NBA-ийн финал (Нью Йорк Никс-ийн үнэнч, тэвчээртэй фэнүүдэд баяр хүргэе!) өндөрлөхтэй зэрэгцэн, FIFA 2026 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Мөн CS-ийн The MongolZ баг Германд ээлжит Мажор тэмцээндээ өрсөлдөж, амжилтаа ахиулахаар хичээж байгаа эдгээр өдрүүдэд та ямар ч спорт сонирхдог гэсэн үзэж сонирхох зүйлтэй байгаа болов уу.
Спортоор амьсгалсан долоо хоногийн дугаараа бизнесийн агуулгаар хийж байна. Тэр дундаа төрийн зүгээс дотоодын бизнесүүдийнхээ төртэй холбоотой үйл ажиллагааг амар хялбар болгож буй E-Business үйлчилгээний шинэ хувилбарыг онцоллоо. Зөвшөөрөл хүсэх, компани бүртгүүлэхээс эхлээд данс, тодорхойлолт авах хүртэлх олон үйл ажиллагааг уг платформоор дамжуулан дэлхийн хаанаас ч хийж болно.
Улс орны хөгжил, нийгмийн аж байдал маань хувийн хэвшлийн нуруун дээр л явдаг гэдгийг бид дор бүрнээ ухамсарлаж, харж байна. Тэд маань төрийн дарамт багатай, тамга тэмдэг хөөцөлдөж цаг алдахгүй, үнэт нөөцөө бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлээ тэлэх, ажилчдаа халамжлах зэрэг гол зүйлдээ зарцуулаасай хэмээн хүснэ. Үүнд нь E-Business 2.0 тус болох нь лав.
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга хэмээх улс гүрэн дамнаж, хэдэн тэрбум хүнийг огшоодог томоохон үйл явдалтай холбогдуулан манай редакц unread.games дээрээ нэгэн шинэ тоглоом/таавар эхлүүллээ. Уншигч та хөлбөмбөг мэддэг ч бай, мэддэггүй ч бай уг тэмцээний хүрээнд болох 104 тоглолтыг ялагчийг таамаглаад үзээрэй. Ёндоорох ч юм бил үү? Үндсэн нийтийн лигээс гадна найз нөхөд, хамт олноороо ч хаалттай лиг үүсгээд дундаа үзэлцэж болно шүү.
Энэхүү сонины дугаарт хаврын харшилтай холбоотой шинжлэх ухааны нийтлэл, Apple-ийн хаврын WWDC-тэй холбоотой технологийн нийтлэл, suriy.mn нэртэй шинэ платформын тухай бизнесийн нийтлэл гээд төрөл бүрийн нийтлэл багтсан тул уншигч та хуудас бүрийг нь гарчиглаарай.
Нийт 94 дугаарын турш хамтдаа байгаа уншигч танд баярлалаа.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хамт олон: Манай улс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-д гишүүнээр элсээд 18 дахь жилтэйгээ золгож буйг тохиолдуулан тус хамт олонтой ярилцлаа. Унших
Харшлын тухай #2: Хэт цэвэрхэн орчин биднийг хэрхэн эмзэг болгов?: Ургамлын бус харшил хэрхэн үүсэн тухай онолууд, хүнсний харшил болон хүүхдийг багаас нь хүнсний харшилтай болохоос нь сэргийлэх шинэ судалгаануудыг тоймлон хүргэж байна. Унших
Биднийг унтаж байхад Apple-ийн танилцуулсан бүх зүйл: 15 жилийн турш Apple-ийг ахалсан Ти Күүкийн сүүлчийн арга хэмжээний гол дүр нь хиймэл оюун байлаа. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

