Эрүүл биед саруул ухаан оршино гэж монголчууд ярьдаг. Шинжлэх ухаанд ч тэр ам руугаа хийсэн бүхэн тань эм болох уу хор болох уу гэдгийг янз янзын эрхтэн тогтолцоотой холбож тайлбарладаг билээ. Харин ходоод гэдэс маань тархитай холбоотой гэхээр нэг л толгойд буухгүй, үнэмшилгүй сонсогдож байна уу?

Тархи гэдэс хоёр байнгын мэдээлэл солилцож байдагтай холбоотой хүний идсэн уусан бүхэн сэтгэн бодох чадвар, сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг. Аль эрт үеэс л бөмбөрцгийн хэдэн талд улс орнууд сүү, сүүн бүтээгдэхүүн, исгэж болгосон хүнс идэж уусаар ирсэн билээ. Монголчуудын хувьд цагаан идээгээ идэж ирсэн уламжлалтай ч хотжилттой холбоотойгоор уламжлалт хүнснээсээ улам бүр холдсоор байгаа нь нууц биш. Хүний гэдэсний ашигтай бактериудын тэнцвэрт орчин алдагдсанаар өвчин эмгэгт өртөмхий, стресс бухимдал ихтэй, арьс харшлын өвчнөө анагаах учраа олохгүй явах нь бий. Борви бохис хийлгүй ажиллаж буй бидэнд бага ч болов “бүүст” хэрэг болдог. Энэ нь заавал эм, тариа, витамин гэхээс илүү таны гэдсэнд аль хэдийн байдаг ашигтай бактериудын үйл ажиллагааг жаахан дэмжээд өгөхөд л хангалттай. 

Тиймээс бид энэ удаа хаврын хавсарга өдрүүдэд ханиад томуунаас сэргийлж, биеийн дархлаагаа хамгаалж, харшлаа эхлэхээс нь өмнө арга хэмжээ авах гээд аль ч үед дэм болдог ашигтай бактерийг онцолж байна. Ашигтай бактерийн тухай хүмүүс сайн мэддэг ч зах зээлд байгаа тэр олон сонголтоос юунд нь тулгуурлаж сонголтоо хийхээ төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс бид 22 жилийн түүхт Optibac брэндтэй хамтран ашигтай бактерийн үүх түүхээс авхуулаад шинжлэх ухааны олон судалгаануудыг голын өнгөт нүүрэндээ багтаалаа. 

Харин А10-р нүүрэнд ашигтай бактерийг нойр, насжилт, антибиотик зэрэг сэдэвтэй холбон тайлбарласан тул энэ хэсэг ашигтай бактеритай анхлан танилцаж байгаа хүмүүст сонирхолтой байх болов уу. Цаашлаад А12-р нүүрэнд өчигдөрхөн өндөрлөсөн Номын баяраар хэвлэгдсэн номуудаас танилцуулав. Хэрэв та Номын баяр дээр очиж амжаагүй бол манай уг нийтлэлээс шинэ номуудын тухай цогц мэдээллийг авах боломжтой. Харин Номын баяраар манай Unread-ийн асраар зочилж амжсан бол бид шинэхэн тоглоомоо нийтэд танилцуулсныг мэдэх биз ээ. “Солбио” тоглоом маань unread.games дээр орсон тул шинэ тоглоом тоглож өөрийгөө сорингоо шинэхэн сониноо уншиж шинэ долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлээрэй.  

Дугаарын эрхлэгч,
Гэрэлээ


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Бид хэрхэн ажилладаг вэ? - CU-гийн Хоолны үйлдвэрийн хамт олон: Өдөрт 60 мянга гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг CU-гийн хоолны үйлдвэрийнхнийг бид энэ удаагийн дугаартаа онцоллоо. Унших

Techworm - Биднийг унтаж байхад Google-ийн танилцуулсан бүх зүйл: “The Android Show 2026” зохион байгуулагдсантай холбоотой Google компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи олон нийтэд танилцуулагдсан билээ. Тэдгээрээс бид уламжлалт ёсоороо танилцуулахаар бэлдлээ. Унших

Номын тухай - 39 дэх удаагийн Номын баяраас онцлох 39 бүтээл: Өчигдөрхөн өндөрлөсөн Номын баярын үеэр олон арван ном хэвлэлтээс гарч уншигчдын гарт очсон билээ. Хэрэв та Номын баяр дээр очиж амжаагүй бол манай уг нийтлэлээс шинэ номуудын тухай цогц мэдээллийг авах боломжтой. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

Түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe