MongolZ-той долоо хоног өнгөрч, шинэ долоо хоног хэдийн айлчлан ирлээ. Манай редакц сониныхоо шинэхэн дугаарыг энэ жилийн хамгийн халуухан сэдвүүдийн нэг болох и-спорттой холбохыг зорилоо.
Энэ ч утгаараа ESN - eSports Network-той хамтран “И-спорт - ирээдүйн шинэ өнгө” хэмээх сэдвийн хүрээнд цахим спортод цахиур хагалагчдыг алдаршуулан өргөмжлөхийн сацуу ерөөс цахим спорт гэх хиймэл атлаа хүчирхэг ертөнцөд ямар адал явдал өрнөж буйг өгүүлж байна.
“Журнал” цуврал нийтлэлийн шинэ дугаарт саяхан болж өнгөрсөн "PUBG Mobile Global Championship 2024" тэмцээний финалист, Falcons Force багийн тоглогч, монголын цахим спортын хамгийн өндөр орлоготой тоглогчдын нэг TOP оролцож, тус тэмцээний эхний өдрөө хуваалцсаныг А15-р нүүрээс уншаарай.
Харин А8 өнгөт нүүрэн дээр “Өөрөөр үз” уриатай “ESN - eSports Network”-ийн өнгөрсөн жилүүдэд зохион байгуулж, хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг цаг хугацааны товьёгоор дүрслэн байршууллаа. Мөн тэдний 2025 онд хийж хэрэгжүүлэх, өмнө нь хаана ч зарлаагүй мэдээллүүдийг уншигч тантай хуваалцаж байна.
Манай редакц тус хамт олонтой хамтран “Mongolian eSports Awards 2024”-ийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Ийнхүү A16-р нүүртээ цахим спортод цахиур хагалагч тамирчин, дасгалжуулагч, ивээн тэтгэгч байгууллага, стриймэр болон оны шилдэг багуудыг алдаршуулан танилцуулсныг дуулгахад таатай байна.
Мөн Apple Pay Монголд нэвтэрсэнтэй холбогдуулан Худалдаа, хөгжлийн банктай хамтран Apple Pay-ийн танилцуулга, давуу тал, ашиглах заавар зэрэг цогц мэдээллийг багтаасан агуулгыг сонины тусгай хэсэгтээ (B1-B4) нийтэллээ.
Цахим спортын цар хүрээ улам өргөжих болтугай.

онцлох нийтлэлүүд
Долоо хоногийн тойм: Алдагдалгүй төсөв + Түр хэлэлцээр + Шүүхийн шийдвэр: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов.
2025 онд бид ESN - eSports Network-оос юу хүлээх вэ?: Монголд и-спортыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй "Өөрөөр үз" уриатай "ESN - eSports Network"-ийн түүхэн замнал, цаашдын төлөвлөгөөг онцлов.
"Mongolian eSports Awards 2024"-ийн ялагчид тодорлоо: Unread редакц, ESN eSports Network, MVGA хамтран цахим спортод цахиур хагалагч 13 номинацийн эздийг шалгаруулав.



түгээлтийн цэгүүд
- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС
Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.

Сэтгэгдэл бичих (1)


U Undrahktsetseg 202.126.91.201
bi ene mashiniig sonirhoj als ni avah bodoltoi bga ym une i hed ve tuulah chadvar saitai binzen baga iddeg gej duulsan hunii unaj bgag harsan goe mashin bnalee