Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Сонины ээлжит дугаар уншигч таны гарт хүрэхэд бэлэн боллоо. 

Намар бол аялалд гарахад нэн тохиромжтой улирал. Гэхдээ зөвхөн аялал зугаалгын тухай яриагүй юм шүү. Үүнд хуримтлалын аялал эхлүүлэх тухай ойлголт ч мөн хамаарна. Учир нь намарт бидний хичээл, ажил эрчимжиж, ахуй амьдрал тогтсон хэмнэлд орсноор дараа жил шинэчлэх автомашин, ирэх намар хийх хурим, цас хайлахаар гарах холын аялал гээд зорьсон сэдсэнээ биелүүлэхэд шаардлагатай хуримтлалын аяллаа эхлүүлэх боломж бүрддэг. Энэ удаагийн дугаараа бид Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аянтай хамтран хүргэж байгаа бөгөөд хэрэв та хуримтлалын аялалд гарахаар зэхэж байгаа бол энэ сонин танд гарцаагүй тус болно.  

Аялал гэснээс, энэ сард Японы уран бүтээлч Торү Күранүки Монголд ирж, уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаад буцсаныг мэдсэн үү? Тэрээр 60 гаруй жил гэрэл зураг тэргүүтэй урлагийн олон төрлөөр бүтээл туурвиж, Япон, АНУ, Бельги, Хятад зэрэг оронд үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Монголд ирсэн богинохон хугацаанд нь түүнтэй ярилцах завшаан тохиож, ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаас нь уншигч тантай хуваалцаж буйг А7-р нүүрээс хүлээн аваарай.  

Голын өнгөт нүүрэнд Голомт банкнаас зарласан “Хадгаламжтай аялал” сугалаат аяны мэдээллийг орууллаа. Хуримтлал гэдэг нь бид өөрсдийнхөө ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт байтал үүнийхээ төлөө урамшуулалд хамрагдаж, азтан болох боломжтой гэдэг хэчнээн завшаантай хэрэг билээ. 

Үндэсний дээд лигийн шинэ улирал эхлэхэд ердөө хоёр хоног үлдээд буй энэ үед А10-р нүүрээ сагсанбөмбөгийн хорхойтнуудад зориулан бэлтгэлээ. Лигийн эргэн тойронд тун ч олон сонирхолтой үйл явдал, солилцоо наймаа хийгдсэнээс үзэхэд, дээд лигийн 31 дэх аваргын цуврал тун ч өрсөлдөөнтэй үргэлжлэх төлөвтэй байна. 

Оюутан, сурагчдын хичээл эхэлсэнтэй холбогдуулан Голомт банкны 20 гаруй жилийн турш хийж хэрэгжүүлж буй тэтгэлэг, хөтөлбөрүүдийн тухай мэдээллийг ч А13-р нүүрт багтаасныг онцлууштай. 

Эдгээр болон бусад сонирхолтой нийтлэлийг шинэ дугаартаа бэлтгэлээ. Таны хуримтлалын аялалд амжилт хүсье.


онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ?:Уран бүтээлч Торү Күранүки - "Хэзээнээсээ чулуунд сонирхолтой, уран бүтээлдээ янз бүрийн байдлаар чулуу хэрэглэж ирсэн ч тэр үед л анх надад чулуугаар зурах, “чулуутай хамтарч зурах” сэдэл төрсөн. Зөвхөн чулууг бүтээлдээ нэгэн элемент болгон хэрэглэх бус, чулуугаар уран бүтээл туурвих санаа төрсөн нь миний уран бүтээлчийн замналын хамгийн чухал эргэлт байсан..." Унших

Шинэ нээлтийг шинжлэх нь: Эртний үлэг гүрвэлийн хувьслын учгийг Монголын говь тайлав - Цул-толгойт хэмээн олонд танигдсан пахицефалозавр үлэг гүрвэлийн бүлгийн хамгийн эртний төлөөлөгч Монголын говиос тогтоогдов... Унших

Мэдүүштэй: Оюутан, сурагчдад зориулсан Голомт банкны хөтөлбөрүүд - Энэ жил тус байгууллагын 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд улирч буй 20 гаруй жилийн хугацаандаа тэд оюутан залууст зориулсан тэтгэлэг, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр иржээ... Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi