Улаанбаатарчуудын хамгийн идэвхтэй саруудын нэг албан ёсоор эхлээд хэдийн хоёр дахь долоо хоногоо угтжээ. Өнгөрсөн долоо хоногт Аpple дэлгэгддэг утсаа “дэлгэж”, OpenAI математикчдийн ажлыг ээлжит удаагаа булааж Монгол Улс харин уул уурхайн салбартаа нэгэн том өөрчлөлтийг 17 жилийн дараа авч ирлээ. Дэлгэрэнгүйг нь хажуугийн мэдээнээс уншина биз ээ.
Жил бүрийн энэ үед уул уурхайн долоо хоног зохиогддог уламжлалтай. Уул уурхайгаасаа үлэмж хамааралтай Монгол Улс маань жилдээ нэг удаа салбарынхнаараа цуглаж салбарын ирээдүйг хэлэлцдэг билээ. Энэ жилийн хувьд ногоон, тогтвортой ирээдүй рүү чиглэж олон улсын хамтын ажиллагаанд төвлөрөх зорилгоо тэд “Towards Sustainability: Greener Future & Global Partnerships” уриагаараа илэрхийлжээ.
80 гаруй төрлийн ашигт малтмалын 6,000 гаруй орд, илрэлтэй бид үүнийгээ хэрхэн зөв зохистой экспортолж, боловсруулж, ашиг хүртэж мөн одоо байгаа уул уурхайн гэрээ хэлэлцээрүүдээ өөрсдийн талдаа ашигтайгаар хэлэлцэж болох вэ гэдгээ толгойтой бүхэн нь л ярилцацгаадаг.
Тэгвэл гуравхан өдөр үргэлжлэх Mining Week арга хэмжээн дээрх агуулгыг алдалгүй сонсож, уул уурхайн салбарт юу өөрчлөгдөх гээд буйг мэдэхийг хүсвэл манай голын нүүрэн дээрх хөтөлбөртэй танилцаарай. Өнгөрсөн жилийнхээс илүү олон танхим, өргөн цар хүрээ мөн илүү олон сэдвээр зохиогдох гэж буй уг арга хэмжээ нь Налайхын Тайж Хайрханы бэлд болох нь ээ.
Хэрэв та сонирхож байгаа ч эхлээд сэдвээ ойлгоё, монголын нөхцөл байдлаа мэдье гэж бодож байвал 10-р хуудсан дээрх Монголын уул уурхайн салбарын нөлөөг 10 тоонд хэсгийг гүйлгээд уншихыг зөвлөе. Харин эхэнд дурдсан Apple-ийн тухай сонин хачныг бүр дэлгэрэнгүй тайлбарлуулмаар байвал А11-р нүүрнээс, мөн хиймэл оюуны бодсон математикийн бодлогын тухай А12-р нүүрнээс сонирхоорой.
Ингээд шинэхэн дугаараа Даваа гаригийн өглөө гарчиглаж дуусчхаад манай тоглоомуудыг сонин дээрээ ч утсан дээрээсээ ч мөн тоглоорой. Ачаалалтай өдрийн дундуур толгойг тань сэргээж, өөр санаа зовж байсан зүйлийн тань учрыг олоход тусална.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
Би хэрхэн ажилладаг вэ? - Пипл ин Нийд ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Т.Тришиа: АНУ-ын Нью-Йоркоос ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр багаасаа спорт, хүний эрх, эрүүл мэндийн салбар гээд янз бүрийн салбарт хүчээ сорьсоор иржээ. Харин түүний карьерын замналтай илүү дэлгэрэнгүй энэ нийтлэлээс танилцаарай. Унших
Мэдүүштэй - Биднийг унтаж байх хооронд Apple-ийн танилцуулсан бүх зүйл: Есдүгээр сарын 9-нд Apple компани удтал хүлээсэн анхны эвхэгддэг дэлгэцтэй iPhone Duo гар утсаа 1,999 долларын үнээр танилцуулав. Унших
Мэдүүштэй - OpenAI-ийн шинэ гайхамшиг: Сая долларын математикийн бодлогыг 88 цагт шийдсэн нь: Жилийн өмнөхөн хиймэл оюун олон улсын математикийн олимпиадын алтан медалийн бодлогыг бодож чадах түвшинд ирсэн билээ. Ийнхүү жилийн дотор математикийн ноён оргилуудын нэгийг буулгаж авлаа. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
Түгээлтийн цэг
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe
Сэтгэгдэл бичих

