Өвөрмөц амт, онцгой үнэр, хүртээмжтэй үнэ зэрэг нь вискиний бурбон төрлийг дэлхийн алкохолны зах зээлийн гол тоглогчдын нэг болгосон байдаг. Ирээдүйд ч бурбоны зах зээлийн эзлэх хувь улам өсөх төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа Европ, Ази, Канад зэрэг бүс нутагт бурбоны хэрэглээ өсөн нэмэгдэж, зах зээл ч төдий чинээгээр тэлсээр буй.      

Энэ удаагийн нийтлэлийн гол дүрүүд бол бурбон виски ба нэрт сагсчин Stephen Curry. Олимпын алтан медальт, NBA-ийн дөрвөн удаагийн аварга, хоёр удаагийн MVP, энэ цаг үеийн нэрт сагсчин Stephen Curry-гийн эзэмшдэг Gentleman's Cut Kentucky Straight Bourbon виски Монголд албан ёсоор худалдаалагдаж эхлээд даруй нэг жил өнгөрч буй. Үүнтэй холбогдуулан бид энэ удаа тус вискитэй холбоотой сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.  


1. кентакки мужийн уламжлалт технологи     

Кентакки муж нь бурбон виски нэрэх үйлдвэр болон коллежийн сагсан бөмбөгөөрөө алдартай. Тиймдээ ч Gentleman’s Cut вискийг Кентакки мужийн уламжлалт арга технологийн дагуу нэрж бүтээжээ. Бурбон вискиний гол орц болох эрдэнэ шиш нь найрлагын 51-ээс доошгүй хувийг бүрдүүлж, үлдсэн хувьд нь арвай, улаан буудай зэрэг үр тариаг ашигладаг. Харин Gentleman’s Cut виски 75 хувийн эрдэнэ шиш, 21 хувийн хөх тариа, дөрвөн хувийн арвайн соёолжоос бүрджээ.

2. Царсан торхон дахь 5-7 жилийн насжилт  

Gentleman’s Cut-ийн онцлох шинж чанаруудын нэг нь урт насжилт юм. Бурбоныг хамгийн багадаа хоёр жил, дийлэнхдээ 4-9 жилийн хугацаанд насжуулдаг. Харин Gentleman’s Cut вискиний тухайд уламжлалт технологийн дагуу шинэ царс торхонд боловсруулдаг хугацаа нь 5-7 жил.

Үүний үр дүнд ямар нэгэн будагч бодис болон нэмэлт хольцгүй, цэвэр бурбон бий болж, виски сонирхогчдын таашаалд нийцсэн гүн амт, өвөрмөц үнэр бүрэлддэг. Тус вискиний зөвшөөрөгдсөн цорын ганц нэмэлт найрлага нь нэрмэл ус юм. Энэ нь виски дэх алкоголын хурц амтыг зөөлрүүлж, амт, үнэрийн нарийн нийлэмжийг тодруулдаг.


3. Монгол дахь албан ёсны борлуулагч ба цор ганц ялагч 

Дэлхийд алдартай, премиум зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг бидний гарт хүргэдэг “МСМ Бетастар” компани нь энэхүү вискиг албан ёсны эрхтэйгээр дотоодын зах зээлд нийлүүлж буй.

Stephen Curry-гийн өөрийн зурсан гарын үсэгтэй Gentleman’s Cut Kentucky Straight Bourbon вискиний эзнийг “MSM Betastar” аппын нийт харилцагч дундаас азтан шалгаруулах зарчмаар өнгөрөгч сарын 24-ний өдөр тодруулсан билээ. Улмаар MSM Betastar аппын харилцагч Т.Мөнгөнсувд азтанаар тодорч, Stephen Curry-гийн гарын үсэгтэй Gentleman’s Cut Kentucky Straight Bourbon виски, Molten брэндийн “Парис 2024” зуны Олимпын B7G5000 сагсан бөмбөгийн хамт гардан авчээ. Одоогоор тус гарын үсэгтэй виски нь зах зээлд 12 сая төгрөгөөр үнэлэгдэж буй.


4. ХЭРЭГЛЭХЭД ТААЛАМЖТАЙ БАЙДАЛ - АМТ, ҮНЭР

Зөгийн бал, шинэхэн ванил, баялаг карамелийн хослолыг энэхүү вискинээс мэдэрч болох бөгөөд найрлаганд агуулагдах улаан буудай нь газрын шинж чанараас улбаалан гашуувтар, халуун амтыг өгдөг бол арвай нь какао, шарсан талх мэт зөөлөн амтыг мэдрүүлнэ.

Дээр дурдсанчлан чихэрлэг болон гашуун орц сүлэлдсэн учраас үнэрийн хувьд тэнцвэртэй, зөөлөн байх ба энэ нь түүний өндөр чанар, хянамгай боловсруулалтыг илтгэнэ.

5. хаанаас, хэрхэн авч болох вэ?

Үнэ ихэвчлэн үнэ цэнийг илэрхийлдэг. Монгол дахь албан ёсны борлуулагч болох MSM Betastar апп болон betastar.msmgroup.mn вэвсайтаас 448 мянган төгрөгөөр захиалаад хүргүүлэн авах боломжтой.


Бусадтай ойр дотно байж, хамтдаа хөгжилдөх нь хүний авч болох хамгийн таатай мэдрэмж гэдгийг би ойлгосон. Амжилтаа тэмдэглэх, шөнөжин инээлдэх, эсвэл зүгээр л урьдчилж төлөвлөөгүй мөчүүдийг хамт өнгөрүүлэх нь та бидний мартагдашгүй дурсамжийг бүтээж байдаг.

Эдгээр нандин дурсамжтай хамт байх бурбон вискийг боловсруулан бэлтгэж, та бүхний гарт хүргэхэд хувь нэмэр оруулсандаа үргэлж баяртай байх болно. Энэхүү онцгой амтаар бид хоорондоо холбогдож, амьдралын хамгийн том таашаалыг хүртэх болно гэдэгт найдаж байна. Гарт минь байгаа бурбоны шилэн дээрээс өөрийнхөө нэрийг харах нь нэр төрийн хэрэг билээ.

Яг л жентельменүүдийн адил.

- Stephen Curry

Хамгийн сайхан дурсамжийг Хамгийн сайн сонголтоос

МСМ Бетастар ХХК