Unread сонины 110 дахь дугаарт тавтай морил. Бид энэ дугаараа өдгөө 75 жилийн ой нь тохиож буй Max Mara брэндтэй хамтран хүргэж байна. Уншигч та хэзээ нэгэн цагт Шангри-Лагаар орсон бол тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт Max Mara-гийн нэрийн дэлгүүрийг харсан байх учиртай. Сонирхуулахад тус дэлгүүрийн дотоод загварын Max Mara-гийн интерьерийн ажилчид тусгайлан гаргаж, яг л дэлхийн том хотуудад байдаг салбар дэлгүүрүүд шигээ ижил стандартаар урласан гэнэ.
Max Mara-гийн 75 жилийн ойн арга хэмжээ нь энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу 10-р сарын 8-нд дэлгүүр дээрээ болох юм байна. Ирж буй хүйтний улиралдаа дулаан хувцас авахаар хайж буй бол сонирхоод нэг үзээрэй. Тэдний брэндийн үүх түүх, ялгарал онцлог, айконик загваруудыг харин A8-A9 нүүрээс уншаарай.
Өчигдөр 20 дахь удаагийн Азийн наадам болж, манай улс 15 медальтай эргэн ирлээ. Эдгээр медалийн ихэнхийг жүдогийн тамирчид маань хүртжээ. Мөн түүхэндээ анх удаа MLBB буюу гар утасны спортоор медаль хүртсэн нь онцлууштай байлаа. Азийн наадмын сонин сайхныг үргэлжлүүлэн энэхүү нүүрээс болон A10 нүүрээс олж мэдээрэй. Мөн бидний англи хэл дээр эрхлэн гаргаж буй TenGer Times сонины голын нүүрт энэ тухай улам дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байгаа.
Энэхүү дугаартаа гар утаснаасаа хэдхэн товч дараад л өөртөө төдийгүй хүүхдэдээ автоматаар хувьцаа цуглуулж, хөрөнгийн зах зээлд 100 хувь цахимаар оролцох боломжийг олгож буй “StockLab” компанийг онцолсныг A11 нүүрээс уншаарай.
Хэрэв танд хэн нэгэнд чин зүрхний үгээ захидал болгон илгээх хүсэл бий бол uurdiinhuslen.com вебийг сонирхоод үзэхийг зөвлөж байна. Хүн бүхэнд нандин үгсээ илэрхийлэх боломжийг олгох зорилготой энэхүү платформоор дамжуулан захидал илгээхээс гадна бусад хүмүүсийн бичсэн захидлаас уншиж, бас өөрийн нэрээр захидал хайж уншиж болох юм.
Хүйтний улирал хаяанд ирсэн энэ үед ханиад томуунаас сэргийлж, дархлаагаа дэмжиж, сайн амарч байхыг уншигч танд сануулж байна.
Дараагийн даваа гарагт эргэн уулзъя.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
Би хэрхэн ажилладаг вэ - Загвар өмсөгч Ж.Энэрэл: Анх 14 настайдаа “Торго” агентлагийн загварын сургалтад хамрагдсанаар энэ салбартай холбогдож, улмаар өвөрмөц төрх, урчадвараара олон улсад танигдаж, тэргүүлэх агентлагуудтай ажиллаж буй модельтой ярилцлаа. Унших
Мэдүүштэй - Чин зүрхний үгээ захидал болгох uurdiinhuslen.com: Хэн нэгэн хүнд хэлж амжаагүй үгсээ нэрээ нууцлан захидлаар илгээх боломжтой шинэхэн платформыг танилцууллаа. Унших
Онцлох бизнес - Хөрөнгө оруулалтыг хүн бүрд хамгийн хялбараар хүргэх Stocklab: Гар утаснаасаа хэдхэн товч дараад л өөртөө төдийгүй хүүхдэдээ автоматаар хувьцаа цуглуулж, хөрөнгийн зах зээлд 100 хувь цахимаар оролцох боломжий онцоллоо. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Jack’s Coffee | IC tower, IT park, Orchlon complex
- Coffee Namu | Central, Хуримын ордон
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine
- Sip
- Casa del cafe
- Caffe Bene | TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Гутлын 22, Наадам центр, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, СТӨ, Их Монгол
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Lotus cafe
- Cohi hauys
- Goose cafe
- News cafe
- Roux
- Grace coffee house
- Cafe 4450
- Kino cafe
- Concept spot
- Cosy club
- Coffee M
- Music cafe
- Ten cafe
- Galleria Ulaanbaatar
- Sega | Sant asar
- Ариг Anya: Blue sky, Улаанбаатар зочид буудал
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UBcab Taxi
Unread Today сонинг энд дарж захиаалаарай
Сэтгэгдэл бичих

