ЖАЙКА, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв, Мобиком Корпораци хамтран гарааны бизнесүүдийг дэмжих MONJA Startup Accelerator Program-ийг гурав дахь жилдээ зохион байгууллаа.  


Энэ жил нийт 80 гаруй компани хүсэлтээ ирүүлснээс доорх гурван компани сүүлийн шатанд шалгарч, гурван сарын хөтөлбөрт хамрагджээ.

  • Brighton: Англи хэл сурах явцыг хялбарчлах Neolingoaпп.
  • Airee: 100 хувь задралд ордог, монгол хонины ноосыг ашигласан агаар цэвэршүүлэгч шүүлтүүр
  • Normadic Bear Games (NBG): Нийт 30 гаруй сая татагдсан, 40 орчим гар утасны тоглоом бүтээсэн технологийн компани

Шалгарсан компаниуд өнгөрсөн гурван сарын хугацаанд дотоодын венчур капитал, Exponential Partners ХХК болон гадаад, дотоодын мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авч, бизнес загвар, төлөвлөгөө боловсруулах сургалтуудад хамрагдан бодитой дэмждэг авсан юм.


Brighton-ийн Үүсгэн байгуулагч А.Ариунтуяа:

Бид энэхүү хөтөлбөрийн шилдэг стартапаар шалгарлаа. Брайтон эдтек зургаан жилийн турш хэл шинжлэлийн салбарт ажиллаж, Puzzle-block арга зүйд суурилан Neolingo аппыг бүтээсэн. Бид дотоодын зах зээлд 5000 гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болж, 2024 онд олон улсад гарах хөгжүүлэлтээ эхлээд байна. MONJA хөтөлбөрт оролцсоноор дотоодын болон олон улсын менторуудтай уулзаж бизнес танилцуулга тэргүүтэй олон зүйлс дээр зөвлөгөө авсан. Сүүлийн шатанд ердөө гурван стартап шалгарсан тул ментор тус бүртэй тулж ажиллаж, компанидаа хэрэгтэй зөвлөгөөнүүд авч чадсандаа баяртай байна. Түүнчлэн шалгарсан стартапууд хоорондоо нөхөрлөж, цаашид хамтдаа сурч хөгжих, хамтран ажиллах боломжуудаа ярилцаж байсан нь маш үр дүнтэй байлаа.

МONJA хөтөлбөрийн хүрээнд Финланд улсад зохиогдсон дэлхийн хамгийн том стартапуудын арга хэмжээ SLUSH-д оролцож, олон зүйл суралцаж, ирээдүйд юуг, яаж хийх ёстойгоо ойлгосон. 2024 онд Neolingo апп Neoskill нэртэй шинэ функц нэмж, хэл сурах үйл явцыг илүү өгөөжтэй, сонирхолтой болгохоор ажиллаж байна. Мөн тун удахгүй хүүхдэд зориулсан Neokids бүтээгдэхүүнээ гаргана. МONJA хөтөлбөрөөс сурсан бүх зүйлс 2024 онд үр дүнгээ харуулна гэдэгт итгэлтэй байна.

DXCUP 2024 

Монгол Улсад цахим шилжилтийг идэвхжүүлэх, дижитал инженерчлэлийн хүний ​​нөөцийг хөгжүүлэх зорилготой DXCUP 2024 тэмцээний ялагчид тодорлоо. ЖАЙКА, БШУЯ, DX Mongolia хамтран оюутнуудын дунд дижитал технологи ашиглан нийгмийн асуудлыг шийдэх гарц санаачлан, бодит бизнес хөгжүүлэх DXCUP 2024 тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгуулж буй. Тэмцээнд нийт 50 орчим баг хүсэлт ирүүлснээс сонгон шалгаруулалтаар Монгол 10 баг, Япон гурван баг шалгарчээ. Шалгарсан багууд хоёр сарын хугацаанд менторуудаас зөвлөгөө авч, семинар зохион байгуулан, бизнес загварчлал дээр ажиллажээ.

Нэгдүгээр байр: Монгол Коосэн Технологийн коллеж Моко 2 баг

Бид Монгол Коосэн технологийн коллежийн III дамжааны оюутнууд.Манай баг энэхүү тэмцээнд мал тооллогын төхөөрөмж санаачилж оролцлоо.Малчид 500 гаруй малыг ойролцоогоор нэг цагтоолдог бол бид ердөө таван минутын дотор тоолох төхөөрөмж санаачилсан. Уг төхөөрөмжийг малын хашааны хаалганд байрлуулснаар малыг хаалгаар орох үед нь таньж нийт тоог нь гаргана. Бичлэгээр туршиж үзэхэд зөв тоолох магадлал 70 хувьтай гарсан.

  • Хоёрдугаар байр: ШУТИС, СЭЗИС хамтарсан “Axleth” баг
  • Гуравдугаар байр: Шинэ Монгол Технологийн дээд сургууль “Soft Tech” баг


Оролцогч Хоккайдо Их сургуулийн оюутнууд:

Бид энэ оны гуравдугаар сараас эхлэн Challenge Pizza хөлөгт тоглоомын санаагаа олсон. Харин багш нар гар утасны апп болгож хөгжүүлэхийг санал болгож, монголд зохиогдож буй DXCUP 2024 тэмцээнд оролцохоор ирсэн. Манай тоглоомын онцлог нь тоглогчхөлгөн тоглоом болон гар утасны аппыг зэрэг ашиглан гарч ирэх асуултуудад хариулан үе давдагт оршино. Тэмцээнд оролцож буй Монгол багууд нийгмийн асуудалд зориулсан технологийн сайн шийдэл, аргачлалыг танилцуулж буй нь их сонирхолтой санагдаж байна.