Манай редакцын баг сонины энэхүү дугаараа Хайнанаас бэлтгэн уншигч таны гарт илгээлээ. Редакцын 10 жилийн ойгоо тохиолдуулан бид долоо хоногийн турш халуун орны эрэг дээр ажиллаж, амарч байгаа нь энэ билээ.

Эл долоо хоногт бидний хөндсөн сэдэв бол кофе. Шинэ зуун гарсаар монголчууд бидний өдөр тутмын хэрэглээ болж, амьдралын хэв маяг, ажлын эрч хүчинд нөлөөлж буй энэхүү шидэт ундааны сайн талыг дурдаад баршгүй. Уншигч та ч хаа нэгтэйгээс кофены талаар хангалттай олон мэдээлэл авсан байх. Гэхдээ таныг Италийн De’Longhi брэндийн болон тэдний энэ сарын хямдралын талаар хараахан мэдээгүй байж магад хэмээн тус брэндийн онцлох загваруудыг танилцуулсныг голын өнгөт нүүрээс хүлээн аваарай.

Мөн кофег бүтээх асар олон аргаас нийтлэг хэдийг нь дурдав. Бид нэгэнт л кофеноос ангид амьдрах хэцүүхэн болсон тул хэрэглэж буй зүйлийнхээ тухай анхан шатны мэдээлэлтэй болж, хүсвэл бүр ч дэлгэрүүлэн судалж яагаад болохгүй гэж?

Манай редакцын сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарал хандуулж буй нэгэн сэдэв бол хэл шинжлэл. Энэ дугаартаа аливаа хэлэнд шинэ үг хэрхэн үүсдэг тухай, ингэж элдэв үг үүсэх нь тухай хэлийг устгаж байгаа асуудал мөн эсэхийг алдарт Шекспирийн жишээтэй уялдуулан тайлбарлав. Түүнчлэн их хэлний загвар (LLM) буюу энгийнээр хиймэл оюунтай харьцахдаа ямар үг хэллэгийг яаж ашиглавал үр дүнтэй байх тухай ч нийтэллээ.

Хэдэн долоо хоногийн өмнөөс үгийн сүлжээнд “шипи” нэмэгдэж, үл олдох зарим хариултыг нийтлэлүүд дундаас олж болдог болсныг идэвхтэй уншигч нар хэдийн мэдсэн биз ээ. Хэрэв та хараахан анзаараагүй байгаа бол “Цайны цаг” хэсэгт зочлоорой. Үгийн сүлжээнээс гадна бусад тоглоомууд ч шат дараатай шинэчлэгдсээр буй.

Энэ ташрамд, уншигч таныг дотоод болон гадаад мэдээг тогтмол гарчиглаж байгаарай хэмээн нөхөрсгөөр захья. Учир нь зөвхөн манай улсад гэлтгүй дэлхий дахинд болж буй олон үйл явдал биднийг урьд өмнөхөөс илүү зөв мэдээлэлтэй байхыг шаардаж байна.

Ингээд редакцын хамт олны маань зарим нь буудлын өрөөнөөсөө, зарим нь онгоцны буудлаас, зарим нь дарвуулт хөлгийн тавцан дээрээс ажилласан ээлжит сонины дугаараа тухлан уншаарай. Уншихдаа кофе уувал бүр супер!

Эндээс De’Longhi брэндийн кофе машинуудыг хямдралтай худалдан аваарай.


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Би хэрхэн ажилладаг вэ? - 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон: 2005 онд таван хүэнтэй эхэлж, өдгөө 200 гаруй албан хаагчтай болоод буй 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олонтой ярилцав. Унших

Мэдүүштэй - Шекспирийн зохиосон үгс: Шинэ үг хэрэглээнд хэрхэн нэвтэрдэг вэ?: “Эх хэлдээ хайргүй байх” гэдэг чухам юу гэсэн үг байж болох вэ? Хэл хэзээ, яагаад устдаг вэ? зэрэг асуултад хариулав. Унших

Мэдүүштэй - Гелэн хумсны будаг + Европын холбооны хориг: Охид бүсгүйчүүдийн өргөнөөр хийлгэдэг гелэн маникюрыг яг ямар шалтгаанаар хориглож буй шинжлэх ухаанчаар тайлбарлав. Унших


Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi