Брэндийн шинэ өнгө төрх гэдэг зөвхөн нүдэнд харагдах логоноос гадна компанийн өнөөгийн өөрчлөлт, ирээдүйн зорилгыг илэрхийлж байдаг. Юмс ээлжлэн солигдож, шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг жамаар өнгөрсөн сард Ард Санхүүгийн Нэгдэл шинэ өнгө төрхтэй болжээ.
Анх 2013 онд хурд, хүч, манлайллыг бэлгэдэж, дүрэлзэх гал мэт улаан өнгийг ашигласан ARD лого үүссэн гэдэг. Харин дараа жилд нь Чонон Сүлдийг үндсэн бэлгэдлээ болгосон нь Ард Санхүүгийн Нэгдэлийн Үүсгэн байгуулагч Ч.Ганхуягийн томьёолсон “Чоно эдийн засаг” гэх ойлголттой нийцэж байв.
Улаан өнгө нь эрч хүч, зоримог байдлыг илэрхийлдэг боловч санхүүгийн салбарт уналтыг ч мөн илтгэдэг билээ. Иймд тэд шинэ өнгөөрөө хар, цагаан, саарал гэх тогтвортой байдлыг илэрхийлэх өнгийг сонгосон аж. Шинэ брэндийн өнгө төрхөд ган төмөр мэт тексчур орсон нь бат бөх, найдвартай, тэсвэртэй гэсэн утгыг илэрхийлж буй. Энэ тухай дэлгэрэнгүйг голын өнгөт нүүрээс уншаарай.
Бужигнасаар сая л нэг дууссан Дэлхийн эдийн засгийн форум дээрх уур амьсгал, нөхцөл байдал ямар байгааг ярилцлагын булан (A7)-гаас сонирхоорой. Энэ удаагийн журналд Дэлхийн эдийн засгийн форумд гол сэдэв болох хиймэл оюуны салбарыг төлөөлөн Монгол Улсаас Б.Болор-Эрдэнэ (Обуна) оролцсон юм. Түүнийг Давосоос Дубай руу нисэх хүртэл нь тасралтгүй холбогдсоор уг нийтлэлээ бичиж дуусгав.
Энэ сард хооллолттой холбоотой сэдвүүд интернэтэд од болсон билээ. АНУ хооллолтын пирамидаа уруугаар нь харуулж, TikTok дээр эслэг буюу нэг төрлийн нүүрс усны хэмжээгээ нэмэх fibermaxxing гэх ойлголт хүчийг авсан юм. Тэгвэл энэ хаанаас гаралтай, яагаад од болсон нэршил болохыг шинжлэх ухаанчаар тайлбарласныг А11-р нүүрээс уншаарай.
Дөрөвхөн хоногийн дараа зохиогдох Шинэ Монгол сургуулийн төгсөгчдийн арга хэмжээнд оролцох үе үеийн төгсөгчид, илтгэгчдийн яриаг ч мөн буулгалаа. Тэд сургуультай холбоотой дурсамж, сурсан чадвар, тулгарсан сорилт бэрхшээлээ А12-р нүүрт бидэнтэй хуваалцсан юм.
Эцэст нь, 74 дугаарын турш бидэнтэй хамт байгаа уншигчдадаа талархлаа илэрхийлье. Шинэхэн дугаараа шимтэн уншина хэмээн найдаж байна.

онцлох нийтлэлүүд
Журнал: Дэлхийн эдийн засгийн форумаас Обуна бичив. Унших
Тайлбарлах нь: Fibermaxxing буюу эслэгээ нэмэх шинэ хооллолтын трендийг тайлбарлав. Унших
10x10: Шинэ Монгол сургуулийн үе үеийн төгсөгчдийн түүхийг энд бичив. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe

Сэтгэгдэл бичих

