, бизнесийн чиглэлийн эрдэмтэн судлаач, Контент бүтээгч, Их, дээд сургуулийн оюутан залуусын дунд “Нээлттэй төсөв” өгөгдлийн тэмцээнийг тус тус зохион байгуулжээ.
Экспертүүдийн нийтлэл, подкастуудын хураангуй агуулгатай танилцах бол ЭНД дарна уу.
“ХЭРВЭЭ БИ САНГИЙН САЙД БАЙСАН БОЛ…”
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан эсээ бичлэгийн уг уралдаанд 700 гаруй сурагч бүртгүүлж, 200 орчим эсээ ирсэн бөгөөд гол зорилго нь төсвийн тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Тус уралдаанд эсээгээ ирүүлсэн сурагчид эх оронд маань яг одоо хамгийн хэрэгтэй байгаа зүйл юу болохыг оршин суугаа газраараа бодит жишээ татан, үндэслэл судалгаатай бичсэн нь улсын төсөв, төсвийн төлөвлөгөө, зардлын тухай ойлголтоо нэмэгдүүлж, мэдлэг мэдээллийн цар хүрээгээ дээшлүүлэх нь чухал түлхэц болсон юм.
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бид шагналт гурван байрны оролцогчидтой цахимаар холбогдож шагналаа гардуулан санал сэтгэгдлийг нь сонссон билээ.
Шагналын эзэд:
- I байр - Говь-Алтай аймгийн Лаборатори 1-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Уламбаярын Болортуяа
- II байр - Улаанбатар хотын Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Болдбаатарын Мөнх-Оргил
- III байр - Баян-Өлгий аймгийн Зайд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Дөтейгийн Нарансолонго
“ИРЭЭДҮЙГЭЭ ТӨСӨВЛӨ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
2022 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 31-нийг хүртэлх нэг сарын хугацаанд үргэлжилсэн уг эрдэм шинжилгээний хурал нь хоёр шаттай зохион байгуулагдсан бөгөөд оюутан болон судлаачийн төрөлд материалаа хүлээн авсан. Урьдчилсан шалгаруулалтад 50 гаруй материал ирсэн бол удаах шатанд оюутны төрөлд зургаа, судлаачийн төрөлд гурван илтгэл шалгарч, гуравдугаар сарын 31-ний өдөр биетээр танилцуулсан юм.
Уг эрдэм шинжилгээний хуралд их сургуулийн хоёрдугаар түвшний залуу оюутнаас эхлээд гавьяаны амралтдаа гарсан геополитикч хүртэл өргөн хүрээг хамран идэвхтэй оролцсоныг дурдах нь зүйтэй болов уу.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | Оюутны төрөлд: I байр – ХААИС-ийн Эдийн засаг, статистикийн ангийн IV түвшний оюутан Б.Цэцэгдулам |
![]() | II байр – МУИС-ийн Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн II түвшний оюутан Б.Пүрэвсүрэн, М.Мөнххүслэн |
![]() | III байр – СЭЗИС-ийн IV түвшний оюутан Б.Номон, С.Анужин |
![]() | Тусгай байр – МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Б.Маргад-Эрдэнэ, Б.Ууганболор |
![]() | Тусгай байр – Мандах их сургуулийн IV түвшний оюутан Х.Гүлнур |
![]() | Тусгай байр – СЭЗИС-ийн II түвшний оюутан Б.Билгүүдэй |
![]() | Судлаач төрөлд: I байр – МУИС-ийн Эдийн засгийн магистрант Г.Алтанзул |
![]() | II байр – МУЗИ, Дэд Профессор Г.Оюунбаяр |
![]() | III байр – МУИС-ийн Санхүүгийн магистрант Х.Анхбилэг |
“MOF” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Сангийн яамны үйл ажиллагаатай танилцаж, төсөв санхүүгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох боломжийг олгосон “MOF” менторшип хөтөлбөр дөрвөн долоо хоногийн турш үргэлжилсэн юм. Энэхүү менторшип хөтөлбөрт Монгол Улсын төсөв батлагдах үйл явц болон Сангийн яамны үндсэн үйл ажиллагаатай танилцаж, иргэний хувьд хэрхэн саналаа өгч, хувь нэмрээ оруулах боломжтой талаар мэдэх хүсэлтэй 16 ментий шалгарч, нэг сарын хугацаатай аяллаа эхлүүлжээ.
