Карьераа бүтээх дижитал талбар Worki болон залуу мэргэжилтнүүдийн мэдээллийн эх сурвалж Unread хамтран “Talent Summit 2024” арга хэмжээг өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа.

Zaisan Hill Complex-д бүтэн өдрийн турш үргэлжилсэн уг арга хэмжээнд 30 гаруй байгууллагын 100 гаруй хүний нөөцийн менежер, хоёр мянга орчим оролцогчид хүрэлцэн ирж, 300 гаруй ажлын байраас өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, карьерын өсөлт хийх эхний алхмаа хийлээ. 


Арга хэмжээ үндсэн дөрвөн хэсгээс бүрдсэн.

Live session - Залуу мэргэжилтнүүдэд чиглэсэн үнэ цэнтэй ярилцлагууд
Hire session - Туршлагатай захирлуудын шинэ ажилтнаа эрэлхийлэх талбар + тэдэнд шидэх санаанууд
Game session - Оролцогч байгууллагуудын сонирхолтой тоглоомууд
Workshop - Ажлын байртай холбоотой сургалтууд

live session

UNTIE подкаст

Хөтлөгч: Инвескор Санхүүгийн группийн Маркетингийн захирал, Монголиа Талент Нэтворк ХХК-ийн Зөвлөх Л.Тэмүүлэн, Aleph Mongolia Meta Client Partner Т.Бямбасүрэн
Зочин: Үнэт Санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Д.Бадрал
Сэдэв: Карьерын анхны алхмаа хэрхэн хийх вэ?


Ажлын гараагаа хаанаас, ямар удирдлагын дор, хэрхэн эхлүүлэх вэ? гэдэг нь карьерын замналд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг билээ. Харин тэрхүү анхны алхмыг хэрхэн оновчтой хийх тухай UNTIE подкастын шинэхэн дугаар Talent Summit-ийн тайзнаас шууд хүрсэн юм.

Залуус карьераа туслахын албан тушаалаас эхлүүлэхэд асуудалгүй. Гэхдээ тухайн байр суурин дээр хэр хугацаанд ажиллахаа тооцоолж, дараагийн нүүдлээ төлөвлөсөн байх хэрэгтэй.


Talent Talk

Хөтлөгч: Unread Media компанийн Ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ
Зочин: Gej Yu Ve юүтүб сувгийн хөтлөгч, ТэнГэр телевизийн контент бүтээгч А.Доржпалам
Сэдэв: Талент гэж юу вэ?


Цэрэг армийн салбараас хэвлэл мэдээллийн салбар руу хөрвөн, шинжлэх ухаанч сэтгэлгээг залууст түгээж буй Gej Yu Ve ? юүтүб сувгийн хөтлөгч, ТэнГэр телевизийн контент бүтээгч А.Доржпалам Live session-ийн хоёрдугаар хэсэгт оролцлоо.

Төрөлхийн авьяасаас илүү хөдөлмөр чухал.


Би хэрхэн ажилладаг вэ?

Хөтлөгч: Unread Media компанийн Хамтран үүсгэн байгуулагч, ТэнГэр телевизийн Гүйцэтгэх захирал А.Ундрал
Зочин: Инвескор Санхүүгийн группийн Хүний нөөцийн захирал З.Батцэцэг

Ес дэх жилдээ үргэлжилж буй, Unread Media-ийн брэнд контент болох "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын шууд хувилбарт Инвескор Санхүүгийн Группийн Хүний нөөцийн захирал З.Батцэцэг оролцож, ажлын арга барил, мэдлэг туршлагаасаа хуваалцлаа.


ODMUNDUR подкаст

Хөтлөгч: ODMUNDUR подкастын хөтлөгч Б.Амарсанаа, Г.Занданхүү
Сэдэв: Танин мэдэхүй яагаад чухал вэ?

Залуу мэргэжилтэн хөгжиж, урагшлахын тулд мэргэжлийн ур чадвар эзэмшихээс гадна илүү ихийг таньж мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Иймд Live session-ийн гуравдугаар хэсэгт "Танин мэдэхүй яагаад чухал вэ?" сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлэхээр ODMUNDUR подкастын хөтлөгч Г.Занданхүү, Б.Амарсанаа нар хүрэлцэн ирсэн билээ.

