Энэ сарын хамгийн отгон сонины дугаар уншигч та бүхний гарт хүрэхэд бэлэн боллоо. 

2015 оны аравдугаар сарын 18-ны өдөр unread.today вебсайтын долоо хоногийн тойм буланд дараах гарчигтай нийтлэл орж байв: 

“7 хоногийн тойм: Бургер Кинг Монголд + Dell & EMC + Евро 2016”

Агуулгаас нь цухас дурдвал, “Германы ерөнхийлөгчийн айлчлал, түүнтэй холбоотой түгжрэл, бөөн бөөн хурим найр давхацсан намрын энэ өдрүүдэд дэлхийн түргэн хоолны томоохон брэндүүдийн нэг Burger King Монголд анхны салбараа нээснийг бид онцолж байна. Монгол Улс BK-ийн салбараа нээсэн 100 дахь орон болж байгаа бөгөөд энэ салбарт харьцангуй туршлагатай гэж хэлж болох "Макс Групп" үйл ажиллагааг эрхлэн явуулах ажээ.”

Энэ удаагийн дугаарын гол дүрийг та бүхэн дээрх цогцолбороос ойлгосон байх. Дэлхийн хоёр дахь том түргэн хоолны сүлжээ Монголд албан ёсоор орж ирээд 10 жилийн нүүрийг үзэж буйтай холбогдуулан энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.

Шинэ дугаарын ярилцлагын буланд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чинюнь Дяог онцоллоо. Тэрээр ХАА-н чиглэлээр доктор, профессорын зэрэг хамгаалсан ба Мексикийн Нэгдсэн Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байжээ.

Голын өнгөт нүүрийг бид яг л Бургер Кингийн үйл ажиллагааг нүдээр үзэх мэт мэдрэмж төрүүлэхүйц байдлаар бэлтгэхийг хичээлээ. Энэ хэсгээс Бургер Кингийн гал тогоонд ямар үйл явдал өрнөдөг, мөн тэдний бүтээгдэхүүн бидний гар дээр ирэхийн тулд ямар алба нэгжүүд хэрхэн ажилладаг талаарх мэдээллийг хүлээн авах боломжтой. 

Бид дугаар бүрдээ болж өгвөл бүтэн нүүр, боломгүй бол тал нүүр технологийн агуулга оруулахыг хичээдэг. Энэ удаа Самсунгийн танилцуулсан анхны виртуал бодит байдлын (VR) төхөөрөмжийн талаар А12-р нүүрт онцоллоо.

Уламжлал ёсоор энэ сард шинээр хэвлэгдсэн номуудыг онцлохоо мартсангүй. А13-р нүүрээс хүлээн авч уншаарай. 

Эдгээр болон бусад сонирхолтой нийтлэлийг бэлтгэсэн тул уншигч та алдалгүй олж мэдэх чухал агуулгаа цөм энэ дугаараас олж аваарай. 


ОНЦЛОх нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ?: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Чинюнь Дяотай түүний ажлын онцлог, хүүхэд ахуй, цаг төлөвлөх өвөрмөц арга барил зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа. Унших

Techworm: Хэдхэн хоногийн өмнө Samsung анхны виртуал бодит байдлын (VR) төхөөрөмжөө танилцууллаа. Тэд Google, Qualcomm-той хамтран Project Moohan нэрийн дор хөгжүүлж байсан төслийнхөө анхны бүтээгдэхүүнийг Galaxy XR нэрээр зах зээлд нэвтрүүлж буй нь энэ юм. Унших

Номын тухай: Түм түжигнэж бум бужигнасан номын баярын сартай золгон энэ сард ч олон номууд шинээр хэвлэгдэж, уншигч таны гарт хүрэхээр ээлж дараалан өрөгджээ. Сэтгэл засал, улс төр, гүн ухаан, тэр ч байтугай аймшгийн төрөл жанрыг хамарсан тэрхүү номуудтай нэг дор танилцъя гэвэл эл нийтлэлийг зориорой. Унших

Цаасаар болон цахимаар унших: newspaper.mn

Түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi