Манай редакц долоо хоног бүр тогтмол сонин эрхлэн гаргасаар хэдийн жил гаруй хугацаа өнгөрчээ. Дижитал медиа яагаад хэвлэмэл сонин гаргах болов, энэ амжилт олох уу гэдэг хэн бүхний хувьд сонирхолтой шийдвэр байсан нь дамжиггүй. Гэсэн ч бид тогтвортой бөгөөд сахилга баттайгаар өдгөө 59 дугаарын ард гарсан байна. Мэдээж сониноо тасралтгүй бэлтгэн хүргэхэд хамтрагч, дэмжигч байгууллага, компаниудын маань үүрэг оролцоо асар их байсан юм.
Тэдний нэг нь Намир групп. Өнгөрсөн хавар бидэнтэй уулзаж, түүх бичсэн 25 жилийн ойгоо утга учиртай биет бүтээл болгон үлдээхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Харин бидний зүгээс найман нүүрт тусгай сонин хамтран бүтээх санал тавьсан ба тэрхүү таван дугаар сонин хэдийн эздэдээ хүрсэн билээ.
Ингээд дугаар нэг бүрийн тухай товч танилцуулъя.
Сонирхуулахад, Намир групп түүхт 25 жилийнхээ ойд зориулан A-Sound хамтлаг, Fantasia студитэй хамтран цоо шинэ уран бүтээл гаргасныг уншигч та сонордоод үзээрэй.
Дугаар 1. Аж үйлдвэрийн бизнесийн нэгж
Тэргүүн дугаарын нүүр зурагт морин хийл болон аж үйлдвэрийн бизнесийн нэгжийн гол хөдөлгөгч хүч болсон техник, түүний элементийг тодотгосон юм. Морин хийл гэдэг симфони найрал хөгжимд гүнзгий, дулаан өнгө нэмдэг хөгжмийн зэмсэг учраас Намир группийн суурь болсон аж үйлдвэрийн нэгжийг төгс илэрхийлнэ хэмээн сэтгэсэн билээ.
Энэ дугаараас онцлох агуулгууд гэвэл, уурхайн талбарт давшиж яваа өрмийн мастер Г.Болорбаатарын “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлага, мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олныхоо ажлын мишн, алсын харааг тольдох боломжтой “10 ертөнц, 10 өнцөг”, Кемекс, Мехполат, Дриллэкс, Юнайтэд Партс компаниудын ажлын үр дүнг сонирхолтой тооцоолол болгосон “10 тоо” булангуудыг нэрлэж болох юм.
Дугаар 2. Дэд бүтэц, инженерингийн нэгж
Хоёр дахь дугаарын гол дүрүүд бол дэд бүтэц, инженерингийн нэгжийн хамт олон байв. Сонины нүүр зурагт тэдний үйл ажиллагаатай төгс нийцэх эвэр бүрээг тус нэгжийн гол хөдөлгөгч хүч болсон элементүүд, бүтээн байгуулсан барилга байгууламжуудтай нь хослуулсан юм. Эвэр бүрээ бол сүр жавхаа, эрх мэдэл, эр зоригийг илэрхийлдэг зэмсэг тул тэдний алсын хараа, үйл хэрэг, амжилт бүтээлтэй яг цав тохирно хэмээн үзсэн билээ.
Уламжлал ёсоор “Би хэрхэн ажилладаг вэ?” буланд “Ээс трий инженеринг” компанид 13 дахь жилдээ тасралтгүй ажиллаж буй ахлах менежер Г.Мэндбаярын ярилцлагыг онцолсон. Мөн голын нүүрүүддээ тус нэгжийн хамт олонд тулгарсан сорилтуудын тухай, дараагийн нүүрэн дэх “10 тоо” буланд Ээс трий инженеринг, Домус вита пропертийс, Новатек интернэшнл, Кабел Хаус компаниудын талаарх сонирхолтой тооцооллыг хуваалцсан юм.
