Хэрэв та арилжааны банканд мөнгөө хадгалуулбал жилийн 10-12.3 хувь өсөх бол хөрөнгийн зах зээлийн хувьд илүү өндөр байх боломжтой. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн 2010-2021 оны дундаж өсөлт 18.4 хувьтай байгаа нь хувьцаа, бонд, арилжаатай илүү ойртон танилцах шалтгаан болж буй.
Тэр дундаа хөрөнгө оруулалтын сан нь мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийж, хамтын үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийдгээрээ онцлогтой. Хэн ч, хэзээ ч хүссэн дүнгээ оруулж, бага зардлаар, өндөр өгөөж хүртэх боломжийг хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан олгодог. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа хөрөнгө оруулалтын сангийн тухай таны мэдвэл зохих бүхнийг онцоллоо.
Юунд хөрөнгө оруулах вэ?
Хөрөнгө оруулалт нь товчхондоо хувь хүн эсвэл байгууллага ирээдүйд ашиг олно гэх хүлээлтэд үндэслэн худалдаж авсан хөрөнгө юм. Үүнд хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө зэрэг ямар ч хэлбэрийн бүтээгдэхүүн багтаж болно. Хөрөнгө оруулалт хийхэд шаардагдах хөрөнгийн доод хэмжээ гэж байхгүй. Жишээлбэл, та 5,000 төгрөгөөр 100 төгрөгийн үнэтэй 50 ширхэг хувьцаа авч болно. Ингэснээр тухайн компанийн тодорхой хэсгийг эзэмшигч болох юм.
Монголд "Монголын хөрөнгийн бирж" болон "Улаанбаатар үнэт цаасны бирж"-үүд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаа, Засгийн газар болон компанийн бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, ХОС-ын нэгж эрх зэрэг бүтээгдэхүүн бий.
Бид дэлгүүрээс бараа худалдан авахдаа чанартай, хэрэгцээтэй, боломжийн үнэ өртгөөр авахыг зорьдог шиг Хөрөнгийн Бирж гэх дэлгүүрээс эрсдэл багатай, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн сонгох нь чухал юм.
Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 180 орчим компани байгаа бол NASDAQ зэрэг олон улсын биржид 3,000 орчим компани бий. Аль салбарт ямар компани ашигтай ажилладаг болох, ирээдүйд зогсолтгүй үнэ цэн өгч чадах эсэх, хувьцааг нь хэрхэн авах вэ зэрэг олон асуулт төрөх нь тодорхой. Толгой гашилгах эдгээр асуултыг хөрөнгө оруулалтын сан хялбаршуулж, хөрөнгөөрөө ашиг олж, үнэ цэнийг нь өсгөх боломжийг олгож буй юм.
Жишээ нь, хувь хүн бие дааж хөрөнгө оруулах нь зардал болон бусад олон эрсдэлийг дангаар нь урьдчилан тооцох шаардлагатай. Дотоодын хувьцаа авахад брокерын шимтгэл нэг хувь бол зарахад дахин нэг хувь байдаг. Гадны хувьцааг авахад шилжүүлсэн дүнгээс хамаарахгүйгээр SWIFT шимтгэл 50 орчим доллар, нэмээд брокерын шимтгэл 0.1-1 хувь төлдөг.
ХӨрөнгө оруулалтын сангийн тухай
ХОС бол олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, мэргэжлийн түвшинд судалгаа, шинжилгээ хийснээр дотоод болон гадаад зах зээл дээр нээлттэй арилжаалагдаж буй хувьцаа, бонд зэрэг өндөр өгөөж өгөх санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах байдлаар сангийн нэгж эрх эзэмшигчдэд өгөөж хүртэх боломж олгодог байгууллага юм.
Одоогоос 270 гаруй жилийн өмнө дэлхийн хөрөнгийн захад анх ХОС-ын суурь тавигджээ. Өнөөгийн АНУ-ын хөрөнгийн зах зээл амжилттай байгаагийн хамгийн гол шалтгаан нь хөрөнгө оруулалтын сан.Улмаар хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, хэрэглэхэд хялбар, хөрөнгө оруулах боломжтойгоос гадна өндөр үр өгөөж өгдөг байгууллага болсон юм. Тиймдээ ч АНУ-д 2021 оны байдлаар 102.6 сая хувь хүн хамтын хөрөнгө оруулалтын сан эзэмшиж байна.
Дэлхий дахинаа хөрөнгийн зах зээл дээрх зохицуулалттай сангийн тоо жил ирэх бүр нэмэгдэж, цэвэр хөрөнгө нь жилийн дотор 12 хувь өссөн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаар байна.
