Энэ сарын отгон дугаараа бид Монгол Улсад анх удаа арилжааны банк үүсгэн байгуулагдсан 35 жилийн түүхэн ойд зориулан бэлтгэлээ. Монголын арилжааны банкны түүх Худалдаа Хөгжлийн Банкнаас эхлэлтэй бөгөөд 1990-ээд оны эхээр буюу зах зээлийн үед байгуулагдсан компани, аж ахуйн нэгжүүд цөм Худалдаа Хөгжлийн Банкны харилцагчид билээ. Тийм ч учраас Монгол орны эдийн засгийн хөгжлийн жолоо цулбуурыг атгагсдын нэг байсан нь яалт ч үгүй Худалдаа Хөгжлийн Банк юм.
Сонгодог хөгжим, симфони оркестр сонирхогчдод дуулгах таатай бас таагүй нэгэн мэдээ байгаа нь Fantasia Studio-ийн хамт олон энэ сарын 27-нд 12 дахь тоглолтоо та бүхний сонор, мэлмийд хүргэхэд бэлэн болжээ. Энэ нь тэдний сүүлчийн тоглолт байх бөгөөд бэлтгэл сургуулилтын завгүй өдрүүдийнхээ дундуур бидэнд цаг гарган “Бид хэрхэн ажилладаг вэ?” буланд маань оролцсоныг А7 нүүрээс уншаарай.
Сонины үндсэн сэдвийн дагуу голын өнгөт нүүртээ Худалдаа Хөгжлийн Банкны 35 жилийнхээ ойн хүрээнд хийсэн онцлох гурван ажлыг танилцууллаа. Тэд ойтойгоо холбогдуулан Google Pay төлбөрийн системийг Монголд нэвтрүүлж, сагсан бөмбөгийн SG Apes багийн ивээн тэтгэж, Монголын анхны 100 хувь хиймэл оюунаар бүтээсэн corporate branding TVC-г хийжээ.
Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан А10 нүүртээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх 10 зөвлөмжийг бэлтгэлээ.
Монголын блокчэйн, крипто комюнитигийн хамгийн том цугларалт энэ сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тус арга хэмжээний талаар мэдэх ёстой бүх зүйлийг А12 нүүрээс уншаарай.
Мөн бид технологийн сэдвийг хэзээд үл орхигдуулдаг заншлынхаа дагуу А13 нүүртээ бэлтгэлээ. Эндээс Google хиймэл оюуны өрсөлдөөнд томоохон ахиц гаргаж, шинэ үеийн хэлний загвар болох Gemini 3-аа албан ёсоор танилцуулсан тухай мэдээллийг хүлээн аваарай.
Эдгээр болон бусад сонирхолтой нийтлэлүүдийг энэхүү сониндоо багтаалаа.

онцлох нийтлэлүүд
Бид хэрхэн ажилладаг вэ? - Fantasia Studio-ийн хамт олон: Манайх 2022 оны есдүгээр сард хийсэн анхны тоглолтоос хойш улирал тутам нэг тоглолт зохион байгуулсаар өдгөө 11 тоглолтын ард гараад байна. Энэ хугацаанд 23,000 гаруй үзэгч, 150 гаруй уран бүтээлч болон арын албаны багийнхныг хамарсан үйл ажиллагааг явуулжээ ...
Мэдүүштэй - "Ulaanbaatar Blockchain Week" арга хэмжээний талаар мэдэх ёстой бүх зүйл: Блокчэйн, крипто комюнитигийн гол тоглогчид, төсөл хэрэгжүүлэгчид, веб3 хөгжүүлэгчид, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид нэгэн дор цуглах бөгөөд цаашдын чиг хандлага, экосистемийн хөгжил, төслүүдийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх болно ... Унших
Techworm - Google-ийг AGI-д хөтлөх Gemini 3.0 танилцуулагдлаа: Gemini 3 нь Google Search, Gemini апп, Workspace болон байгууллагын үйлчилгээ зэрэг бүх гол бүтээгдэхүүнтэй шууд интеграц хийнэ ...
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi

Сэтгэгдэл бичих

