Бид энэ удаа хүүхэд багачуудын өртсөн зам тээврийн ослын тоо баримтуудад үндэслэн, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох гарц гаргалгааны талаар бэлтгэн хүргэж байна. Нийслэл хотын хүн амын төвлөрлөөс үүдэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, түүний хэрээр замын түгжрэл үүсэж, аваар ослын тоо ч мөн жил жилээр нэмэгдсээр буй нь бид энэ чиглэлд онцгой анхаарал хандуулах ёстойг гэрчилсээр буй.
"Тоёота" брэндийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Toyota Safetybook төслөө тав дахь жилдээ үргэлжлүүлэн энэ жил мөн адил 5000 сурагч багачуудад замын хөдөлгөөний дүрмийг таниулах зорилготой комик номоо гардуулжээ. 

2019-2022 он ба зам тээврийн осол


Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба


Дээрх судалгаанаас харахад өдөрт нэг хүүхэд ямар нэгэн байдлаар зам тээврийн осолд өртөж байгаа юм. Энэ нь жолоочийн анхаарал болгоомжгүй үйлдлээс гадна хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдлэг ойлголтгүй байгааг харуулсаар. Энэ байдлаар цааш үргэлжилсээр байвал жил ирэх бүр ослын тоо, осолд өртсөн хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байхыг дээрх статистик харуулж буй.

хүүхдүүдийн насны ангилал


Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв


Дээрх судалгаанаас авч үзэхэд цэцэрлэгийн болон бага ангийн сурагчид сургууль, цэцэрлэг орчмын бүсэд асран хамгаалагчгүй зам хөндлөн гарах, гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, ойртон ирж буй машины урдуур гүйх зэрэг үйлдлээс болон зам тээврийн осолд өртөх явдал цөөнгүй тохиож байна. Хүүхдүүдийн осолд ихээр өртдөг цагууд нь хичээл эхлэх цаг буюу 12:00-13:00 цаг, хичээл тарах цаг буюу 16:00-17:00-ын хооронд хамгийн их осол бүртгэгджээ.


ослоос үүдэлтэй бэртэл гэмтэл


Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв


Хүүхдийн 0-6 насанд тархины хөгжлийн 90 хувь нь бүрддэг ба энэ үедээ хүүхэд тоо таних, дүрс таних, бичих, ярих чадваруудыг эзэмшдэг хамгийн чухал үе. Бага насны хүүхдийн гавлын яс бэхжээгүй зөөлөн, уян байдаг тул толгойгоороо газар хүчтэй унах, хүчтэй мөргүүлэх зэрэг тохиолдолд гавлын яс цуурах, тархинд цус хурах аюултай. Дээр үзүүлсэн тоо баримтыг хараад үзвэл доод, дээд мөч гэмтсэн хүүхдүүд багагүй байх бөгөөд хүүхдийн гар, хөлийн ясны гэмтэл, цуурал, хугарал үүсэж, тодорхой хугацаанд гар хөлийн хөдөлгөөн нь хязгаарлагдсанаар эрүүл мэндээрээ хохирохоос гадна хичээл сургуулийн хоцрогдол үүсэх гэх мэт олон эрсдэл ээлж дарааллан гарах юм.

ослын шалтгаан


Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Осол гараад буй шалтгааны багагүй хувийг жолоочийн буруутай үйлдэл эзэлж байгаа нь хэт их тээврийн хэрэгсэл, сургууль цэцэрлэг орчмын бүстэй хэт ойр авто зам, анхаарал болгоомжгүй жолооч нартай холбоотой. Энэхүү асуудлыг гарахгүй байх талаас нь үндсээр нь шийдвэрлэнэ гэвэл дэд бүтэц, зарим хуулиудтай холбоотой том өөрчлөлт хийх шаардлагатай болно. Гэвч үүнийг шийдвэрлэхийг хүлээсээр байх юм бол өдөр бүр осол гарсаар, хүүхдүүд бэртэж гэмтсээр байхыг санууштай.

Уг асуудлаас хүүхдүүд өөрсдөө урьдчилан сэргийлж чадвал бодитой, хурдан эерэг үр дүн гарч, ослын тохиолдлууд болон, гэмтэж бэртсэн тохиолдлууд багасах боломжтой. Үүний тулд сургуулийн орчинд заавал асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцох, жолоочид өөрийгөө сайн харагдуулах үүднээс зогсож буй машины хойгуур гарах, замын хөдөлгөөний дүрмийн дагуу буюу ногоон гэрэл, цагаан шугамаар зам хөндлөн гарах зэрэг мэдээллийг хүүхдүүдэд өгөх нэн шаардлагатай болоод байна.


toyota safetybook төсөл

“Тоёота” брэндийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Toyota Safetybook” төсөл нь бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийг хялбар, сонирхолтой байдлаар ойлгуулан таниулж, улмаар зам тээврийн осолд өртөх эрсдэлийг бууруулах зорилготой ажээ.

2021 оноос эхлэн комик номын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч “Тото Лулу хоёрын адал явдал” зурагт номыг бүтээн, замын хөдөлгөөний эрсдэл бүхий сургуульд суралцдаг 1-5 дугаар ангийн сурагчдад тараан, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг тайлбарлан таниулж ирсэн байна.

Уг төсөл энэ жил амжилттай үргэлжилж “Тото Лулу хоёрын адал явдал” зурагт номын 2 дугаар цувралыг гаргасан бөгөөд уламжлал ёсоор нийт 15 сургуулийн бага ангийн хүүхдүүдэд уг комик номоо үнэ төлбөргүй тараажээ. Мөн төслийн хүрээнд “Тото Лулу хоёрын адал явдал” фэйсбүүк хуудсанд номын анги бүрийг нийтлэн хүргэхээс гадна Youtube-д “Тото Лулу хоёры адал явдал” сувгаас номын богино хэмжээний анимейшнийг хүлээн авч үзэх боломжтой ажээ.