Харин манай улсад "Ард санхүүгийн нэгдэл"-ийн бүрэлдэхүүн "Ард менежмент" баг хамт олон 2016 оноос сангийн үйл ажиллагааг судалж, зохих шаардлагуудын хангаснаар 2020 онд албан ёсны зөвшөөрлөө авч "Үндэсний хувьчлалын сан хамтын хаалттай ХОС"-тай болсон билээ.
- Өндөр өгөөж
- Бага татвар
- Төрөлжүүлэлт
- Мэргэжлийн баг
- Цаг бол алт
- Хөрвөх чадвар
- Бага зардал
БАГЦ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ=НЭГЖ ЭРХ
Компани болон сангийн менежер нь зорилтот зах зээлийг тодорхойлж хөрөнгө оруулалтын багц бүрдүүлдэг. Жишээ нь, сүүлийн жилүүдэд эрэлт нэмэгдэж буй цахилгаан автомашины салбарт хөрөнгө оруулъя гэвэл Tesla, Nio, Rivian, Lucid Motors зэрэг машин үйлдвэрлэгч компаниуд, тэдний түүхий эдийг үйлдвэрлэгчид, ашиглагдах нарийн элементүүд олборлодог уул уурхайн компаниуд гэх зэргээр багцад хөрөнгө оруулалт хийх юм.
Энгийнээр нэгж эрх 1,000 төгрөгөөр худалдан авч, машин үйлдвэрлэгч нэг компанид бус нийт салбарт бүхэлд нь хөрөнгө оруулж байна гэсэн үг. Дээр дурдсан нэгж эрх гэдэг нь компаниас бэлтгэж багцалсан бүтээгдэхүүнүүдийг жижиглэн, хуваасан хэлбэр юм. Хэрэв хөрөнгө оруулалтын багцад 50 компани багтсан бол нэгж эрхээрээ дамжуулан 50 компанид хөрөнгө оруулна гэсэн үг.
Ангилал
ХОС-ыг хувийн ба хамтын сан гэж ангилдаг. Хамтын ХОС нь нийтэд нэгж эрхээ санал болгох байдлаар олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлдэг бол хувийн ХОС нь нэгж эрхээ олон нийтэд санал болгодоггүй цөөн тооны хүнд нэгж эрхээ санал болгож хөрөнгө татан төвлөрүүлдэг.
Харин хамтын ХОС-г нээлттэй ба хаалттай сан гэж ангилдаг. Нээлттэй ХОС нь хөрөнгө оруулагчийн хүсэлтээр нэгж эрхээ нэмж гаргах ба өөрийн нэгж эрхээ буцаан сандаа худалдах хүсэлтийг гаргах үед сан нь эргүүлэн худалдан авах үүргийг хүлээдэг. Хүссэн үедээ санд нэгж эрхээ буцаан худалдах болон худалдан авах боломжтой.Мөн арилжаа хийх тусгай платформ, дэд бүтэцтэйгээс гадна хөрөнгө оруулалтын хэмжээ нь тоонд баригдахгүй. Хугацаагүй хадгаламжтай адил хөрвөх чадвар сайтай, хүссэн үедээ нэгж эрхээ зараад тухайн үеийн өгөөжөө тооцуулаад мөнгөө буцаан авах боломжтой.
Хаалттай сан нь хөрөнгө оруулагчдаас татан төврүүлэх хөрөнгийг анхнаасаа тодорхой заасан. Гаргах нэгж эрх, татан төвлөрүүлэх дүн тогтсон хязгаартай. Хөрөнгийн биржээр чөлөөтэй арилжаалагдах боломжтой ч нэгж эрхээ эргүүлэн зарахад ханш нь эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог.
АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН САНХҮҮ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ, АРД МЕНЕЖМЕНТ ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Б.ЗОЛБОО
Unread
Хөрөнгө оруулалт хийх чухал үзүүлэлт нь эдийн засгийн мөчлөг. Зах зээл өсөлттэй үед хувьцаанд төвлөрсөн хөрөнгө оруулалт хийх бол уналттай үед тогтмол өгөөжтэй буюу бонд, хадгаламж руу хөрөнгө оруулалт хийнэ.
Эхлээд эдийн засгийн нөхцөл байдлыг ажиглаж, хувьцаа болон тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүний багцад эзлэх жинг тодорхойлно. Дараа нь, салбаруудыг судалж ойрын хэдэн жилдээ ямар өсөлттэй байхыг судална. Тухайлбал, уул уурхайн салбар дэлхий дахинаа логистикийн гацалттай байна. Тиймээс илүү өсөх боломжтой санхүү, үнэт металл зэрэг салбарыг тооцож, тэдгээр компаниудад үнэлгээ хийнэ гэсэн үг. Бодит үнэ цэн нь хэд вэ, ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх вэ зэргээр доод тал нь гурван шатны судалгаа хийсний эцэст хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлдэг.
