Энэ жил дэлхий даяар бизнес эрхлэгчид олон сорилттой тулгарч буй. Томоохон бизнесүүд удааширч, бүр хаалгаа барих тохиолдлууд ч гарч байна. Бизнес эрхлэгчид, энтрепренерүүд энэ хүнд хэцүү цаг үед бизнесээ хэрхэн удирдаж, эрсдэл багатайгаар даван гарах дээр шийдэл хайж, эрэлхийлж байгаа нь нууц биш.

Монголын бизнес эрхлэгчид гагц өөрсдийн төлөө төдийгүй оршин буй нийгмийнхээ төлөө бизнесийн чиг хандлагаа эргэн харж, дэмжлэг үзүүлэн, хүмүүст урам зориг өгөх учиртай тун чухал цаг үе ирээд байна. Эдийн засгийн хямралаас үүдсэн шахалт, цочролыг бизнесүүд маань хэрхэн давж гарах вэ? Одоогийн үйлчлүүлэгч, харилцагчдаа хэрхэн хадгалж үлдэх вэ? Хэрэв дахиад бүгдийг цоо шинээр эхлэхээс аргагүй болбол яах вэ? Ямар бизнес шинээр эхэлбэл тохиромжтой байх бол? Бизнесээ хэрхэн удаан, тогтвортой авч явах вэ? Бизнесийн маань эцсийн зорилго юу вэ?

Эдгээр асуултуудад хариу эрэлхийж манлайлагч, бизнес эрхлэгчдэд зориулан "Unleash Summit 2020"-ыг зохион байгуулах гэж байна. "Unleash Summit"-д "Motorola", "Boeing", "Chick-Fil-A" компанийн дэд ерөнхийлөгч, захирал асан эрхмүүд, Африк, Төвдөд нийгмийн энтрепренершипийг хөгжүүлэн дэлхийд гаргаж буй чадварлаг гарааны бизнесүүд, хөгжиж буй орнуудад гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх алсын хараатай байгууллага хийгээд хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагчид гэх зэрэг салбартаа нөлөө бүхий илтгэгчид оролцох болно. Монголоос "TomYo"-ийн үүсгэн байгуулагч В.Баярсайхан, "Lhamour"-ийн үүсгэн байгуулагч Г.Хулан нар оролцох юм.

“Unleash Summit 2020” виртуал бизнес чуулган энэ сарын 19-21-нд онлайнаар зохион байгуулагдана. Уг чуулганд олон улсад нэр хүндтэй 11 илтгэгчийг оролцуулахаар бэлтгэл хангаад буй. Тэд бизнесийн нийгэмд үзүүлэх нөлөө, манлайлал, тогтвортой байдал, хөрөнгө оруулалт, энтрепренершип, бизнесийн зорилго ба соёл гэх зэргээр бизнесийн олон талбарыг хамарсан илтгэл тавьж, цахим хэлэлцүүлэгт оролцох юм.

Чуулганд оролцох:
https://www.facebook.com/events/1049854572119342/

“Unleash” нь манлайлал, энтрепренершип сургалт, менторшип хөтөлбөр зохион байгуулдаг бөгөөд контентийн нөөц боломжоор хангаж, энтрепренерүүд, бизнес эрхлэгч манлайлагчдад үйлчилгээ үзүүлдэг. Мөн манлайллын болоод энтрепренершип академийн хөтөлбөрт хамрагдаж, манлайллын көүч, олон улсын зөвлөхүүдийн сүлжээгээр дамжуулан хүчирхэг бизнес босгох, олон улсад гаргах, хөрөнгө оруулалт олох боломж олгодог билээ. Та бүхэн энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Чуулганд оролцохыг хүсвэл:
https://www.facebook.com/events/1049854572119342/

"Бизнесүүд улс орныг хөгжүүлдэг. Тэд авьяас, ур чадварыг нээж, ажлын байр бий болгон, баялаг бүтээдэг. Хүчирхэг жижиг, дунд бизнесийн салбар нь нийгэмд шаардлагатай тогтвортой өөрчлөлтийг авчирч, ядуурлыг арилгах боломж олгодог."

Jean de Dieu Bizimana