Хүн төрөлхтний үүслээс эхлээд өнөөдрийг хүртэлх өсөж хөгжих эгзэгтэй мөчүүдэд аливааг танин мэдэх гэсэн сониуч араншин бидэнд хэрхэн эерэгээр нөлөөлж ирсэн талаар чанартай агуулгыг хүргэсэн гэдэгт эргэлзэхгүй байна.


hire session - meet the leader

Оролцогчид ердөө хоёр цагийн дотор 30 гаруй байгууллагын ажлын ярилцлагад орсон нь уг арга хэмжээний хамгийн том давуу тал байлаа.


Арга хэмжээний хамгийн сонирхолтой хэсэг болох Hire session-ийн нэгдүгээр хэсэгт барилга, үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй "Оюуны Ундраа Пропертиз" ХХК-ийн Үүсгэн байгуулагч О.Тэнүүн оролцлоо.

Түүний компанид орох сонирхолтой хоёр оролцогч тайзнаа гарч ирснээс нэг оролцогч нь горилсон албан тушаалдаа тэнцэж, нөгөө оролцогч нь дараагийн шатны ярилцлагад орохоор болсон юм.


Шинэ ажилтны эрэл хайгуул хийсэн дараагийн эрхэм бол тав тух бүтээх дижитал шийдэл - “Стора Централ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Энхжин. Цахим худалдааны салбарт ажиллах сонирхолтой хоёр оролцогч тайзнаа гарч ирсэн ба хоёул дараагийн шатны ярилцлагад орохоор болсон юм.


Санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчэйн, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 44 компаниас бүрдэх “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг Hire session-ийн гуравдугаар хэсэгт оролцлоо.

Тэрээр шинэ ажилтнуудад тавих шалгуураа тун тодорхой танилцуулсан боловч тухайн шалгуурт нийцэх оролцогч (эсвэл тухайн салбар, ажлын байрыг горилогч) тайзнаа гарч ирсэнгүй.


Монголын технологийн компаниудын томоохон төлөөлөл erxes Inc компанийн Хамтран үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Мэнд-Орших шинэ ажилтнуудад тавих шалгуураа танилцуулж, хамгийн олон оролцогчийг тайзнаа гаргаж ирсэн билээ.

Тэдний дунд савангийн бизнес эрхлэгч нэгэн охин бизнес санаагаа танилцуулахаар тайзнаа гарч ирсэн бөгөөд үйл ажиллагаагаа явуулах вебсайтаа тус компаниар бүтээлгэх эрхтэй болсон юм.


game session


workshop

Сэтгэл булаам CV бүтээх нууц: Монголиа Талент Нэтворк ХХК-ийн Сонгон шалгаруулалт хариуцсан захирал Д.Тэргэл
Стресстэйгээ учраа олох нь: AP Сэтгэл судлалын хүрээлэнгийн Сэтгэл зүйч Б.Одончимэг
Тоглоомд суурилсан тест: Та үнэхээр чадвартай мэргэжилтэн мөн үү?: Metacog-ын Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Хүрэлбаатар
Ажлын саналыг өөрийн хүлээлтэд нийцүүлэх аргууд: Монголиа Талент Нэтворк ХХК-ийн Сонгон шалгаруулалтын зөвлөх Ч.Мөнхбилэг
Ажлаас халшрах хам шинжээс ангид байх аргууд: IAP Сэтгэл судлалын хүрээлэнгийн Үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Б.Золзаяа
LinkedIn хаягаа хэрхэн хөгжүүлэх вэ?: Монголиа Талент Нэтворк ХХК-ийн Certifiec LinkedIn marketing insider Б.Батмөнх



оролцогч байгууллагууд

Энэ удаагийн арга хэмжээ нь хүний нөөцийн эрэлт нийлүүлэлтийг уулзуулах шинэлэг санаачилга байснаар зогсохгүй бидний төсөөлж байснаас ч илүү үр дүн үзүүлсэнд зохион байгуулагчдын зүгээс өндөр сэтгэгдэлтэй байгаа билээ.

Залуу мэргэжилтнүүдийн карьераа өсгөх гүүр болсон уг арга хэмжээг бид цаашид улам бат бэх, өргөн цар хүрээг хамран зохион байгуулах болно.