Савлагаа багатайг тооцож гадаад, дотоодын томоохон компаниудыг сонгож болно. Ингэхдээ S&P 500, NASDAQ индексүүдээс мэдээлэл технологийн компаниудын хувьцаанууд, Dow Johnson Industrial Average индексээс дэлхийн томоохон үйлдвэрлэлийн компаниудын хувьцаанаас багц бүрдүүлэх боломжтой.
цэвэр хөрөнгийн үнэлгээ
Хэрэв 2001 онд Амазон компанид 10 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн бол таны хөрөнгө өдгөө 3.5 сая доллар болох байжээ. Хэдийгээр хувьцаа ашигтай ч үр өгөөжийг нь шууд тооцоход бэрхшээлтэй юм. 1,000 төгрөгийн хувьцааг 2,000 төгрөгөөр үнэтэй авсан эсэх, эсвэл 2,000 төгрөгийн хувьцааг 1,000 төгрөгөөр хямдруулж авсан эсэхийг мэдэх боломжгүй. Харин сангийн хөрөнгө оруулалтыг ойлгоход хамгийн хялбар юм. Учир нь, хөрөнгө оруулалтын цэвэр хөрөнгийн үнэлгээг нарийн тооцох боломжтойгоороо давуу талтай.
Тухайлбал, хөрөнгө оруулалтын сан нь гурван тэрбумын нийт хөрөнгийнхөө 70 хувь буюу 2.1 тэрбум төгрөгийг хувьцаанд, үлдсэн 30 хувийг хадгаламжид хөрөнгө орууллаа гэж тооцъё. Хадгаламжид хийсэн 30 хувь буюу 900 сая төгрөг жилийн 10 хувийн өгөөж өгөхөд 90 сая төгрөг болно.
Харин зах зээлийн бүх хувьцаа дээш, доош савласан ч жилийн хугацаанд дунджаар 20 хувь өсөхөд хувьцааны хөрөнгө 420 сая төгрөгөөр нэмэгдэх болно. Тэгэхээр анхны 2.1 тэрбум хувьцааны багц жилийн дотор 2.5 тэрбум, хадгаламжийн багц тэрбум орчим төгрөг болж, нийтдээ 3.5 тэрбум төгрөг болж өснө гэсэн үг.
Ингэж нийт хөрөнгө 17 хувиар өссөнөөр анх худалдан авсан 1000 төгрөгийн нэгж эрх 1170 төгрөг болж нэмэгдлээ. Энэ дүн бол цэвэр хөрөнгийн үнэлгээ бөгөөд хадгаламж болон хувьцааны зах зээлийн одоогийн өгөөжийг толилуулж буй дүн юм.
Нээлттэй сангийн арилжаа нээлтээ хийлээ
"Ард менежмент" компани 2020 онд Монголын анхны хаалттай хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын санг" үүсгэн байгуулсан тухай бид дээр дурдсан. Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр хоёр дахь сан буюу "Хөрөнгө оруулагч үндэстэн" сангийн арилжааг албан ёсоор эхлүүллээ. Нээлттэй сангийн арилжааг "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг цан цохих үйл ажиллагаагаар эхлүүлж, "Ард менежмент" компанийн хамт олон хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн арилжааг нээхэд шаардагдсан судалгаа туршилт, бэлтгэл ажлынхаа тухай хуваалцсан юм.
Нэгж эрхийг хэрхэн худалдан авах вэ?
Хөрөнгө оруулагч үндэстэн сангийн нэгж эрхийг худалдан авахад шимтгэлгүй. Харин буцаан зарахад 2.5 хувийн шимтгэлтэй. Өнөөдөр хөрөнгө оруулалт хийгээд маргааш гарах бол 2.5 хувийн шимтгэл төлнө гэсэн үг. Сангийн нэгж эрхийг Ард Апп-аар дамжуулан авах, зарах боломжтой аж. Ингэхдээ хүссэн үедээ санд хөрөнгө оруулах, эсвэл мөнгөө буцаан авч болно.
Хөрөнгө оруулалтын санд байгаа мөнгө нь хөрөнгө оруулагчдын мөнгө тул түүгээр хөрөнгө оруулалт хийж, өдөр бүр үнэ цэнийг нь апп болон вэб сайтаараа зарлан тооцно. Сан нь Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалттай байгууллага тул хөрөнгийг найдвартай кастодиан банканд хадгалдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдын мөнгөөр хийсэн бүхий л арилжааг гуравдагч банк хянаж, бүртгэдэг гэсэн үг. Тиймээс менежментийн компани цэвэр хөрөнгийн үнэ цэн болон банкны бүртгэлээ хамтад нь тооцдог.
B BAT 2022.10.18 197.211.63.78
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
B BAT 2022.10.18 197.211.63.71
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)