Өөрсдийн ертөнцдөө урдах ажлаа хийж явтал хиймэл оюун ухаан ихэнх мэргэжлийг ум хумгүй алга болгож буй тухай мэдээ сэтгэл гонсойлгодгийг нуух юун. Тэгвэл үнэхээр ирээдүйд хиймэл оюун ухаан эрчийг авч, бидний ажил мэргэжлийг булаах гээд байна уу? эсвэл хүн төрөлхтний хэрэгцээ, шаардлага өөрчлөгдөхийн хэрээр бидний хийдэг зүйлс арай өөр хэлбэр рүү шилжих болов уу?

Яг л энэ асуултад хариулт өгч, дэлхий хааш чиглэж буйг харуулдаг “Future of Jobs” тайланг Дэлхийн Эдийн Засгийн Форумаас энэ сарын эхээр хэвлэсэн билээ. Мөн тус байгууллагаас дэлхий дахины өмнө ямар эрсдэл тулгарч буйг харуулдаг “Global Risk” тайлангийнхаа шинэ дугаарыг ч нийтлэв. Иймд эдгээр нэн чухал тайлангуудыг танилцуулахаар “Ирээдүй: Эрэлт ба Эрсдэл” гарчгийг энэ удаагийн сонины дугаартаа өглөө.

Дээрх хоёр тайлангийн гол агуулгыг сонины А8 болон А9-р нүүрэнд тайлбарлав. Samsung-ийн Unpacked арга хэмжээгээр танилцуулсан шинэ зүйлсийг А12, хиймэл оюун ухааны эрчим хүч зарцуулалтын талаарх сонирхолтой нийтлэлийг А13 нүүрэндээ нийтэллээ.

Цаашлаад Ub.life, “Гэрэг” сэтгүүлийн тоймч, сэтгүүлч Б.Энхцэцэгийн ажлын арга барилыг танилцуулах “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагыг А7 нүүрэнд орууллаа. Харин ярилцлагын шинэлэг хэлбэр болох “Журнал”-даа Самсунг корпорацын Стратеги төлөвлөлтийн төслийн удирдагч Тукаг оролцуулсныг А11 нүүрээс сонирхоорой.

Мөн 10 тоо буландаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тангараг өргөх ёслолоос хойших долоо хоногийг тоймлон А10 нүүрэнд хэвлэлээ.


онцлох нийтлэлүүд

Эрэлт болон Эрсдэл

Сонины голын нүүрэнд Дэлхийн Эдийн Засгийн Форумаас жил бүр гаргадаг Future of Jobs буюу дэлхийн хамгийн эрэлттэй болон бууралттай мэргэжлийг танилцуулсан тайлангийн эхний арван мэргэжлийг жагсаан харуулав. Мөн тус байгууллагаас гаргадаг Global Risk буюу дэлхийн эрсдлийн тайланг энэ сард гаргаснаас онцлох баримтуудыг энд дурдлаа. Унших

Трапмын эхний долоо хоногийг 10 тоонд

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Д.Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлснээс хойш ямар шийдвэрүүд гарсныг энэ нийтлэлээс сонирхоорой.

Самсунг корпорацын Стратеги төлөвлөлтийн төслийн удирдагч Тукагийн журнал

Samsung корпорацад Стратеги төлөвлөлтийн төслийн удирдагчаар ажилладаг P.Эрдэнэтулга буюу Тукагийн нэг өдөртэй энэ нүүрээс танилцаарай. Унших

Биднийг унтаж байхад Самсунгийн танилцуулсан бүх зүйл

Энэ жилийн “Unpacked” арга хэмжээ 2025 оны 1-р сарын 23-ны 02:00 цагаас эхэлж, Galaxy AI-ийн илүү олон функц болон Galaxy S25 загварыг ил болгосон юм. Эдгээртэй дэлгэрэнгүй А12 нүүрнээс танилцаарай. Унших

Хиймэл оюун ухаан хэр их эрчим хүч иддэг вэ?

ChatGP-ээр 100 үгтэй мэйл бичүүлэхэд нэг сав ус асгаж гэрлийн чидэнг 15 минут асаах хэмжээний эрчим хүч зарцуулдаг гэдгийг та мэдэх үү? Энэ мэт хиймэл оюун ухааны байгальд үзүүлэх нөлөөг энэ нийтлэлээс мэдээрэй. Унших


түгээлтийн цэгүүд

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС
-Үндэсний номын сан

Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.