Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн сард Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй есөн крипто биржийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах эрхийг олгосон билээ. 

Энэхүү есөн биржийн нэг, олон улсын жишигт багтах, крипто валютын үйлчилгээ үзүүлэгч idax-аас фьючерс арилжааг нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор фьючерс арилжааны талаар онцолж байна. 

Бид өмнө нь дотоодын бус платформууд дээр фьючерс арилжаагаа хийдэг байсан бол idax Монголд анх удаа энэ төрлийн арилжааг нэвтрүүлж буй юм.

Фьючерс арилжаа гэж юу вэ?

Фьючерс арилжаа гэдэг нь аливаа хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг урьдчилж тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ хийхийг хэлнэ. Фьючерсийн биржийн зорилго нь гэрээнд оролцогч талуудын төлбөрөө хоцроох эрсдэлийг байж болох боломжит нөхцөлөөр бага байлгахыг хичээх явдал юм. Фьючерс арилжааны давуу тал нь зах зээлийн өсөлт хүлээлгүйгээр уналттай үед ч ашиг хийх боломжийг олгож буй юм.

Фьючерс арилжаа “USDT суурилсан” болон “койнд суурилсан” хоёр төрлийн төлбөрийн сонголттой байж болно. Харин “рosition” буюу зах зээл дээрх байр сууриар нь фьючерс арилжаанд оролцогч талуудын хүлээлтээс хамааран хоёр үндсэн тал болгон авч үзнэ.

  • Long - Тухайн хөрөнгө ирээдүйд үнэ цэнэ нь өснө гэсэн хүлээлттэй худалдан авах тал
  • Short - Тухайн хөрөнгө ирээдүйд үнэ цэнэ нь буурна гэсэн хүлээлттэй худалдах тал

Фьючерс арилжааны талаар хангалттай судалгаа хийж, зохих туршлагыг хуримтлуулсны үндсэн дээр оролцохгүй бол өндөр алдагдал хүлээх эрсдэлтэй.


idax 

Idax нь монголын хамгийн олон хэрэглэгчтэй DAX виртуал хөрөнгийн арилжааны платформын олон улсад зориулан гаргасан цоо шинэ хувилбарын платформ юм. Тэд олон улсын жишигт нийцсэн крипто валютын үйлчилгээг хамгийн хурдан шуурхай хүргэх зорилготой ажилладаг.

Анхан шатны арилжаа сонирхогчдод зориулан хамгийн хялбар бөгөөд ойлгомжтой арилжааны хэрэгсэл болон ахисан шатны трейдерт зориулан ETF арилжаа болон бусад төрлийн арилжааны хэрэгслийг санал болгодог.

Idax-аас өмнө нь монголд өөрсдийн гэсэн фьючерс арилжааны платформ гэж байгаагүй учраас гаднын платформууд дээр арилжаагаа хийдэг байсан. Харин Idax биржээс санал болгож байгаа бүтээгдэхүүнд спот арилжаа, ETF арилжаа багтаж байсан. Үүн дээр нэмээд Монголд анх удаа фьючерс арилжааг нэвтрүүлж байна.
iDAX биржийн фьючерс арилжааг вэб сайт болон апп (playtore, appstore) ашиглан хийх боломжтой. iDAX бирж дээр зөвхөн “USDT суурилсан” арилжаа явагдаж байгаа тул фьючерс арилжаа хийхийн тулд “USDT” төлбөрийн хэрэгслийг заавал эзэмшсэн байх шаардлагатай.

Idax биржийн фьючерс арилжааны хувьд 125 хүртэлх “leverage” буюу хөшүүрэгтэйгээр 45 хослол арилжаалах боломжтой ба арилжааны шимтгэл нь “maker” болох худалдагч тал 0.05 хувь “taker” буюу худалдан авагч тал 0.1 хувь байна.

Idax биржээс санал болгож буй давуу талууд

  • Idax бирж дээр байршдаг бүх MNT хослолуудын арилжааны шимтгэлийг нэг сарын турш 0 хувь болгожээ. Арилжаа хийх бол энд дарна уу.
  • Idax бирж дээр хийж буй бүх арилжааны шимтгэлээ “АрдКойн” -оор төлөх боломжтой. “АрдКойн”-ны тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцогдон арилжааны шимтгэл төлөгдөнө.

FIFA World Cup 2022 Fan activity

Idax биржээс энэ сарын 20-ноос ирэх сарын 18-ны хооронд болох “FIFA World Cup Qatar 2022” тэмцээнийг тохиолдуулан хөл бөмбөг сонирхогчдын дунд “FIFA World Cup Fan Activity” тэмцээнийг зарлажээ.

“FIFA World Cup Fan Activity” тэмцээнд оролцох дүрэм

  • Тэмцээнд оролцох 32 баг тус бүр 100,000 токен үүсгэнэ. (Нэгж токены үнэлгээ 1 USDT байна. Нэг багийн токен худалдаж авах дээд лимит 200 USDT ба хэдэн ч багийн токенг авах боломжтой)
  • Хэрэглэгчдийн худалдан авсан токенууд нийт шагналын санг бүрдүүлнэ.
  • Тоглолт эхэлснээс хойш токены худалдан авалт хаагдаж, шагналын сан тухайн үеийн нийт худалдан авалтаар тогтоогдон, үлдсэн токенууд шатаагдана.
  • Тоглолтын үйл явцаас хамааран авсан багийнхаа токеныг зарах эсвэл өөр багийн токеныг худалдан авах боломжтой ба ханш зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдоно.
  • Тоглолт дууссаны дараагаар дэлхийн аварга болсон багийн токен эзэмшигчдэд шагналын санг эзэмшиж буй токены тоонд тулгуурлан хувь тэнцүүлэн олгоно.

Fan Activity-д оролцох бол энд дарна уу.