Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон тэмдэглэлт өдөр давхацлаа. 3-р сарын 21-ний бямба гарагт НҮБ-ын Олон улсын ойн өдөр, 22-ны ням гарагт Дэлхийн усны өдөр, Наурызын баяр, монгол хүн анх сансарт ниссэн өдөр гэхчлэн байгаль дэлхийгээ хайрлах, хүн төрөлхтний ололт амжилтаар бахархах  мөчүүд ар араасаа хөврөв.

Бид эдгээр тэмдэглэлт өдрүүдээс монгол хүн анх сансарт ниссэн өдрийг онцлон тодотгож байна. Гэхдээ хий хоосон бахдан цэнгэхийг хүссэнгүй. Харин ч улс орнуудын энэ онд хөөргөхөөр төлөвлөсөн сансрын хөтөлбөрүүдийг онцолж, алсын хараа ач холбогдлыг нь тайлбарлах зуураа тэмдэглэлт өдрөөс хойш тэр чигтээ зогсонги байдалтай болсон гэж хэлж болохуйц Монгол Улсынхаа нөхцөл байдлыг уншигч танд учирлан сануулав. Цаг гарган голын нүүрүүдэд саатаарай.

Үргэлжлүүлэн 10 тоо буландаа Монголын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 2 сарын үзүүлэлтүүдээс онцлох тоонуудыг хүргэлээ. Онцлон нэг тоо дурдваас, эрэгтэйчүүдийн дундаж цалин 2025 оны 4-р улиралд 3.1 сая, эмэгтэйчүүдийнх 2.6 сая төгрөг байжээ. Үндсэндээ 492,200 төгрөгийн зөрүүтэй байгаа юм.

Мэдээж шинжлэх ухаан болон технологийн агуулгыг удаах нүүрүүдээс унших боломжтой. Эсийн түвшинд залуужуулах нэг аргыг эрдэмтэд эсийн “Хамрын хийд” буюу энергийн төв “митохондри”-оос олсон бөгөөд “жинхэнээсээ залуужуулах” аргыг тайлбарлав. Мөн Nvidia-гийн хөгжүүлэгчдэд зориулсан GTC арга хэмжээнээс шинэ бүтээгдэхүүн, шинэлэг хамтралуудын талаар онцоллоо. 

Номын тухай буланд энэ сарын 16-нд уншигчдын хүртээл болсон “Улаан бал” нэвтрүүлгээрээ бидний эчнээ танил УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл” бүтээлийг санал болгов. Яагаад унших ёстойг яг таг гуравхан шалтгаанд багтаасан билээ. 

Дуулгах нэгэн таатай мэдээ байгаа нь Монголын шинжлэх ухааны хамгийн том цугларалт SciCon 2026 арга хэмжээ айсуй. Уг арга хэмжээгч дөрөв дэх жилдээ Гэж Юу Вэ болон ТэнГэр телевиз хамтран зохион байгуулах гэж байна. Хамгийн сүүлийн нүүрт хамтран ажиллах хэн бүхнийг урилаа. 

Дугаарын эрхлэгч,
Мажигаа


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Зочинтой булан: Хар нүхний анхны бичлэгийг хийх T-REX багийн гишүүн Цогтын журнал - Тэрээр Колумбийн Их сургуульд физикийн мэргэжлээр сурдаг бөгөөд түүний T-REX баг NASA, MIT, Принстоны Их сургуулиудаас зөвлөгөө аван ажиллаж буй. Унших

Мэдүүштэй: Эсийн “Хамрын хийд”-ээ идэвхжүүлж, урт удаан наслах нь - Эсийн түвшинд залуужуулах нэг аргыг эрдэмтэд эсийн “Хамрын хийд” буюу энергийн төв “митохондри”-оос олжээ. Чухам яаж гэдгийг энэ нийтлэлээр тайлбарлав. Унших

Techworm: Nvidia-гийн ирээдүйн Их төлөвлөгөөтэй танилц - Nvidia-ийн хөгжүүлэгчдэд зориулсан GTC арга хэмжээнд Женсен Хуангийн хэлж буйгаар Blackwell болон Rubin чипийн борлуулалт 2027 гэхэд 1 их наяд долларт хүрэхийг амлаж, Intel-ийн толгой цохидог CPU-ийн зах зээлд том тоглогч болох амбицаа ил болголоо. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe