Гуравдугаар сар ирлээ.

Дэлхий ертөнц арай хурдан эргээд байгаа мэт санагдаж байна уу? Шинэ он саяхан л гарсан атал бүхэл бүтэн хоёр сар нь хэдийн өнгөрчээ. Юм бүхэн өндөр хурдаар өөрчлөгдөн хувьсаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон зэвсэгт мөргөлдөөн ч өөрчлөлтийг хурдасгахад хувь нэмрээ оруулав. Цар тахлын үеэс хойш шил дараалсан өөрчлөлт, гэнэтийн мэдээ эгэл байдал болж, бид ч түүнд нь дасах шиг болжээ.

Энэхүү өөрчлөлт ажил хөдөлмөрийг өөрчилсөөр байгаа нь бидний амьдралд хамгийн ихээр мэдрэгдэх нь дамжиггүй. Шинэ ур чадварт суралцаж, орлогын эх үүсвэрээ нэмж, дор бүрнээ бүсээ чангалан, бэлэн байдалд орж байгааг эргэн тойрноосоо ч харж буй биз ээ.

Нэг үе бид хиймэл оюунд ажлаа алдах юм байна гэсэн айдастай байсан бол энэ жилээс хамтран ажиллах хэрэгтэй юм байна, ажил мэргэжлийн тодорхойлолт л өөрчлөгдөх болохоос ажлын байр бол багасахгүй гэдгийг ойлгож байх шиг. Энэ нь ч баримттай. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас 2030 он гэхэд 92 сая ажлын байр устана гэсэн ч түүний хариуд 170 сая ажлын байр шинээр бий болно гэж таамагласан юм.

Өөрөөр хэлбэл, хиймэл оюун, ногоон шилжилт зэргээс хамаараад бид ирээдүйд өнөөдрийнхөөсөө арай өөр ажил хийх хэрэгтэй болно. Энэ бол гарцаагүй ирээдүй. Тиймээс бид бэлтгэлтэй байх ёстой. Ямар ур чадварууд моодонд орохыг тооцоолж, одоогийн салбар, ажлын байр маань асуудалд орвол яах вэ гэдгийг эргэцүүлэн бодно гэсэн үг.

Дээрх тоо зөвхөн дэлхийд бус Монголын нөхцөлд ч мөн адил үнэний ортой. Өнгөрсөн онд л гэхэд аж ахуйн нэгжүүдийн 20 гаруй хувь нь хайсан ажилтнаа олж чадаагүйн сацуу манай улсад жил бүр 100,000 хүртэлх орон тоо бий болж байгааг дурдахгүй өнгөрч үл болно. Эрэлт хангалттай их байгаа хэрэг.

Гагцхүү бид тэдгээрт нийцэх эсэх, өөрсдийн ур чадварыг хүссэн хэмжээндээ үнэлүүлж, тухайн байгууллагад бодитой хувь нэмэр оруулж чадах уу гэдгээ бодох цаг болжээ.

Хувьсан өөрчлөгдөх Хөдөлмөрийн мөрөөр дугаарт маань тавтай морил. Ирээдүй яаж ч өөрчлөгдсөн монголчууд бид дасан зохицохдоо гаргууд ард түмэн билээ. Шинэхэн дугаараа шимтэн уншина уу.


онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Өнгөрсөн оноос эхлэн сайдын албан тушаалыг хашиж буй түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя. Ушних

Биднийг унтаж байх хооронд Samsung-ийн танилцуулсан бүх зүйл: Энэ жилийн технологийн салбарын салхийг нээсэн бүтээгдэхүүнүүдтэй танилц. Унших

2026/2: 2-р сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд: Дотоодын хэвлэлийн газруудын шинэ бүтээлүүдээс онцлов. Унших

ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe