Наадмын урт амралт дуусаж, намартаа бэлдэхэд хэдхэн долоо хоног үлджээ.
Биднийг наадаж байх хооронд Tesla хүүхдийн дугуй гаргаж, БНХАУ шинэ хиймэл оюуны загвар бүтээн, Их Британи шинэ лидерээ сонгоод амжив. Харин Монголд наадмын дараа намар гэгчээр зарим компани шуудхан ажилдаа орж, өнгөрсөн хагас жилээ дүгнэж байна. Тэд бол Ард Санхүүгийн Нэгдэл.
Энэ удаагийн дугаартаа бид тэдний хагас жилийн хугацаанд хийсэн 20 ажлыг онцолж, бүтцийн хувьд ямар чухал өөрчлөлтүүдийг өнгөрсөн хугацаанд хийсэн бэ гэдгийг танилцууллаа.
Голын өнгөт нүүрэнд бид Ардын технологийн шинэчлэл, дэлхийн зах зээлд эзлэх байр суурь, шинэ өнгө төрх гээд олон талын өөрчлөлт, шинэчлэлийг цэгцтэйгээр хүргэсэн.
Харин ковер дүрслэлд тун удахгүй болох Триатлоны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнийг тохиолдуулан уг спортыг онцоллоо. Ард Санхүүгийн Нэгдэл нь Монгол дахь триатлон спортын 2025-2029 он хүртэлх 5 жилийн түншээр ажилладаг билээ.
Тэдний олон жилийн хугацаанд тууштай бэлдэж, бүтээсээр ирсэн үр дүнгийн адилаар энэхүү спорт ч мөн адил тэсвэр тэвчээр, бэлтгэл сургуулилт шаарддаг гэдгийг онцлон дүрсэлсэн нь энэ юм. Монголд 2004 оноос суурь нь тавигдсан уг спортын тухай илүү дэлгэрэнгүй нийтлэлийг А12 нүүрээс уншаарай.
Мэдээж цаг үеийн үйл явдлаа тоймлон 10 тоо буландаа Үндэсний их баяр наадмын үр дүнг багцлан хүргэлээ.
Үргэлжлүүлэн А13 нүүрт Төрийн соёрхолт, МУГЖ Д.Болдын хэрэгжүүлж буй “Хайрын хүч” төслийг онцлов. Түүний хамгийн анхны бие даасан “Хайрын хүч” цомог нь өдгөө 10 жилийн ойтойгоо золгож байгаа юм.
Чухам эл өдрийг тохиолдуулан ирэх наймдугаар сард хүүхдийн цэцэрлэг барихын сацуу шүтэн бишрэгчдэдээ зориулан үнэгүй тоглолт хийх гэж буй. Түүний тоглолтыг хэрхэн үзэх, мөн яагаад энэ төслийг эхлүүлэх болсон шалтгааныг нийтлэлээсээ олж мэдээрэй.
Ингээд ирэх долоо хоногт 100 дахь дугаараараа эргэн уулзъя!

ОНЦЛОх нийтлэлүүд
Жазз хөгжимчин Мартин Зэнкер: Долоон настайдаа сонгодог хийл хөгжмөөр урлагийн замналаа эхлүүлж байсан тэрээр өсвөр насандаа жазз хөгжмийн ертөнцөд эргэлт буцалтгүй татагдсан түүхтэй. Түүний Монголын жазз хөгжмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, өдөр тутмын дадал хэвшил, ажиллах арга барилтай эндээс танилцаарай. Унших
HUNU: Нүүдэлчдийн өвийг хамгаалах технологи: Технологиор дамжуулан малчдын амьдралыг сайжруулах, цаашлаад нүүдлийн мал аж ахуйгаа хамгаалах алсын хараатайгаа холбон ХҮчирхэг НҮүдэлчин гэх үгийн эхлэл хэсгийг холбон товчилсон HUNU технологи. Унших
Д.Болдын сөрөг хандлагыг сөрөх “Хайрын хүч” төсөл: Төрийн соёрхолт, МУГЖ Д.Болд өөрийн "Хайрын хүч" цомгийн ойн баярыг тохиолдуулан "Хайрын хүч" төслөө эхлүүлж, 8-р сарын 15-нд өөрийн тоглолтоо үнэнч фенүүддээ зориулан үнэ төлбөргүй хийхээр боллоо. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
Түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