Дугаар 3. Санхүүгийн үйлчилгээний бизнесийн нэгж
Харин энэ удаагийн дугаарын гол дүр бол “Нөмөр”-ийн хамт олон байлаа. Монголын финтекийн салбарт найм дахь жилдээ тогтвортой өсөлт үзүүлэн ажиллаж байгаа тэд ямагт харилцагч, хамтрагчдынхаа хүсэл зоригийг бүрэн дэмжиж, нөмөр нөөлөгтэй хамт олон байхаар зорин ажилладаг.
Ярилцлагын зочноор тус компанийн дэд менежер Г.Мөнхзул оролцсон ба түүни карьерын замнал, ажлын арга барил, одоо төвлөрч буй ажил зэргийг хуваалцав. Үргэлжлүүлэн “Нөмөр”-ийнхний хамт олон, байгууллагаасаа мэдэрч байсан хамгийн нөмөр нөөлөгтэй дурсамж яриа бүхий 10 ертөнц, 10 өнцөг ярилцлагыг ч багтаасан байгаа.
Дугаар 4. Мобилити & Лайфстайл бизнесийн нэгж
Энэ дугаарын гол дүрүүд бол Мобилити & Лайфстайл бизнесийн нэгжийн хамт олон. 2024 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Бавариа Моторс, Гангантогос Моторс, Юником Системс компаниуд нэгдэн нийлж, илүү том алсын хараа, зорилго зорилтын төлөө хамтран зүтгэж буй билээ.
Юником Системс компанийн Төслийн менежер Б.Энхтунгалаг карьерын замнал, ажлын арга барил, одоо төвлөрч буй ажлуудаа ярилцлагын буланд хуваалцсан юм. Үргэлжлүүлэн голын нүүрүүдэд гурван компанийн төлөөллүүд эрхэм хамт олноосоо мэдэрч асан тэр л нандин мөчүүдээ хуваалцсан. Өмнөх дугааруудаас ялгаатай нь энэ удаа 6, 7-р нүүрт хөгжилтэй баримт бүхий гурван компанийн үйл ажиллагаа, үр дүн, хамт олонтой холбоотой мэдээллийг багтаасан юм.
Дугаар 5. Бидний бvтээж буй “намир”
Сүүлийн дугаарын эзэд бол мэдээж Намир болон Интернэшнл бизнес нэгжийн хамт олон байсан. Ярилцлагын зочноор Намир группийн бизнес хөгжүүлэлт хариуцсан Ерөнхий менежер Кожи Сузуки оролцсон бөгөөд түүний карьерын талаарх сонирхолтой мэдээллийг энд багтаав. Үргэлжлүүлэн голын нүүрүүдэд группийн төлөөллүүд ажлаасаа мэдэрдэг утга учир, алсын хараа, үнэ цэнийхээ тухай өгүүлсний сацуу яагаад Намир группийн нэг хэсэг болж, 25 жилийн түүхийг цааш хамтран бүтээлцэх учиртайг хуваалцсан юм.
Мэдээж гадаад зах зээлд ажиллаж буй Snowball Asset Management, Blackswan Global, K2 International компаниудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүйг багтаасан гэдгийг онцлууштай.
Энэ ташрамд Намир группийн хамт олондоо дахин ойн баярын мэнд дэвшүүлье. Бүхэл бүтэн 25 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэн тэлж, салбар бүрд яаж үнэ цэн нэмж чадсан тухай та бүхний түүхийг сонсох туйлын хүндтэй бөгөөд хариуцлагатай явдал байлаа.
Төгсгөлд нь, энэ нийтлэлийг уншин суугаа танай хамт олон ч бас өөрсдийн бүтээж буй ажлаа бусдад таниулан тусгай сонин хамтран бүтээхийг хүсэж байвал манай редакцтай холбогдохдоо бүү эргэлзээрэй. Хамтран ажиллахдаа хэзээд таатай байх болно.
newspaper@unread.today