Хакатон бол технологийн тусламжтай богино хугацаанд шийдэл боловсруулж, бүтээлч сэтгэлгээгээ бусадтай хуваалцах боломж. Энэхүү нийтлэлээр технологи, тэр дундаа мобайл хөгжүүлэлтийн чиглэлээр өөрийгөө сорихыг хүсэж буй оюутан залуус, залуу мэргэжилтэн та бүхэнд “Mini game on Ard” хакатоныг танилцуулъя.
Хакатоны танилцуулга
Хакатоны хүрээнд салбартаа тэргүүлэгч финтек нэгдэл Ард Санхүүгийн Нэгдэл ХК-аас санал болгодог бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэгтгэсэн Ард Аппад оролцогчид өөрсдийн хөгжүүлсэн мобайл тоглоомоо байршуулах юм. Санхүүгийн болон өдөр тутмын хэрэгцээг нэг дор шийдсэн “Бүгдийг нэг дороос…” уриатай Ард Аппад шинэ үеийн залуусын санал санаачилга, шинэлэг технологийн шийдлийг багтаах нь уг хакатоны зорилго.
Менторууд
Mini game on Ard App хакатонын үеэр салбартаа арвин туршлага хуримтлуулсан дараах менторуудаас мэргэжлийн зөвлөгөө авч суралцах боломжтой.

2016 оноос хойш Ард Санхүүгийн Нэгдэлд хөрөнгийн зах зээл, финтекийн чиглэлээр долоо гаруй жил ажилласан туршлагатай Б.Золбоо шүүгчээр ажиллана. 2019 оноос эхлэн Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү эрхэлсэн захирлын албыг хашиж буй түүнээс блокчэйн, хиймэл оюун ухаан, машин сургалт болон дата шинжлэх ухааны зөвлөгөө авах боломжтой.

Монголын анхны дижитал маркетингийн агентлагийн хамтран үүсгэн байгуулагч тэрээр хакатоны оролцогчдод дижитал маркетингийн чиглэлээр зөвлөгөө өгч, өөрийн туршлагаасаа хуваалцах болно. 2023 оноос хойш Ард Санхүүгийн Нэгдлийн Дижитал стратеги эрхэлсэн захирлаар ажиллаж буй.

Ард Санхүүгийн Нэгдлийн Ахлах судалгаа хөгжүүлэлтийн инженер тэрээр хакатоны оролцогчдод, мэдээлэл технологийн чиглэлээр зөвлөгөө өгнө.

Ард Санхүүгийн Нэгдлийн Технологи хариуцсан Гүйцэтгэх захирал Г.Тэнүүн нь 2006 оноос мэдээллийн технологийн салбарт ажилласан туршлагаасаа хуваалцана.

2015 оноос эхлэн Unread Media-ийн Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, 2021 оноос хойш TenGer телевизийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа тэрээр хакатоны оролцогчдод бизнес модел, судалгаа хөгжүүлэлтийн зөвлөгөө өгөх болно.

Ард Санхүүгийн Нэгдлийн Технологи хариуцсан Гүйцэтгэх захирал Д.Анхбаясгалан нь хакатоны оролцогчдод brainstorming, tech stack, backend сэдвүүдээр зөвлөгөө, чиглүүлэг өгнө.

Ард Санхүүгийн Нэгдлийн Mобайл хөгжүүлэлтийн багийн ахлах Л.Билгүүн tech stack, UI, UX, loyalty integration чиглэлээр зөвлөгөө өгнө.

Ард Санхүүгийн Нэгдлийн Систем аналист Ц.Уянга өөрийн туршлагаасаа хуваалцана.
Хамрах хүрээ
- Мэдээллийн технологи, график дизайн, апп хөгжүүлэлтээр дагнан ажилладаг мэргэжилтэн, суралцагч болон сонирхогчид
- Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй салбар бүрийн шинийг эрэлхийлэгчид
Хэрхэн оролцох вэ?
- Ганцаараа болон багаараа бүртгүүлэх боломжтой. Баг таван хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Ганцаараа бүртгүүлсэн тохиолдолд оролцогчийн мэргэжил, сонирхол, зорилгыг харгалзан үзэж багт хуваарилна.
Бүртгүүлэх бол энд дараарай.
Unread
Мобайл тоглоомд тавигдах шаардлага
- Тоглоомыг АрдКойноор цэнэглэдэг байх
- Тоглоомд АрдКойноор урамшуулал олгодог байх
- Тоглоом тоглох үед харилцагчийн мэдээллийг Ард Аппаас шууд татдаг байх
- Тоглоомыг Ард Аппын Мини Апп хэсэгт байршуулах зорилгоор бүтээх
Шагналын сан: 10,000,000₮
1-р байр – 5’000’000₮
2-р байр - 3’000’000₮
3-р байр - 2’000’000₮
Хэзээ: 2023 оны аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд
Хаана: Hub Innovation Center
Бүртгэл дуусах хугацаа: 2023 оны аравдугаар сарын 8
Холбоо барих: 8556 2311, 8891 6446
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
Unread

Сэтгэгдэл бичих