Менторуудын хувьд Монгол Улсын Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газар, Төсвийн бодлого төлөвлөлтийн газар, Төрийн сангийн газар, Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын есөн албан хаагч ажилласан ба тэд өөрсдийн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан юм. Түүнчлэн нийт 16 ментийг таван багт хуваарилан хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэний зэрэгцээ Монгол Улсын төсөв яаж батлагддаг, Сангийн яаманд ажил хэрхэн буцалдаг талаар мэдэх хүслээр ундарч байсан ментий нараас Ү.Анармаа ментий Санхүү төсвийн судалгааны газарт ажиллах санал авсныг онцлон дурдъя.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
“НЭЭЛТТЭЙ ТӨСӨВ” ӨГӨГДЛИЙН ТЭМЦЭЭН
Монгол Улсын Сангийн яамнаас 2010-2021 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг Дэлхийн банкны “BOOST: Нээлттэй төсвийн портал” мэдээллийн сангийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулж, “Ил тод” цахим хуудсанд байршуулснаар олон нийт нээлттэй ашиглах боломжтой болсон. Ингэснээр бодлого боловсруулагчид, судлаачид болон төсвийн мэдээллийг сонирхож буй хүн бүхнийг баталгаат мэдээллээр хангах, харьцуулсан болон бусад судалгаа шинжилгээнд ашиглах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Тус өгөгдлийн тэмцээн нь төсөв төлөвлөх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн гүйцэтгэл дэх олон нийтийн хяналтыг сайжруулах, ил тод байдлыг бэхжүүлэх зорилготой байв. Тэмцээний оролцогчдод тэгш бус байдал ба хүртээмж; хүрээлэн буй орчин; жендерийн эрх тэгш байдал; хариуцлага, засаглал зэрэг сэдвийн хүрээнд 2010-2021 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг ашиглан практикт хэрэгжихүйц, шинэлэг, оновчтой санаачилга дэвшүүлсэн зөвлөмж, санал, богино хэмжээний судалгааны тайланг бүтээлч байдлаар танилцуулах даалгаврыг өгчээ.
Шагналын эзэд:
- I байр “Орон нутгийн төсвийн зардлын хувиарлалтын үр ашгийг шинжлэх нь” сэдвээр “Astro” баг,
- II байр “Боловсролын салбарын төсөв ба түүнд шинжилгээ хийх нь” сэдвээр “Ex-ante” баг,
- III байр “Эрүүл мэндийн даатгалын сан” сэдвээр “Budget go” баг тус тус тодорсон юм.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
ЭЦЭСТ НЬ
“Ирээдүйгээ төсөвлө” аян нь төсөв төлөвлөх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн гүйцэтгэл дэх олон нийтийн хяналтыг сайжруулах, ил тод байдлыг бэхжүүлэх тухайд өөрийн хувь нэмрээ оруулж, үндсэн зорилгоо тодорхой хэмжээнд биелүүлсэн гэж үзэж байна. Үүнийг эх орны ирээдүй болсон оюутан сурагчид, одоо цагийн түүчээлэгчид болсон залуу мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагаа, иргэдийн мэдлэгт зориулсан бүтээлч нийтлэл, подкастууд гэрчлэх биз ээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Сангийн яамны зүгээс энэ төрлийн аяныг дахин зохион байгуулж, хамрах хүрээг нь илүү тэлж, өргөжүүлэхийг зорих болно гэдгээ ч илэрхийлсэн билээ. Ингээд ээлжит аянаараа эргэн уулзатлаа түр баяртай.
s sdjsjdsjasda 2023.03.14 202.21.127.85
asdadadadadadadadadadaddasasdjdsfhdsjfhsjdfhjsdhfkjdshfkjahdfkahsdjfhaskjdfhsjkdfhjsdfhkjsdjsdfkjdhkjfdkjfhkdshfjkshfjsdhfjkshfkjhskjfhkdjhfkdshfkjshdkjfhsdjk
F Fuuree 2023.03.14 202.21.127.85
usaasuydsauigfiusfgiudsfadsfvkkfsdkuvdfskvfsdadkvavdksavkddvaakvdffdhjssj dfsajfdjsjhfjssfadjsfhjjhvksf
s sdfgdfsd 2023.03.14 202.21.127.85
asd,flkjansdbjofsbaovcdfnsajkovfbsahiovjhdfsiofjvhfdsiodfjfhdsiofdjghdsiofgjhdisofjhbfkdsoajfkhvkdfoisajfhvjfdiosjfhvdsoipaidfjdsoapdifjdksaopifjfd
r rsdfghmn 2023.03.14 202.21.127.85
a,sjdfhlaksjdhflkasjdhflkajsdhfasdf.,jhkasdfobvphdjasjhojvhbdaopvcxndsaopjvcxnkdsoap[jvckdspao[jvcxkdsf
e ewqqq 2023.03.14 202.21.127.85
wyewurqgwuyregyufgreuyrhwqiyglrgiueiugqrgiyergirqgiyqwrgqwoyrogyewqrgyeoqwgoyqreworgygurewgrewuqrrewer