Өнөөдрөөс эхлээд таны машины үнэ цэн унах биш өсдөг байх болно. “Ард Лизинг” компанийн “Өсдөг машин” хөтөлбөрийг танилцуулж байна. 

"ӨСДӨГ МАШИН" ГЭЖ ЮУ ВЭ?

Маш товчоор тайлбарлавал, хөрөнгө оруулалтад суурилсан санхүүгийн түрээсийн үйлчилгээ юм. “Ард Санхүүгийн Нэгдэл” болон түүнд харьяалагдах 33 охин компани нь “Хөрөнгө оруулагч үндэстэнг цогцлооно” гэсэн үндсэн нэг зорилготой. Харин уг зорилгын хүрээнд “Ард Лизинг” компани “Өсдөг машин” хөтөлбөрийг танилцуулж байгаа нь энэ юм. Хүн бүрд автомашин гэх хөдөлдөг хөрөнгө бий. Худалдан авсан цагаасаа хойш арчилгаа тордолгооноос эхлээд үргэлж зарлага гаргаж, зах зээл дэх үнэ цэн нь жил ирэх тусам буурч байдаг автомашинаа ашиглан хөрөнгө оруулалт хийх боломжийг энэхүү хөтөлбөр олгож буй.

ЯАГААД СОНИРХОХ ЁСТОЙ ГЭЖ?

Хөрөнгө оруулалт хийхийн тулд бидэнд заавал бэлэн мөнгө шаардлагатай. Гэтэл хувьцааг төгрөгөөр худалдан авах санхүүгийн чадамжтай хүн тийм ч олон биш шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэх нэг арга бол “Өсдөг машин” хөтөлбөр. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хиймээр байвч худалдан авах санхүүгийн боломж, бололцоо дутмаг байгаа үед уг хөтөлбөр танд энэ асуудлыг шийдвэрлэхэд тус болно.

НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР

Та автомашинаа зах зээлийн үнэлгээгээр нь “Ард Лизинг” компанид худалдаж, дүйцэх дүнгээр нь хувьцаа, эсвэл койн худалдан авах боломжтой бөгөөд автомашинаа эргэн түрээслэх замаар таван жилийн гэрээ байгуулж, тэрхүү хугацаанд хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэнэ.

ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Юун түрүүнд дэлхийн аль ч оронд хөрөнгө оруулалтад суурилсан санхүүгийн үйлчилгээ байдаггүй. Тиймдээ ч “Ард Лизинг” компани энэ салбарт дэлхийд төдийгүй Монголдоо анхдагч болж байгаа юм. Хөтөлбөрийн давуу талуудаас дурдвал:

Цаг хугацааг хэмнэнэ

Хөрөнгө оруулалт хийхийг хүссэн ч санхүүгийн байдлаасаа болж ашигтай хөрөнгө оруулалтаас хоцорч болох юм. Энэ үед бэлэн мөнгө хайж цаг хугацаа, боломжоо алдахын оронд “Өсдөг машин” хөтөлбөрт хамрагдаж асуудлаа шийдвэрлэх боломжтой.

Зах зээлийн үнэлгээгээр тооцно

Жишээлбэл, та 15 сая төгрөгийн үнэлгээтэй автомашин унадаг байлаа гэж бодъё. Үүнийг аль нэг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авлаа гэхэд таны хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр нь тооцохгүй байх магадлалтай. Харин “Өсдөг машин”-ы хувьд таны автомашиныг зах зээлийн үнэлгээнээс нэг ч төгрөг дутаалгүй худалдан авч, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлөөр хамтран ажиллах юм.

Урт хугацааны хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалт хийсэн автомашиныхаа түрээсийг 60 сарын хугацаанд эргүүлэн төлөхдөө эзэмшиж буй хувьцаа, койныхоо 20 хувийг жил бүр зарцуулах эрхтэй болно. Ингэснээр 20 сая төгрөгийн машинаар хөрөнгө оруулалт хийсэн гэж бодоход танд эхний нэг жилийн хугацаанд дөрвөн сая төгрөгтэй тэнцэх хувьцаа, койныг ашиглах эрх үүснэ гэсэн үг.

ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Та “Ард Лизинг” компанийн харилцагчийн үйлчилгээний төв юм уу цахим хуудсаар нь зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Ard Leasing (Вэб), Ard Leasing (Фэйсбүүк), ardleasing (Инстаграм),

"Өсдөг машин" хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг "Ард Лизинг" компанийн Гүйцэтгэх захирал Г.Сүхбаатарын ярианаас сонсоорой.