Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк нь олон жил гарааны компаниудыг бойжуулж, мэдээллийн технологийн чиглэлээр төрөл бүрийн сургалт зохион байгуулж ирсэн. Өнөөдөр тус байгууллагаас 12-р сарын 8, 9-нд зохион байгуулж буй “Гарааны компаниуд, энтрепренерүүдэд зориулсан оюуны өмчийн сургалт” болон “iDeveloper програмист бэлтгэх сургалт”-ын талаар мэдээлэл хүргэж байна.
Гарааны компаниуд, энтрепренерҮҮДЭД зориулсан оюуны өмчийн сургалт
Энэ сургалтыгМэдээлэл, Технологийн Үндэсний Паркаас Оюуны Өмчийн Газартай хамтран 12 дугаар сарын 8, 9-нд танхим болон цахим хэлбэрээр хоёр өдөр зохион байгуулах бөгөөд нийт 16 цаг үргэлжлэх юм.
Сургалтын зорилго
Технологид суурилсан гарааны компаниудын оюуны өмчийг Монголд болон олон улсын хэмжээнд хамгаалах, зөв зохистой ашиглах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.
Сургалтын тухай
Сургалтыг оюуны өмчийн салбарын мэргэшсэн шинжээч, үнэлгээчин багш нар практикт суурилан интерактив хэлбэрээр явуулна. Ингэхдээ оюуны өмчийг ашиглахтай холбоотой эрх зүй, эдийн засгийн харилцаа, үнэлгээ, хамтын ажиллагааны тухай цогц мэдлэг, чадварыг олгох аж.
Оролцогчид
Гарааны компаниуд, энтрепренерүүд, технологи дамжуулах төвүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцох боломжтой.
Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
IT Park


Сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
iDeveloper: Олон улсад үнэлэгдсэн програмист болцгооё

Энэ сургалт нь 16-аас дээш насны мэргэжлээ сонгох гэж буй сурагчид болон мэргэжлээ солих гэж буй хэн бүхэнд нээлттэй. Сургалтыг их сургуулийн туршлагатай багш нар болон инженерүүд онол, практик хослуулан танхимаар заана. Мөн амжилттай төгсөгчдийг IT компанид ажилд зуучилна гэдгийг онцлууштай.
Сургалтын зорилго
Цогц хөтөлбөрийн дагуу олон улсад програм хангамжийн инженерээр ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх.
Үргэлжлэх хугацаа: 2021/12/13 - 2022/07/08
Даваагаас баасан гарагт 18:30 - 20:30
Онцлог талууд
- Компьютерын ухааны онолын мэдлэг олгоно
- Олон улсын мэдээллийн технологийн инженерийн шалгалтад бэлтгэнэ ( ITPEC.org)
- Мобайл апп, веб програм хөгжүүлэх сургалтыг практик дээр олон жил ажиллаж буй инженерүүд заана
- Япон хэлний түвшин тогтоох JLPT-N3 шалгалтад Японд их сургууль төгссөн, туршлагатай багш нар заана
- Програм хөгжүүлэгч, бусад мэргэжлээс IT мэргэжилтэн болох боломжийг олгоно
Шаардлага
- Зорилготой, тууштай, өөртөө цаг зарцуулах боломжтой байх.
- Бүртгүүлэгчдээс математик болон логик сэтгэлгээний шалгалт авч, тэнцсэн бүртгүүлэгчээс ярилцлага хийж 20 хүнийг сонгон авна.

Сэтгэгдэл бичих

