Барилгын салбарын хөгжил дэвшлийг хурдасгах, уялдаа холбоог сайжруулан нэгтгэх зорилготой “Төгс бүтээгч” арга хэмжээ тавдугаар сарын 19-ны өдөр тав дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний хүрээнд барилгын салбарын бизнесс эрхлэгч, барилгын материалын үйлдвэрлэгчид зэрэг олон зочид, төлөөлөгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахын зэрэгцээ мэдлэг, туршлагаа хуваалцав. Монгол Улсын хөгжлийг хурдасгах хүч болсон бүтээн байгуулалтын салбарынхан нэгдэн чуулсан энэ өдөр салбарын мэргэжилтнүүд дараах илтгэлүүдийг тайзнаа сонордууллаа.
Prime Concrete Menu
Эхний илтгэлийг Премиум корпорацийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Ганболд тавьсан бөгөөд тэрээр барилгын материалын нийлүүлэлтийн хүчин чадал, тээвэрлэлт, түүхий эд материалын бэлэн байдал зэрэг нь тулгамдаж буй асуудлууд болохыг онцлон дурдав. Түүнчлэн эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхээр хөгжүүлж буй Премиум Корпорацийн үйл ажиллагааны шинэчлэлүүд болох Сэнтрал барилгын материал, үйлчилгээний апп, СИКА брэндийн шалнаас дээвэр хүртэлх шийдлүүд болон нийт 16 төрөл бүхий “Prime” бетоны цэсийг танилцуулсан юм.
Сика ба Монгол дахь албан ёсны агент
Сика бол Швейцарь улсаас гаралтай, барилга, дэд бүтэц болон уул уурхайд тусгайлан зориулагдсан шалнаас дээвэр хүртэлх бүхий л систем, бүтээгдэхүүнийг зохион бүтээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал Пол Хоуарт илтгэлдээ өгүүлснээр 101 улсад 300 гаруй үйлдвэртэй, нэг жилд гэхэд 150 шинэ санаачлага гардаг инновацлаг хамт олны голлох зах зээл нь бетон зуурмаг, ус тусгаарлалт, дээвэр, барилгын өнгөлгөө, шал, хананы хамгаалалт түрхлэг, бетон засвар зэрэг аж. Бүтээгдэхүүний хувьд байгаль орчинд ээлтэй, өнгөгүй, үнэргүй, найрлагадаа шингэлэгч агуулаагүй зэрэг олон давуу талтай тул Монгол Улсад баригдаж буй барилгуудын чанар, эдэлгээнд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Мөн Премиум корпораци нь Сика брэндийн Монгол дахь цор ганц албан ёсны агент эрх авснаа албан ёсоор зарласан юм.
ГанБрос ХХК
Барилгын дотоод засал чимэглэл, тохижилт, тавилга зэрэг нь барилгын материал, хийцээс дутахгүй чухал. ГанБрос ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганхүү компаниа танилцуулахдаа тансаг зэрэглэлийн тавилга үйлдвэрлэгч бөгөөд энэ жилээс цахилгаан бараа импортолж буй тухайгаа онцлон дурьдсан юм. Тус компани тавилга болон чулууны үйлдвэрүүдээ сүүлийн үеийн, дэвшилтэт техник, технологиор тоноглосон төдийгүй 19 жилийн хугацаанд европ чанар, өнгө, загвар бүхий тавилгуудыг өргөн сонголттойгоор, олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Тэдгээрээс онцлох нь Clickwall технологи бөгөөд энэ нь интерьерийн орчин үеийн шийдэл ба обой, гибсен хавтан зэргийг орлоно. Тус технологи нь угсрахад хялбар, цөөн тооны ажиллах хүчээр хийх боломжтой ба угсралтын дараа хавтан хоорондын залгаа зааг анзаарагддаггүй гэдгээрээ онцлогтой.
Сэнтрал Экспресс Си Ви Эс
Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг үйлчилгээний талбайн зохистой ашиглалтын талаар зөвлөгөө, мэдээллийг бодит туршлага дээрээ үндэслэн хуваалцав. Ая тухтай дэлгүүрийн бизнесийг Монголд нэвтрүүлснээр үйлчилгээний талбайн стандартын талаар мэдлэг олж авч буйгаа дурдсан бөгөөд үйлчилгээний талбайн гол зарчим нь олон хүний урсгалыг татах явдал болохыг онцлов. Ингэхийн тулд бизнесийн үйлчилгээ үзүүлж буй орчин нь том цонхтой байх туйлын чухал бөгөөд гаднаас харагдац сайн байснаар орж үйлчлүүлэх сэдэл төрүүлдэг байна. Мөн хаалганыхаа өмнө шаттай байх нь үйлчилгээний урсгалыг хаадаг тул аливаа үйлчилгээний байршлын шалны түвшин гадаад талбайтай ижил түвшинд байлгах ёстой зэрэг үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг хуваалцсан юм.
MGL E&C компани
MGL E&C компанийн Захирал Б.Билгүүн илтгэлийнхээ эхэнд барилгын салбар дижитал шилжилтэд хоцорч байгаа тухай дурдан, BIM программыг ашигласнаар барилгын бүх төрлийн төлөвлөгөө, зураг төслийг гаргахад тун хялбар болж буйг тайлбарласан юм. Архитектур, барилгын өндөржилт, ерөнхий төлөвлөгөөний загвар, архитектурын ажлын зураг зэрэг барилгын бүх төрлийн зургийг программ дээр хийснээр механик алдаанууд багасаж, цаг хугацаа болоод төсөвт бодит хэмнэлт гарч буйг бодит баримтаар танилцуулав. Жишээлбэл, барилгын зураг төслийн зардалд 74 сая төгрөг шаардлагатай бол дижиталд шилжсэнээр ердөө 36 сая төгрөгний программын зардал гардаг гэнэ.
Сэнтрал апп
Сэнтрал апп нь барилгын материалын цахим захиалга хийх шинэ апп юм. Энэхүү аппаар дамжуулан барилгын материал захиалснаар и-мэйл бичиж, утсаар холбогдох шаардлагагүй учир харилцааны доголдол үүсэхгүй, хүссэн газраа хүргүүлэх боломжтой. Түүнчлэн барилгын материалын үйлдвэрийн захиалга, гүйцэтгэлийн үе шатыг бүрэн хянаж болох төдийгүй захиалагч, нийлүүлэгч талуудын тооцоо нийлэх ажлыг ихэд хөнгөвчилжээ. Захиалагч хүргэлтээ хаана явж байгааг хүссэн үедээ хянах боломжтой ба хүргэлтийн жолооч ч мөн хүргэлтийн маршрут болон замын ачааллыг харах боломжтой. Мөн бүх мэдээлэл блокчейн системд суурилсан учир алдаа гарах болон мэдээлэл өөрчлөгдөх, алдагдах эрсдэлгүй.