Монгол Улсын хаа нэгтээ сургуульдаа явах гэж хэдэн зуун километрийг туулж яваа сурагчид цөөнгүй. Бүгд өөрсдийн гэсэн мөрөөдөл, зорилготой ч тэдэнд суралцах нөхцөл, боломж адилгүй. 

Тэдгээр хүүхдүүдэд илүү хүртээмжтэй боловсрол олгох зорилгоор Мобиком Корпораци 2021 онд “Smart Education” төслийг эхлүүлжээ. 

Анх цар тахлын үед ухаалаг төхөөрөмж, интернэт, цахилгааны хүртээмжгүй байдлаас болж цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд ухаалаг утас, дата багц бэлэглэж эхэлсэн уг төсөл өдгөө Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт хүрч ажиллаж байна. 

Ингэхдээ зөвхөн техник, технологийн төхөөрөмжөөс гадна тэдний мөрөөдлийг дэмжих зорилгоор менторшип хөтөлбөр, иж бүрэн дижитал анги, бүр цаашлаад багш нарын ачааллыг бууруулах сургалтыг зохион байгуулжээ. 

Улмаар нийт 60,000 гаруй сурагч, 2,500 гаруй багш нар энэхүү төслийн үр шимийг шууд хүртсэн байна. Энэ долоо хоногийн дугаартаа бид уг төслийн нөлөөллийг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Голын нүүрүүдээс дэлгэрүүлэн уншаарай

Өдгөө хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, хувь тоглогчдод очдог шагналуудын нэг болох Баллон Д’Ор эхэлж буй. Үүнтэй холбоотойгоор бид А11 нүүрт тус шагналыг хүртэх магадлалтай 8 тамирчныг онцолж бичлээ. 

Сүүлийн үед хиймэл оюунтай зэрэгцээд түүнийг шалгах алгоритм, программууд ч нэмэгдэж буй. Тэгвэл хиймэл оюуны бичвэрийг хүний бичвэрээс хэрхэн ялгахыг судалсан судалгаанууд юу өгүүлж буйг А12 дээрх нийтлэлээс сонирхоорой. 

Үргэлжлүүлэн энэ долоо хоногийн сүүлээр болох “Аймшгийн баяр”-ыг тохиолдуулан бүхний хөтөчдөө найзуудтайгаа зорин очих арга хэмжээ,  мөн гэртээ дараалуулан үзэх киноны жагсаалт гаргалаа. Эл баярыг догдлон тэмдэглэдэг бол Everything Guide буюу А16 нүүрийг тогтож нэг хараарай. 

Ингээд сонины 113 дахь дугаараа тухлан уншина уу. Үгийн сүлжээ, судоку, шатраа тоглоу, хэсэг ч болов дэлгэцээс холдон тархиа амраахаа мартуузай. Танд шинэ долоо хоногийн мэнд хүргэе!

Онцлох нийтлэл


Би хэрхэн ажилладаг вэ? - Имартын Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Н.Баярсайхан:
Энэ удаагийн зочин маань уул уурхайгаас эхлээд технологи, даатгал, санхүү хүртэлх олон салбарт ажилласан бөгөөд Английн Лондон хотын санхүүгийн өрсөлдөөн ихтэй зах зээлд ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Унших

Мэдүүштэй - Хиймэл оюун ба хүний бичвэрийн хэлбэр, хэмнэл, хэллэгийн ялгаа: Хүн бүр бичиж эхлэхээсээ өмнө хиймэл оюунтай ярилцаж, ихэнхдээ л түүний текстийг ашиглах болсон энэ цаг үед хүн төрөлхтний хэл яриа улам бүр ижилссээр. Тэгвэл хиймэл оюуны бичвэрийг юугаар нь таньж болох вэ? Унших

Мэдүүштэй - 2026 оны Алтан бөмбөгийн төлөөх түүхэн өрсөлдөөн: Өдгөө хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, хувь тоглогчдод очдог шагналуудын нэг болох Баллон Д’Ор эхэлж буй. Үүнтэй холбоотойгоор бид А11 нүүрт тус шагналыг хүртэх магадлалтай 8 тамирчныг онцолж бичлээ. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Jack’s Coffee | IC tower, IT park, Orchlon complex
- Coffee Namu | Central, Хуримын ордон
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine
- Sip
- Casa del cafe
- Caffe Bene | TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Гутлын 22, Наадам центр, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, СТӨ, Их Монгол
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Lotus cafe
- Cohi hauys
- Goose cafe
- News cafe
- Roux
- Grace coffee house
- Cafe 4450
- Kino cafe
- Concept spot
- Cosy club
- Coffee M
- Music cafe
- Ten cafe
- Galleria Ulaanbaatar
- Sega | Sant asar
- Ариг Anya: Blue sky, Улаанбаатар зочид буудал
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UBcab Taxi

Unread Today сонинг энд дарж захиалаарай