Шинэхэн цастай шинэ долоо хоногийн мэнд дэвшүүлье! 

Манай энэ дугаарын ковер зургаас намрын сүүл сарын налгар өдрийн уур амьсгалыг уншигч та шууд мэдэрч буй биз ээ. Сэвшээ салхи нь хацар жиндүүлэх ч сэтгэлд цаанаа л нэг уяхан санагдах энэ долоо хоногт бидний арав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй “Pepero Day” болох билээ.  

11.11 хэмээх тэмдэглэлт энэ өдөр бид хайртай дотнын гэр бүлээсээ эхлээд хамт олон, халамжит найз, тэр бүр талархлаа илэрхийлж амждаггүй хэн бүхэнд сэтгэлийн үгээ хүргэх боломж тохиодог. Тиймээс амтат Pepero-гоо хэнд бэлэглэхээ хэсэг сайн тунгаан бодоорой. Мөн голын өнгөт нүүр, А10 нүүрээс Pepero-гийн талаар сонирхолтой баримтуудыг тухлан уншихын сацуу “Уучлаарай”, “Баярлалаа” хэмээх үгсийг шингээсэн захидлуудыг ч уншихаа мартуузай. Магад танд бас сэтгэлийн үгээ амжиж хэлэх хэн нэгэн байгаа ч юм бил үү.

Энэ дугаарын ярилцлагын зочноор үүсгэн байгуулагдаад ердөө хоёр жилийг үдэж буй ч хэдийн үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн “Flame Bros” анимэйшн студийн Гүйцэтгэх захирал Д.Золбаяр оролцож байна. Тус студийн хамт олон шинэхэн бүтээлээрээ Германы нэр хүндтэй кино наадам болох Берлиний олон улсын кино наадамд оролцоод амжсан юм.

Үргэлжлүүлэн А11, А12 нүүрүүдээс технологитой холбоотой сүүлийн үеийн агуулгуудыг уншаарай. Хиймэл оюун хэтэрхий хурдтай хөгжиж буй энэ цаг үед хэрхэн токеноо хэмнэх вэ гэдгээс эхлээд салбарын гигант Антропикийн 100 тэрбум ам.доллар босгох түүхэн IPO зэргийн талаар бид онцоллоо. 

115 дахь дугаарын маань гарцаагүй онцлох хэсэг нь бидний бэлтгэсэн хөөргөх тавцан буюу Launchpad.mn билээ. Манай редакц үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Монголын стартап комьюнитигийн уулзах цэг байсаар ирсэн. Тэр ч утгаараа өнөөгийн нөөц боломжоо ашиглан дараагийн үеийн бүтээгч, хөгжүүлэгчдийг бүтээлээ танилцуулах, анхны хэрэглэгчдээ олох, санал хүсэлт сонсох, нэгнээсээ суралцах шинэ талбарыг бүтээсэн юм. Дэлгэрэнгүйг А13 нүүрээс уншаарай.

Шинэ дугаартаа тавтай морил!


ОНЦЛОХ НИЙТЛЭЛ

Би хэрхэн ажилладаг вэ - “Flame Bros” анимэйшн студийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Д.Золбаяр: Үүсгэн байгуулагдаад ердөө хоёр жилийг үдэж буй “Flame Bros” студи нь Монголын анимэйшн, контент үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц дүрслэлээрээ ялгарч буй. Унших

Techworm - Anthropic-ийн түүхэн IPO-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл: 100 тэрбум доллар татан төвлөрүүлэх хүлээлттэй байгаа тэд IPO-ийн баримт бичигтээ хиймэл оюуны үүсгэж болзошгүй эрсдэл, түм бумаар үгүй болох ажлын байр, хүн төрөлхтний мөхлийн талаар нээлттэй дурджээ. Унших

Блог - Launchpad.mn-ийг танилцуулах нь: Бүтээгдэхүүнээ хөөргөх цаг боллоо: Өнөөдрөөс бид Монголын бүтээгчид, хөгжүүлэгчдийг бүтээлээ танилцуулах, анхны хэрэглэгчдээ олох, санал хүсэлт сонсох, нэгнээсээ суралцах шинэ талбарт урьж байна. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

ТҮГЭЭЛТИЙН ЦАГ

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Jack’s Coffee | IC tower, IT park, Orchlon complex
- Coffee Namu | Central, Хуримын ордон
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine
- Sip
- Casa del cafe
- Caffe Bene | TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Гутлын 22, Наадам центр, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, СТӨ, Их Монгол
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Lotus cafe
- Cohi hauys
- Goose cafe
- News cafe
- Roux
- Grace coffee house
- Cafe 4450
- Kino cafe
- Concept spot
- Cosy club
- Coffee M
- Music cafe
- Ten cafe
- Galleria Ulaanbaatar
- Sega | Sant asar
- Ариг Anya: Blue sky, Улаанбаатар зочид буудал
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UBcab Taxi

Unread Today сонинг энд дарж захиалаарай