Газрын доорх усны ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой “Гүнээсээ хайрлая” урт хугацаат аяны хүрээнд феллов хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Хөтөлбөрт нийт 140 орчим оролцогч бүртгүүлж, нийтлэл, график, гэрэл зураг хэлбэрийн 43 бүтээлээс төрөл бүрд эхний гурван байр болон тусгай байрын эздийг шалгаруулсан юм. 

Эх дэлхий, байгаль, амьдралыг тэтгэгч ус, тэр дундаа газрын доорх гүний усны үнэ цэнийг ойлгуулж, таниулахаар уран бүтээлчид өөр өөрсдийн ур чадвараар дүрслэн илэрхийлснээс шилдгээр шалгарсан бүтээлүүдийг танилцуулъя. 

Чухал баримтыг цөөн үгээр

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, гадаргын усны тэгш бус хуваарилалттай Монгол оронд газрын доорх ус гэдэг нь усны хэрэгцээг тогтвортой хангах, найдвартай эх үүсвэр юм. Дэлхийн томоохон хотуудын 50 орчим хувь нь газрын доорх усны эх үүсвэрээс 100 хувь хамааралтай байдаг. Тэдгээрийн нэг нь бидний амьдарч буй Улаанбаатар хот бөгөөд хотын хүн амын болон үйлдвэр үйлчилгээний газрууд ус хангамжаа газрын доорх уснаас ашигладаг.

Сүүлийн 40 жилд хийсэн судалгааг үндэслэвэл манай орны нийт усны нөөц нь 608 сая км куб ба түүний 11 сая куб нь газрын доорх ус юм. Энгийнээр нийт нөөцийн ердөө хоёр хувь газар доорх ус гэсэн үг. Гэвч Монгол орны газар доорх усны нөөцийн 15 хүрэхгүй хувьд судалгаа хийсэн тул үлдсэн 85 орчим хувь нь одоогоор судлагдаагүй байна. Тиймээс Монгол орны нийт усны нөөц нь албан ёсоор тодорхойлогдоогүй гэсэн үг.

ГРАФИК ДИЗАЙНЫ ТӨРЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ

Хөтөлбөрт оролцсон уран бүтээлчид шаардлагатай мэдлэг, мэдээлэл, ур чадварын сургалт, уулзалтуудад хамрагдаж, мэргэжлийн зөвлөгөө, уурхайн усны эх үүсвэр, усан хангамжийн байгууламжуудтай танилцсанаар ус ашиглалт, усны үнэ цэний талаарх ойлголтоо нэмэгдүүлжээ. Монгол гэлтгүй дэлхий дахинаа нүүрлэсэн чухал асуудлын цар хүрээ хэр томорсныг уралдааны бүтээлүүд гүнзгий илэрхийлж буй.

Нэгдүгээр байр Б.Билгүүн "Үл үзэгдэх ус"

Тайлбар: Бид зөвхөн нүдэнд харагддаг зүйлсэд л ач холбогдол өгч, дотор биедээ болон байгаль орчинд юу болж байгааг тэр бүр тоодоггүй. Байгальтайгаа бид оршин буйгаараа шууд холбоотой. Ус бол бүхий л амьд зүйлстэй чухал холбоотой чандмань эрдэнэ билээ. Ойлгоё, хэмнэе, нөөцөлье, гүнээсээ хайрлая!



СЭТГҮҮЛ ЗҮЙ, НИЙТЛЭЛИЙН ТӨРЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ

Нэгдүгээр байр У.Түвшинбаяр "Усгүй амьдралыг төсөөлөөд үз, тэгвэл гүнээсээ хайрлаж чадна"


Усгүй амьдралыг төсөөлөөд үз, тэгвэл гүнээсээ хайрлаж чадна - BUSINESS.MN


фото зураг төрлийн  шилдэг бүтээл 

Нэгдүгээр байр М.Ганзориг "Сайхан хооллоорой"

Тайлбар: Нөлөөлөл нь шууд мэдэгдэхгүй аюулыг судалж, урьдчилан сэргийлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах шаардлагатай. Хол хөндий ойлгомжгүй санагдаж байгаа энэ асуудлыг өдөр бүр иддэг хоолтой зэрэгцүүлэн харуулснаар нийтийн анхаарлыг татахад хувь нэмэр оруулж болох юм.

Эх сурвалж: "Дэнжийн мянгад байрлах гүний худгийн усанд байх нитрат нь ундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их буюу 1,000мг/л хэмжээгээр илэрчээ".


"Гүнээсээ хайрлая" феллов хөтөлбөрийн бүтээлийн үзэсгэлэнг танилцуулах нь

Unreadtoday