Өнгөрсөн сарын сүүл болон энэ сарын эхээр гарсан томоохон технологийн компаниудын тайлангаас онцлох тоонуудыг хүргэж байна.

Airbnb 3.1 тэрбум доллар

2025 оны хоёрдугаар улиралд Airbnb-гийн нийт орлого (GAAP revenue) 3.1 тэрбум долларт хүрч, өмнөх оны мөн улирлаас 13 хувиар өсчээ.

3.03 тэрбум долларт хүрнэ хэмээн таамаглаж байсан ч салбарын зах зээл дэх бүтцийн өөрчлөлт, дундаж хоногийн үнэ, үйлчлүүлэгчдийн тоон өсөлт зэрэг нь энэ өсөлтөд хангалттай нөлөөлжээ.

Uber-ийн 18% өсөлт 

Uber-ийн нийт орлог өнгөрсөн жилийн мөн улирлаас 18 хувиар өсөж, нийт 12.65–12.7 тэрбум долларт хүрчээ. Энэ нь шинжээчдийн 12.47 тэрбум доллар гэсэн таамгийг давсан үзүүлэлт юм.

Uber 20 тэрбум долларын шинэ хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг баталсан бөгөөд өмнө нь зөвшөөрөгдсөн хэмжээг нэмж тооцвол нийт дүн нь 23 тэрбум долларт хүрч байна.

Snap 1.3 тэрбум доллар

Snap-ийн 2025 оны орлого 1.345 тэрбум долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 8.7-9 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл борлуулалт нь буураагүй, харин өсөлт нь удааширсан байна.

Өмнөх онд ихэвчлэн хоёр оронтой өсөлтийг үзүүлж байсан ч энэ удаад өсөлт нь тогтворгүй, буурсан нь анхаарал татсан үзүүлэлт байв.

Pinterest 578 сая хэрэглэгч

Pinterest-ийн сар тутмын идэвхтэй хэрэглэгчид (MAUs) 11 хувиар өсөж, тэр дундаа Gen Z хэрэглэгчдийн өсөлтийн нөлөөгөөр нийт 578 сая идэвхтэй хэрэглэгчтэй боллоо. Уг нь шинжээчид нийт хэрэглэгчдийг 574.5 саяд хүрнэ хэмээн таамаглаж байсан юм.

Гэвч хувьцаа тус бүрийн орлого (Adjusted EPS) 0.33 доллар болж, шинжээчдийн хүлээлт болох 0.35 долларыг давсангүй. Үүний улмаас Pinterest-ийн хувьцааны ханш 8-11 хувиар буурчээ.

Tinder-ийн 10% өсөлт

Tinder-ийн толгой компани болох Match Group-ийн энэ оны нийт орлого нь 864 сая долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулбал өсөөгүй буюу тэнцүү байна.

Цахим болзооны тэргүүлэх платаформ Tinder-ийн борлуулалт тэрбум долларт дөхөж, нийт орлого нь олон шинжээчдийн хүлээлтийг давсан нь хувьцааны ханш нь 10 хувиар өсөхөд гол түлхэц үзүүлжээ.

AMD-ийн 6% өсөлт

AMD-ийн 2025 санхүүгийн үр дүнгээс харахад, зах зээлийн хувьцааны үнэлгээ нь эрс унаж, зах зээл хаасны дараах арилжаанд 6-6.3 хувиар буурчээ.

Энэ уналтын гол шалтгаан нь компани Хятадын зах зээлд зориулсан Instinct MI308 AI чипүүдийн экспортод тавигдсан АНУ-ын хязгаарлалттай холбоотой. Тухайлбал, 236 сая ам.долларын тохиолдол $800 сая хэмжээний inventory-гийн зарлага үүний улмаас мөн буурсан ашигт нөлөөлжээ.

Duolingo 252.3 сая доллар

Duolingo-гийн энэ оны хоёрдугаар улирлын тайлан хүчтэй өсөлт үзүүлж, зах зээлд өндөр үнэлгээ авчээ. Тухайлбал, нийт орлого нь 252.3 сая долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 41 хувиар өссөн байна. Мөн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 40 хувиар өсөж, 47.7 саяд хүрчээ.

Бүтээгдэхүүний шинэчлэлтийн хувьд видео дуудлага, AI хэлний дасгал зэрэг шинэлэг үйлчилгээтэй болж, шатар болон бусад шинэ хичээлүүд хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлсэн аж. Уг тайлан гарсны дараа хувьцаа нь 35 хувь өсөж, 442.66 долларт хүрчээ.

Alphabet 96.4 тэрбум доллар

Alphabet-ийн хоёрдугаар улирлын нийт орлого 96.4 тэрбум долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсчээ. Тэдний амжилтыг хураангуйлбал:

- Google Cloud-ийн орлого 32 хувь өсөж, 13.6 тэрбум долларт хүрсэн.
- Үүлэн үйлчилгээний захиалгын үлдэгдэл 106 тэрбум долларт хүрч, 38 хувь өссөн.
- AI хэрэгслүүдийн эрэлт нэмэгдэж, ашигт ажиллагаа сайжирсан.

- Google Search & Other: Орлого 54.2 тэрбум доллараар буюу 12 хувиар өссөн.
- AI Overviews: Дэлхий даяар хоёр тэрбум гаруй хэрэглэгчтэй.
- AI Mode: АНУ болон Энэтхэгт 100 сая гаруй хэрэглэгчтэй.

- Gemini апп: Сар бүр 450 сая идэвхтэй хэрэглэгчтэй.

Meta 47.5 тэрбум доллар

Meta-гийн хоёрдугаар улирлын тайланд танилцуулснаар нийт орлого 47.5 тэрбум долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 22 хувиар, цэвэр ашиг нь 38 хувиар өссөн байна. Мөн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 20 хувиар өсөж, 3.1 тэрбумд хүрчээ.

Энэхүү тайлан гарсны дараа Meta-гийн хувьцаа 12 хувиар өсөж, 769.3 долларт хүрсэн байна.

Amazon 167.7 тэрбум доллар

Amazon-ий энэ оны хоёрдугаар улирлын тайланд танилцуулснаар нийт орлого нь 167.7 тэрбум долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин цэвэр ашиг нь 18.2 тэрбум доллар, хувьцаа тус бүрд 1.68 долларт хүрч, шинжээчдийн таамгаас 0.37 доллараар давсан байна.

Уг тайлан гарсны дараа Amazon-ий хувьцаа 8.27 хувиар буурч, 222.69 доллар болсон ба AWS-ийн өсөлт удааширсан нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Үүний гол шалтгаан нь өрсөлдөөн болон зарим зах зээлд үнийн дарамт үүссэнтэй холбоотой.