Өнөөдөр дэлхий нийтээр анхаарал хандуулж, чухал шийдвэрүүдийг нь чих тавин хүлээдэг Дэлхийн эдийн засгийн форум (WEF) албан ёсоор эхэлж байна. Уламжлал ёсоор Швейцарын Давос хотноо энэ сарын 23-ны өдөр хүртэл зохион байгуулагдах уг чуулганд 130 орчны 3,000 орчим оролцогч хүрэлцэн очоод буй бөгөөд Монгол Улсын хувьд ч өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа билээ.
Та бүхэн Дэлхийн эдийн засгийн форумын тухай зайлшгүй мэдэх учиртай чухал мэдээллүүд, морилон очсон онцлох зочид, өнгөрсөн онуудад анхаарал хандуулж ирсэн гол сэдвүүд, Монгол Улсын оролцоо зэрэг цогц мэдээллийг голын өнгөт нүүрүүдээс аваарай.
Мөн WEF-ийг угтан гардаг “Global Risk” буюу дэлхийн эрсдэлийн тайлангаас бид чухал дөрвөн санааг сийрүүллээ. Энэ цагт бидний заавал анхаарлаа хандуулах учиртай асуудал ойрын хоёр жилдээ Гео-эдийн засгийн зөрчилдөөн байх бол арван жилийн хугацаанд цаг уурын эрс тэс үзэгдэл байх ажээ.
Энэ удаагийн дугаарын ярилцлагын хэсэгт Монгол Улс интернэтэд холбогдсоны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан яг 10 жилийн өмнө хийж байсан классик ярилцлагаа эх хувилбараар нь уншигч танд өргөн барилаа. Мэдээж эл ярилцлагын зочин бол монголчуудыг анх интернэтэд холбогдоход чухал үүрэг гүйцэтгэсэн Датаком ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат юм. Түүний ярилцлагаас авч болох санаа сэдэл өнөөг хүртэл олон бий.
2026 он гарахтай зэрэгцэн сошиалд “Шинэ 2016 он” гэх трэнд газар аваад буй энэ цаг үед сошиал медиа ертөнцөд ямар төрлийн контент стратеги хамгийн үр дүнтэй “ажиллах” вэ гэдгийг А11-р нүүрт хуваалцлаа. Хэрэв та шинэ ондоо сошиал медиа талбартай ойр ажиллах гэж байгаа бол заавал уншаарай.
Мэдээж бид технологийн агуулгаа үл орхигдуулж, Google Translate-тэй ижил зах зээлд өрсөлдөхөөр туршилтаа хийж буй ChatGPT Translate-ийн талаар нийтлэл бэлтгэлээ. Ингэхдээ манай редакц өөр өөр агуулгатай бичвэр ашиглан англи, турк хэл дээр туршиж үзсэн юм.
Шинэ ондоо унших номын тоогоо ахиулах зорилготой уншигч танд зориулан хурдан унших техникийн талаарх сонирхолтой нийтлэлийг А13-р нүүрт багтаасныг бүү алгасаарай.
Ингээд 73 дахь дугаараа тухлан сууж, таалан уншина уу.

Онцлох нийтлэлүүд
Би хэрхэн ажилладаг вэ?: Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат - Монгол Улс интернэтэд холбогдсоны түүхт 30 жилийн ойд зориулан Д.Энхбат гуайн 10 жилийн өмнөх ярилцлагыг эх хувилбараар нь хүргэж байна. Унших
Unread туршив: ChatGPT Translate VS Google Translate - Google Translate-тэй өрсөлдөх ChatGPT Translate-ийг бид англи, турк хэл дээр туршиж үзсэнээ уншигч танд хуваалцаж байна.
Мэдүүштэй: 2026 онд сошиал медиаг юу тодорхойлох вэ? - 2026 онд сошиал медиа ертөнцөд юу хамгийн үр дүнтэй “ажиллах” вэ?
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe

Сэтгэгдэл бичих

