Улс төрийн хэрүүл тэмцэл газар авч, нийгмийн хуваагдал дээд цэгтээ хүрч, фракцууд бие биеэ бойкотолж, хамгийн гол нь та бидний ажил төрөл гацаад байсан цаг саяхан. Энэ бүхэн Н.Учралаар ахлуулсан шинэ Засгийн газар байгуулагдах үед арай намжиж, Монгол Улсын гүйцэтгэх засаглал буух эзэн, буцах хаягтай болж, ямар ч байсан төрийн ажил урагшлах болсон юм.
Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг мэдэхэд 100 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд шинэ болон улиран ажиллаж буй сайдууд дор бүрнээ бодсон бодлогынхоо дагуу ажлаа хийсээр их амралтын өмнө ирээд байна.
Уг 100 хоногт нэг баг болж ажилласан 20 сайд болон тэдний удирдлага дор ажилласан салбар яамдууд ажлын тайлангаа гаргаж эхэлжээ. Иймд бид ч мөн уншигч танд Засгийн газрын сүүлийн 100 хоногт хийсэн ажлуудаас 100-г нь онцолж, тойм байдлаар хүргэж байна.
Уншигч та улс төр сонирхдоггүй, нам эвсэл дэмждэггүй байсан ч Монгол Улсад амьдарч л байгаа бол биднийг удирдаж байгаа хүмүүс юу хийж байна гэдгийг гүйлгээд ч болов нэг хараарай. Ялангуяа төрийн гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй бүхэн бидний амьдралд шууд нөлөөлж байдаг юм шүү.
Энэ удаагийн сонин, уншигч таны гарт наадмын 10 хоногийн амралтын эхээр хүрэх тул амралтаар юу хийж болох сэдэл өгөх үүднээс “10 ертөнц, 10 өнцөг” нийтлэлийн нэгэн сонирхолтой дугаарыг хэвлэлээ. Манай редакцын уншигч 10 залуусын амралтын төлөвлөгөө юу хийхээ хараахаа төлөвлөөгүй байгаа танд тус болж мэдэх юм.
Мөн жил бүрийн өдийд шинэчлэгдэн гардаг Ройтерсын “Цахим мэдээний тайлан 2026”-гаас онцлох үр дүнг хүргэж байна. Сонины уншигч танд сэтгүүл зүйн салбарын ирээдүйн чиг хандлагыг сонирхуулъя.
Манай редакцын сонин наадмын амралтаар ч үл тасрах бөгөөд 7/20-нд 99 дэх дугаар, 7/27-нд 100 дахь (гайхалтай!) дугаараа хүргэх товтой байна. Нэгэн зуун дугаарын турш хамт байгаа, цаашид ч байх уншигч танд баярлалаа.
Баяр наадмын өдрүүдэд сайхан амарч, болгоомжтой зугаалж, бие сэтгэлээ тэнхрүүлээд ирээрэй.

ОНЦЛОх нийтлэлүүд
Одмөндөр сувгийн хөтлөгч, түүхийн багш, археологич А.Маратхаан: Суут түүхчдийн шавиас сургуулийн багш, барилгын туслах ажилтнаас бодибилдингийн тэмцээний тамирчин хүртэлх амьдралын баялаг нугачааг туулсан түүний сонирхолтой түүх болоод ажил амьдралын нөү-хаутай танилцаарай. Унших
Наадмаар яаж амрах гэж байна даа?: Наадмын 10 хоногийн амралтаар уншигч залуус маань юу хийж амрахаар төлөвлөж байгааг болон тэдний үндэсний их баяр наадамтай холбоотой нандин дурсамжуудыг хуваалцлаа. Унших
Digital News Report 2026: Хэвлэл мэдээлэл үү? Хиймэл оюун уу?: Ройтерс хүрээлэнгээс гаргадаг “Цахим мэдээний тайлан 2026”-гаас онцлох үр дүнг тоймлон сэтгүүл зүйн салбарын ирээдүйн чиг хандлагын талаар таамаг дэвшүүлснийг сонирхоорой. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
Түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

