“Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Ингэснээр Монголын хэрэглэгчид Taobao-гоос хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалж, гэртээ шууд хүргүүлэн авах боломжтой болж байна.  

Taobao юугаараа онцлог вэ?     

Taobao бол дэлхийн олон сая хүний худалдааны хэв маягийг өөрчилсөн, асар том нөлөө бүхий платформ билээ. Уг платформ нь хямд үнэ, өргөн сонголт, хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлсэн хайлтын систем, хэрэглэхэд хялбар орчныг бүрдүүлснээрээ онцлог. Иймдээ ч дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт өргөнөөр хэрэглэж байна. Тэд өдрөөс өдөрт зах зээлээ тэлж, сүүлийн жилүүдэд л гэхэд Төв Азийн орнууд, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмират Улсад хүч түрэн орж буй нь олон улсад байр сууриа улам бэхжүүлж байгаагийнх нь илрэл юм.

Taobao-гийн Ази дахь цахим худалдаа хариуцсан захирал Каролайн Рен

Taobao Монгол Улсад албан ёсоор нэвтэрч буйд бид туйлын баяртай байна. Бидний гол зорилго бол хэрэглэгч бүрд цахим худалдааг илүү ойр, хүртээмжтэй болгож, тухайн орны онцлогт тохирсон, тусгайлсан үйлчилгээг санал болгох явдал. Ийнхүү Монголын хэрэглэгчид илүү амар хялбар, өргөн сонголттой, найдвартай үйлчилгээг мэдрэх боломжтой боллоо.

Зөвхөн монголчуудад зориулсан онцгой боломжууд  

Taobao Монголд угаасаа л байсан шүү дээ. Албан ёсоор нэвтэрснээр юу өөрчлөгдөх юм бол?” гэж гайхаж байгаа хэрэглэгчдэд маш энгийнээр тайлбарлая. Хамгийн том ялгаа бол таны захиалсан бараа хилийн цаана бууж, хэн нэгнээр дамжин ирэх биш дэлгүүрээс шууд таны гар дээр ирэхээр болж буй явдал юм. Тодруулбал, өмнө нь монгол хэрэглэгчид Taobao-гоос бараа захиалахад Эрээнд хүлээн авах хаяг оруулах юм уу туслан зуучлагчаар дамжуулан захиалж, бараагаа ирмэгц нь каргоноос очиж авдаг байсан бол одоо бараагаа Монголд хүлээн авах хаягаа шууд оруулаад л чирэгдэл, төвөггүй авах боломж бүрдлээ гэсэн үг.

Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтрэхдээ зөвхөн бидэнд зориулсан хэд хэдэн чухал шинэчлэл, урамшууллыг санал болгож байна:

Төлбөрийн хялбар шийдэл: Монгол хэрэглэгчид олон улсын VISA болон MasterCard, Apple Pay, Google Pay, and WeChat Pay ашиглан төлбөр төлөх боломжтой. Ингэснээр гүйлгээг аюулгүй, шуурхай, найдвартай хийх нөхцөл бүрдэнэ.

Валют хөрвүүлэх шаардлагагүй: Өмнө нь бараа бүтээгдэхүүний үнийг бодохдоо юаниас төгрөг рүү хөрвүүлж тооцдог байсан бол одоо ингэх шаардлагагүй. Учир нь Taobao монгол хэрэглэгчдэд зориулан бүх бүтээгдэхүүний үнийг төгрөгөөр (MNT) харагдах байдлаар зохицуулжээ.

Шинэ хэрэглэгчийн урамшуулал: Taobao-д шинээр бүртгүүлсэн хэрэглэгч бүр эхний худалдан авалтдаа урамшууллын купонтой болно. Тухайлбал, 15,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа худалдан аваад 10,000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм.

Үнэгүй хүргэлт: Та 49,999 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа захиалбал танд үнэгүй хүргэж өгнө.

Шуурхай хүргэлт: Таобао нь Монгол Шуудан, Hicargo зэрэг найдвартай хүргэлтийн газруудтай хамтран ажилласнаар хэрэглэгч захиалсан бараагаа ердөө 7–10 хоногт гар дээрээ авна.

Бараа буцаах боломж: Хүргэлтээр ирсэн бараа нь сэтгэлд тань нийцэхгүй байвал Монголдоо буцаах боломжтой. Ингэснээр платформ ашиглах итгэл, эрмэлзлийг нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг хүндэтгэх механизм улам бэхэжнэ гэсэн үг.

Эх хэлээрээ бараагаа хайх, захиалах боломж тун удахгүй

Одоогоор Taobao платформ нь англи, орос, хятад хэлээр ажиллаж байна. Удахгүй хиймэл оюуны технологи ашиглан монгол хэлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа нь бидэнд улам ойртох томоохон алхам биз ээ.

“Хуваалц, Хож” хөтөлбөр: Тaobao хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэхийн тулд “Хуваалц, Хож” урамшууллын хөтөлбөр эхлүүлсэн байна. Хэрэв та найзынхаа урилгаар Taobao-д нэгдвэл та болон таны найз 45 юанийн хөнгөлөлт эдлэх юм.

Жилийн хамгийн том хямдрал тун удахгүй: Жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нийг угтан Таобао платформд хамгийн том хямдралын хур бууж, худалдааны баяр болдог. Энэ жилийн “11.11 Олон улсын худалдааны фестивал” энэ сарын 20-ны 20 цагаас эхлэх тул хэрэглэгч та энэ өдрийг календартаа тэмдэглэж байгаад, авахыг хүссэн бүх бараагаа амжиж сагслаарай.

Ийнхүү Taobao манай улсад албан ёсоор нэвтэрснээр бид дэлхийн хэмжээний худалдааны зах зээлээс хямд үнэ, өргөн сонголт, олон төрлийн хөнгөлөлт урамшууллаар хүссэн бараагаа хүссэн газартаа түргэн, шуурхай авах боломжтой боллоо. Түүнчлэн монгол хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдсээр буйг Таобао ч анзаарч, үйлчилгээний чанар, найдвартай байдлаа илүү сайжруулан төгөлдөржүүлсээр байгааг дуулгахад таатай байна.