Аравдугаар сар бол Halloween-ий баярыг тэсэн ядан хүлээдэг хүүхэд, залуусын хувьд жилийн хамгийн догдлом үе байдаг билээ. Ер нь Halloween гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Сүнс, чөтгөр, шулам гээд л аймшгийн кинонд гардаг элдэв дүр санаанд тань бууж байгаа биз. Үнэхээр ч бидний төсөөлөлд айдас төрүүлэм зүйл гэхээр эдгээр дүр зүй ёсоор багтдаг.
Тэгвэл сүүлийн үеийн залуусын хувьд утсанд нь дуудлага ирэх, хийх гэж байгаа ажлын хугацаа нь тулах, уншаагүй хэдэн арван и-мэйл, утасны мэдэгдэл зэрэг өдөр тутмын энгийн мэт зүйлсээс айдас, түгшүүрийг мэдрэх болжээ. Бид чухам юунаас айдаг вэ? Ажлын байрны айдас, түгшүүр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг, аймшгийн кино үзэхэд бие махбод, сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг тухай энэ удаагийн өнгөт нүүрэндээ тайлбарлалаа.
Мөн LookTV-ээс аймшгийн кинонд дурлагсдадаа зориулан түнэр харанхуй өрөө, учир битүүлэг чимээ, гэнэтийн үзэгдэл, жихүүдэс хүргэм дүрүүдээр дүүрэн “Haunted House”-ийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн “Haunted House”-д оролцогчдыг юу хүлээж байгаа, хэрхэн оролцох тухайг голын нүүрээсээ дэлгэрүүлэн уншаарай.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн шинжлэх ухаан, утга зохиол, энх тайван, эдийн засгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналын эзэд тодорлоо. Энэ оны утга зохиол, эдийн засаг, энх тайвны салбарын шагналтнууд хэн болох, ямар бүтээл, үйл хэрэг, хувь нэмрээрээ энэхүү шагналыг хүртсэнийг А12-р нүүрнээс сонирхоорой.
Арван жил үл тасарсан ярилцлагын буланд маань ISAIA брэндийн гүйцэтгэх захирал Жанлука Исаиа оролцов. Тэрээр Италийн Наполи хотын эрх чөлөөт, эрч хүчтэй амьдралын хэв маягийг дэлхийн загварын ертөнцөд таниулж, эрэгтэй хувцас загварын тогтсон хэв маяг, дүрэм журмыг зоригтойгоор эвдэгч гэдгээрээ алдартай нэгэн. ISAIA брэндийн Монгол дахь салбарын 10 жилийн ойг тохиолдуулан түүнийг Монгол Улсад хүрэлцэн ирэх үеэр бид түүнтэй уулзаж, цөөн хором ярилцах завшаан тохиосон юм.
Ингээд айдас, аймшгийн кино, сонирхолтой судалгаагаар дүүрэн 112 дахь дугаараа тухлан сууж уншаарай.

Онцлох нийтлэл
Бид хэрхэн ажилладаг вэ - ISAIA брэндийн гүйцэтгэх захирал Жанлука Исаиа: Италийн Наполи хотын эрх чөлөөт, эрч хүчтэй амьдралын хэв маягийг дэлхийн загварын тайзнаа авчирсан хүн бол “ISAIA” брэндийн гүйцэтгэх захирал Жанлука Исаиа юм. Тэрээр эрэгтэй хувцас загварын ертөнц дэх тогтсон дүрмийг зоригтойгоор эвдэгч гэдгээрээ алдартай нэгэн билээ. Унших
Мэдүүштэй - Нобель 2026-ын эзэд (Нийгмийн ухаан): Хэн? Яагаад?: Энэ оны утга зохиол, эдийн засаг, энх тайвны салбарт хэн, юуны учир энэхүү нэр хүндэт шагналын эзэн болсныг уламжлал ёсоороо багцлан танилцуулж байна. Тэдний бүтээл, судалгаа, үйл хэрэг нь дэлхий дахинд ямар үнэ цэн, өөрчлөлт авчирсныг уг нийтлэлээс мэдээрэй. Унших
Techworm - Tesla Roadster: Пуужингийн технологиор тоноглогдсон супер автомашин: Цахилгаан автомашины зах зээлийг шинээр бий болгож дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй автомашины компани болсон Tesla олныг алмайруулсан технологио танилцууллаа. Энэ нь анх 2008 онд анх гарч байсан спорт автомашиных нь шинэ хувилбар гэнэ. Урьд хожид үзэгдээгүй уг автомашины технологийн онцгой чадваруудыг энэхүү нийтлэлдээ тайлбарлан хүргэж байна. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Jack’s Coffee | IC tower, IT park, Orchlon complex
- Coffee Namu | Central, Хуримын ордон
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine
- Sip
- Casa del cafe
- Caffe Bene | TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Гутлын 22, Наадам центр, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, СТӨ, Их Монгол
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Lotus cafe
- Cohi hauys
- Goose cafe
- News cafe
- Roux
- Grace coffee house
- Cafe 4450
- Kino cafe
- Concept spot
- Cosy club
- Coffee M
- Music cafe
- Ten cafe
- Galleria Ulaanbaatar
- Sega | Sant asar
- Ариг Anya: Blue sky, Улаанбаатар зочид буудал
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UBcab Taxi
Unread Today сонинг энд дарж захиалаарай
Сэтгэгдэл бичих

