Улс даяараа нэг бахархаж, нэг хэрэлдэж, нэг эвлэлдсэн өдрүүд өнгөрч байна. Энэ дундаас бид Оюутолгойг тойрсон асуудалтай холбоотой саяхан болж өнгөрсөн нээлттэй сонсголыг онцлов.
Сонсголд оролцсон 200 гаруй оролцогчийн хэлсэн, тайлбарласан, хариулсан олон зуун өгүүлбэрээс онцлох арвыг нь А10 нүүртээ сийрүүлснийг зав гаргаад уншаарай хэмээн хүсье. Юу болоод байгаа талаар бага ч атугай мэдээлэл авна гэдэгт итгэлтэй байна.
Манай долоо хоног тутмын сонин дугаар бүрээ хамтрагч байгууллагатай хийдэг уламжлалтай. Энэ удаагийн дугаарын хамтрагч бол Lexus. Тэр дундаа Lexus GX550 загварын төмөр хүлгийг онцолж, ковер зурагтаа болон голын нүүрдээ дүрсэллээ. Автомашинаа солих гэж буй бол “Гэр бүлийн тань найдвартай гишүүн болох” GX550 загварыг сонирхоод нэг үзээрэй.
Мөн өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Хүүхдийн Сангийн 79 жилийн ой тохиов. Монгол Улсад хүүхэд багачуудын хөгжил, боловсрол, эрүүл мэндийг дэмжих, эрхийг хамгаалах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй тус хамт олонд баяр хүргэж, тус хэрэгжүүлэгч агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы ярилцлагыг нийтэллээ.
Биднийг шинэ жилдээ бэлдэж байх зуур дэлхийн энтертайнмэнт, стрийминг салбар хаашаа чиглэхээ шийдэж буй гэлтэй. Тодруулбал, Harry Potter-оос эхлээд Game of Thrones хүртэлх алдарт цувралуудыг эзэмшигч Warner Bros. санхүүгийн алдагдлаа нөхөхийн тулд шинэ эзэн хайж буй. Уг өрсөлдөөнд Netflix, Paramount гэсэн хоёр том тал тунаж үлдээд байгаа тухай А11-р нүүрээс уншаарай.
Үргэлжлүүлэн, оны шилдэг видео тоглоомуудыг шалгаруулдаг The Game Awards-ийн онцлох ялагчдыг мөн танилцууллаа.
Эцэст нь, unread books-ийн шинэхэн бүтээл болох “ХҮН: Нэгэн арван” номыг танилцуулж байгаадаа туйлын таатай байна. Энэ нь манай редакцын бие дааж, өөрсдийн нэр дор эрхлэн гаргасан гурав дахь ном бөгөөд улс төрийн агуулгыг гуравдагч өнгцөөс, баримтад тулгуурлан, сонирхолтой байдлаар бичсэн тул уншигч таны улс төрийн боловсролд хэрэг болох нь дамжиггүй.
Долоо хоног тутмын сонины маань 68 дахь дугаарыг сонгон авч, редакцын зурвасыг энэ хүртэл уншсан танд баярлалаа.

Онцлох нийтлэлүүд
Би хэрхэн ажилладаг вэ?: НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Хүүхдийн сангийн 79 жилийн ойг тохиолдуулан суурин төлөөлөгчийн ярилцлагыг онцлов. Унших
Номын тухай: Бидний эрхлэн гаргасан “ХҮН: Нэгэн арван” номын тухай: unread books-ийн ээлжит бүтээл улс төрийн отгон хүчний нэгэн арваныг хүүрнэв. Унших
Мэдүүштэй: Warner Bros.-ийг өөрийн болгох өрсөлдөөнд хэн ялах вэ?: Холливүүдийн тэргүүлэх кино үйлдвэрлэгч яагаад зарагдах болсноос эхлээд үнэ хаялцаж буй Netflix болон Paramount Skydance компаниудын саналыг тайлбарлав. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe

Сэтгэгдэл бичих

