Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 850,000 жуулчин Монгол Улсыг зорин ирсэн нь манай улс бол соёл, түүх, нүүдлийн хэв маягаараа жуулчдын анхаарлыг татаж буй өвөрмөц чиглэл гэдгийг батлах биз ээ. 

Олон жилийн турш нэг сая жуулчин хүлээн авах зорилготой байсан Монголчуудын хувьд Netflix-ийн Physical:Asia цуврал, и-спортын баг тамирчид, “Go Mongolia” санаачилга зэргийн ачаар дэлхий дахины анхааралд өртөөд буй нь бахархалтай. Өдгөө эл мөрөөдөл зөвхөн мөрөөдөл төдий биш цээжинд багтах биелэгдэхүйц зорилго болжээ. 

Тийм ч учраас бид энэ удаагийн дугаарт нэг сая жуулчин гэдэг бодит амьдрал дээр ямар ямар утга учиртай вэ гэдгийг дүрслэн харуулахыг зорилоо. Ердөө 3.6 сая хүн амтай улсын хувьд нэг сая гэдэг тоо асар их сонсогдоно. Гэхдээ үнэхээр энэ тоо тийм өндөр тоо юу? 

Жуулчид Монголд ирээд хэр их мөнгийг үрдэг вэ? Тэд ихэвчлэн хэзээ, ямар үед ирдэг вэ? Эдгээр асуултыг бид өөрсдөөсөө ч асуусан бөгөөд та ч мөн адил хэзээ нэгэн цагт бодож байсан болов уу. Тиймээс аялал жуулчлалын цар хүрээ, үр нөлөөг илүү сайн ойлгохын тулд дугаарын голын хоёр нүүрийг эргүүлэн хараарай.

Амьдралынхаа дийлэнх цагийг хүн унтаж өнгөрүүдэг бол үлдсэн хэдхэн цагийнхаа талаас илүүг ажил дээрээ өнгөрүүлдэг. Тэрхүү цаг мөчийг илүү бүтээмжтэй, уян хатан мөн амар байлгахаар бүтээгдсэн Timely аппыг бүтээсэн Тек Стрим ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Болорхүү энэ удаагийн ярилцлагын буланд маань оролцлоо. 

Үргэлжлүүлэн шинжлэх ухааны салбарын нээлтүүдийг дэлгэрэнгүй, ойлгомжтой тайлбарладаг “шинэ нээлтийг шинжлэх нь” цуврал нийтлэлийн оны эхний дугаарыг А11 нүүрнээс хүлээн авч уншаарай. 

Шинэ он гэдэг салбар бүрийн хувьд шинэ бүтээлүүдээ өлгийдөн авах хариуцлагатай цаг үе билээ. Тэгвэл кино урлагийн салбарт 2026 онд үзэгчдийн мэлмийг мялаах ямар бүтээлүүд төрөх бол? Сонины A12 нүүрнээс сонирхоорой. 

Өнгөрсөн долоо хоногт Лас Вегас хотноо Consumer Electronics Show буюу хэрэглээний технологийн үзэсгэлэн болсон билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс шинийг эрэлхийлэгчид ийш зорин өөрсдийн галзуу санаануудаа дэлгэж үзүүлдэг уламжлалтай. Тэгвэл тус арга хэмжээний үеэр ямар шинэ технологиуд танилцуулагдсаныг A13-р нүүрнээс уншаарай.


Онцлох нийтлэлүүд

Шинэ нээлтийг шинжлэх нь: Хавдрын эсрэг технологи хөгшрөлтөд хэрхэн ашиглагдав?: Хүний эд эс хөгширснөөс болж олон өвчлөл үүсэх шалтгаан болдог харин үүнийг ухраах боломж бий юу? Унших

Techworm: Хамгийн галзуу технологийн арга хэмжээ CES 2026-г тоймлох нь: Лас Вегас хотноо Consumer Electronics Show буюу хэрэглээний технологийн үзэсгэлэн дээрх сонин хачныг сонирхъё. Унших

Мэдүүштэй: 2026 онд нээлтээ хийх топ 26 дэлгэцийн бүтээл: Энэ онд нээлтээ хийхээр товлогдсон шинэ содон бүтээлүүдтэй цогц танилцъя. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn


түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe