Би хоёр сарын өмнө Шри Ланкад тариалан эрхэлдэг найзтайгаа хууч хөөрч байсан юм. Өндөр өвөөгөөс нь эхлэлтэй тэдний ферм сүүлийн үед робуста тариалж эхэлжээ. Найз маань кофены үр тарихад ямар их арчилгаа шаарддаг, үр дүнг нь үзэхэд багадаа гурван жилийн хугацаа шаарддаг тухай хуваалцсан нь сэтгэлд тод үлджээ. 

Кофены үрийг зөвхөн ургуулаад зогсохгүй түүнийгээ боловсруулах, хуурах, арилжих гээд үй түмэн үйл явц бий. Тэр ч байтугай уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн байдал, худалдааны тариф хүртэл аяга кофенд нөлөөлдөг гэнэ. Аяга кофены ард өрнөдөг энэ их үйл явцыг сонссоны дараа уусан кофе бүр маань арай илүү амттай санагдах болсон шүү.

Иймд аяга кофены аяллын тухай болон тус салбарынхны дундын томоохон арга хэмжээний тухай энэхүү дугаарынхаа A8-A9 нүүрт хуваалцлаа. Өглөө бүр амт үнэрээрээ биднийг сэргээж, өдрийг давах эрч хүчийг өгдөг тэр нэг аяга кофе таны ширээн дээр ирэхээсээ өмнө халуун орны уулын бэлд хэдэн жил ургаж, олон хүний гараар дамжиж, далай тэнгис гатлан ирдэг гэхээр гайхалтай биш гэж үү?

Энэ долоо хоногт манай редакц нэгэн шинэ бүтээгдэхүүн зарлаж байгаа нь launchpad.mn. Сүүлийн үед хиймэл оюуны тусламжтай шинэ платформ, вебүүд шил дараалан нээгдсээр байгаа. Гэхдээ тэдний ихэнх нь зорилтот хэрэглэгчдээ хүрэхэд хүндрэлтэй байгаа тул бид энэхүү платформоо хөгжүүлсэн юм.

Уншигч та энэ платформоос монгол хөгжүүлэгчдийн бүтээсэн хамгийн шинэлэг, сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг олж мэдээрэй. Бүтээгдэхүүн бүр долоо хоногийн турш олон нийтээс санал хураах бөгөөд хамгийн өндөр саналтай бүтээгдэхүүнүүдийг манай редакц болон манай арга хэмжээнүүд онцлох болно. 

launchpad.mn маань зөвхөн бүтээгдэхүүн, хэрэглэгч хоёрыг уулзуулаад зогсохгүй  шинэ хамтрал, шинэ төсөл, шинэ хөрөнгө оруулалтуудыг эхлэл тавцан болно гэдэгт итгэлтэй байна.


ОНЦЛОХ НИЙТЛЭЛ

Би хэрхэн ажилладаг вэ - Ochun Finance-ийн хамт олон: 2008 оноос санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Очир Ундраа ОМЗ ББСБ-тай ярилцлаа. Унших

Аравдугаар сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд: Өнгөрсөн сард шинээр хэвлэгдсэн онцлох 10 номыг танилцууллаа. Унших

Онцлох бизнес - Money Market Fund: Мөнгөн хөрөнгөө үр ашигтай удирд: Түр хэрэглэх мөнгөн хөрөнгийн санхүүжилтийг нэг талаас авч, нөгөө хэрэгтэй талд хүргэдэг нэгэн сонирхолтой бизнесийг онцоллоо. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

ТҮГЭЭЛТИЙН ЦАГ

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Jack’s Coffee | IC tower, IT park, Orchlon complex
- Coffee Namu | Central, Хуримын ордон
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine
- Sip
- Casa del cafe
- Caffe Bene | TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Гутлын 22, Наадам центр, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, СТӨ, Их Монгол
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Lotus cafe
- Cohi hauys
- Goose cafe
- News cafe
- Roux
- Grace coffee house
- Cafe 4450
- Kino cafe
- Concept spot
- Cosy club
- Coffee M
- Music cafe
- Ten cafe
- Galleria Ulaanbaatar
- Sega | Sant asar
- Ариг Anya: Blue sky, Улаанбаатар зочид буудал
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UBcab Taxi

Unread Today сонинг энд дарж захиалаарай